ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хадам ээжтэйгээ хэрхэн сайн харилцаатай байх вэ?

Гэр бүл  | 2011 / 08 / 18

Бэрүүдэд зориулсан зөвлөгөө

Хадам ээжтэйгээ хэрхэн сайн харилцаатай байх вэ?

Ихэнх шинэ залуу гэр бүлийн амьдралд тохиолддог нэг таагүй асуудал бол хадам ээж бэр 2-ын хоорондын харилцаа. Энэ нь ялангуяа хадмынхаа гэрт амьдардаг бэрүүдэд бүр ч их хамаарна.

Мэдээж хадам ээж тань хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг шиг бүхий л зүйлийг өөрийнхөөрөө зохицуулж ирсэн. Гал тогоондоо тэрээр ганцаараа эзэн нь байж, хүү нь ч гэсэн түүнийг л ганцхан хайрладаг байсан. Гэтэл гэнэт тэр гараад ирсэн, эхлээд найз бүсгүй, дараа нь сүйт бүсгүй, эцэст нь бэр. Ингээд л хамаг зүйл эмх замбараагаа алдаж эхлэнэ, хүүдээ ганцаараа хайрлуулдаг ч өнгөрөө, гэрийн шаахай нь ч хаа хамаагүй хөглөрч, цахилгаан зуух нь ч гялалзаж байхаа болино...

Өөрийнхөөр нь байхгүй болохоор бэрийн хийж байгаа нэг ч үйлдэл түүнд таалагдахгүй нь мэдээж. Хэрвээ бэр нь ухаантай, тэвчээртэй байж чадвал урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрах боломж бий. Хэрвээ бэр нь тийм биш бол яахав? Хадам ээжтэйгээ сайхан харилцаатай байхын тулд яах вэ? Та доорх 15 энгийн дүрмийг мэдэж авснаар гэр бүлийн чинь амьдрал амар тайван болно.

1. Хадам ээжийгээ ямар ч тохиолдолд зүгээр л ээж гэж дуудаж бай.
2. Баяр ёслол болон төрсөн өдрөөр нь хамгийн түрүүнд баяр хүргэж бай
3. Хадам ээжийнхээ эрүүл мэндэд байнга санаа тавьж, өвдсөн тохиолдолд сэтгэлээсээ асарч сувил.
4. Хэзээ ч түүнтэй дээрэнгүй, өндөрсгөсөн дуугаар бүү харьц.
5. Хэрвээ нөхөр чинь ээжтэйгээ маргалдвал хэзээд хадам ээжийнхээ талд орж бай.
6. Хадам ээждээ бэлэг өгч бай, өөрийн гараар түүнд зориулж ямар нэг хувцас оёж өг.
7. Түүн рүү ойр ойрхон утасдаж, эргэж тойрч байхаа битгий март.
8. Хадам ээжийгээ найз нөхөд, танилууд, хөршүүддээ хэзээ ч битгий муул.
9. Түүнд нөхрийгөө хэзээ ч битгий муул, тэр үүнийг тань өршөөхгүй.
10. Хадам ээждээ магтаалын үг байнга хэлж, нөхрөө ээжийгээ дуурайсан гэж магтаж бай.
11. Хадам ээжээсээ хэзээ ч мөнгө бүү зээл, зээлсэн тохиолдолд хурдан буцааж өгч бай.
12. Түний эд зүйлсээс өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр юуг ч битгий хаяж бай.
13. Хэрвээ та тусдаа амьдардаг бол хааяа ирж гэрийг нь цэвэрлэж өгч бай.
14. Хадам ээжийнхээ гаргадаг зан аашинд тэвчээртэй ханд.
15. Зочид олноор цугларсан үед ч юм уу хүүгээ ийм гайхамшигтай хүн болгож хүмүүжүүлсэнд нь талархаж явдгаа хэл.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(840)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com