ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

СТӨС-тэй тэмцдэг хоол хүнс

Эрүүл мэнд  | 2011 / 08 / 25

Бид өмнө нь биений юм ирэхээс өмнөхөн яагаад сэтгэл санааны хувьд тогтворгүй болчихдог талаар мэдэж авсан. СТӨС буюу сарын тэмдгийг өмнөх синдром л “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” юм. Тэгвэл энэ удаад СТӨС-ээ багасгахын тулд ямар хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой талаар мэдээлэл бэлтгэлээ.

СТӨС-тэй тэмцдэг хоол хүнс

#1 Юун түрүүнд тогтмол хоолло
Та СТӨС-ийнхөө “ачаар” эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоох үйлдэл хийхгүйн тулд бие дэх сахарынхаа хэмжээг тогтвортой байлгах хэрэгтэй. Тиймээс өдөрт 5-6 удаа эрүүл хоол идээрэй. Сарын тэмдгийн өмнөх үеүүдэд гэдсээ өлсгөлөн байлгавал таны биеийн болон сэтгэл санааны байдал улам л тогтворгүйтнэ.

#2 В витамины фанат бол
В витамин бүсгүйчүүдийн сайн найз аж. Тогтмол В6 амин дэмийг хэрэглэвэл сарын тэмдгийн өмнөхөн толгой өвдөх, ядарч сульдах шинж тэмдгүүд ажиглагдахгүй. Самар, гадил, тахианы цээж мах, тараг ууж В витаминаа нөхөж авч болох юм.

#3 Өөх тосыг багасга
СТӨС нь сарын тэмдгээс нэгээс хоёр долоо хоногийн өмнө ирдэг учраас мөн л өдөр тутмынхаа хүнсэнд өөх тос багатай хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Шарсан хуурсан болон түргэн хоол идэх нь таны хэцүүхэн өдрүүдийн эхлэлийг улам аймшигтай тавигдахад туслана. Туна загастай хүнс, яргай загас, хушга идээрэй.

#4 Биен дэх Потассиумаа ихэсгэ
Биен дэх Потассиумаа ихэсгэх нь сарын тэмдгийн өмнөх уур уцаар, сэтгэл санааны эмзэг байдлыг багасгана. Ингэх маш амархан. Төрөл бүрийн жимс ногоог ахиухан хэрэглэх, ялангуяа жүржийн шүүс уух хэрэгтэй. Жүржийн шүүс нь сарын тэмдгийн үед ч өвдөлтийг багасгах шидтэй.

#5 Ус мандтугай!
Хэрэв та дангаар нь ус уух дургүй бол усархаг хүнс болох байцаа, өргөст хэмхтэй зууш хийж идэж болох юм.

#6 Зөв хүнснээсээ E амин дэмийг ав
Гурвалжин будаа жигнэж ид. Мөн хоолондоо ургамлын тос, загасны тос, үр тариа, самрыг өргөн хэрэглээрэй. Гурвалжин будаанд магни агуулагддаг учраас энэ нь мөн л таны СТӨС-д нэн тустай бүтээгдэхүүний нэг.

#7 Сүү бий юу?
Кальци болон витамин D-гийнхээ хэрэгцээг нөхөж авахаа мартуузай. Ингэхийн тулд 2%-ийн сүү нэг аягыг уухад л хангалттай.

Зөвлөмж: СТӨС нь заримдаа сарын тэмдэг ирсэн үед ч тохиолддог. Хэрэв гэнэтхэн аймшигтай их ганцаардлыг мэдрэх, эсвэл жижигхэн зүйлд ч эмзэглэн бухимдаад байвал энэ нь СТӨС-ийн шинж тэмдэг байж болох юм. Тиймээс өөрийнхөө сэтгэл хөдлөлд анхааралтай хандаж, биеэ чагнан, хуанли хөтлөх нь синдромоо хянахад тус болох юм. Түүнчлэн өмдөө улаан толботой болгочих вий гэсэн нэрмээс түгшүүрээс ангижрахын тулд найдвартай ариун цэврийн хэрэглэл Always-ийг сонгоорой.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдэд итгэл төгс, сэтгэл амар өдрүүдийг бэлэглэгч Always
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(444)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com