ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хамгийн секси харагдах “газрын зураг”

Гоо сайхан  | 2011 / 09 / 05

Гоолингоод нэг газрын зураг бий. Яг заасан замаар нь явах юм бол “Хамгийн секси би” гэдэг өмнө нь мэддэг байсан ч, ихэвчлэн нуугдаастай байдаг эрдэнэсийг олно. Хамтдаа замд гарах уу?

Таны хамгийн секси харагдах “газрын зураг”
Жич: Нэгийг нь ч орхигдуулалгүй цогцоор нь хийвэл энэ нь таны гоо сайхандаа оруулж байгаа энгийн боловч том хөрөнгө оруулалт юм.

1. Эхний өртөө: Хамгийн толигор, булбарай арьс
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс эмэгтэй хүнд хамгийн секси мэдрэмж төрүүлдэг нь юу вэ? Уруул өнгөлөгч, сормуусны будаг уу? Арай биш, энэ бол биеийн болон нүүрний гуужуулагч/скраб юм. Мэргэжлийн будалт хийлгэж, хумсандаа франц маникюр хийлгэсэн байлаа ч, хэрэв бие чинь үхмэл арьс ихтэй бол та хүссэнээрээ гялалзаж чадахгүй. Тиймээс сахар, эсвэл давстай скрабаар биеэ, үүнээс өөр төрлийн скрабаар нүүрнийхээ арьсыг гуужуул. Болж өгвөл байнга гуужуулагчтай биеийн шингэн саван хэрэглэж заншаарай. Давстай скраб нь целлюлитийг арилгахад ч тустай байдаг.

Усанд орсныхоо дараа биендээ тос түрхэлгүйгээр, гар хөлнийхөө илүүдэл үсийг ваксдаарай. Биеийн тос нь ваксны цавууг наалдуулахгүй. Татуурга нь үсийг улам өтгөн, ширүүн болгодог бол зарим төрлийн үс гуужуулдаг тоснууд хожим ургах үсийг илүү тод хар болгодог учраас дараа нь танд хүндрэл учирч мэднэ. Тиймээс жаахан зовиуртай боловч хялбар сонголт нь вакс юм. Ваксыг хэрэглэхэд нэг л болж өгдөггүй бол та магад цавууг нь хайлтал нь үрдэггүй байж болох юм. Арьсан дээрээ ваксаа наамагцаа гарынхаа алгыг халуу дүүгтэл сайтар үрж, нэг хүчтэй таталтаар хуулах хэрэгтэй.

Хамгийн сүүлийн шат бол бүх биендээ анхилам үнэртэй тос түрхэж, “body spray” эсвэл “mist” цацах. Эдгээр нь таны арьсны эд эсийг сэргээж, чийгшүүлэх ба биенээс тань төрөлхийн мэт зөөлөн аятайхан үнэр анхилуулах болно. Тохой, өвдөг, тахим, өсгий зэрэг хамгийн их хуурайшилттай хэсгүүддээ тос түрхэхдээ удаанаар массаж хийгээрэй. Хэрэв та бага зэрэг бор арьстай бол боронзон тос түрхэхийг зөвлөж байна.

2. Удаах өртөө: Хумс, хөмсөг, нүүр
Дөнгөж сая усанд орсон таны арьс зөөлөрсөн байгаа учир боломжийг ашиглан хөл гарынхаа хумсны илүүдэл махыг аваарай. Дараа нь нүүрээ чийгшүүлэн, суурь тосоо түрхээд, шингэх зуур нь хумсаа буд. Энэ намрын хамгийн “hot” өнгөнүүд бол металлик тослог саарал /greige/, гаатай цэнхэр гурав. Гэхдээ классик төрхийг эрхэмлэгч бүсгүй танд улаан бол хэзээд хамгийн сээтэгнүүр, секси өнгө хэвээрээ гэдгийг сануулмаар байна.

Хумсаа хатах хооронд нь болгоомжтойгоор хөмсөгнийхөө хэлбэрийг засаарай. Ингэвэл та цаг хэмнэх болно. Нэг анхаарах зүйл бол таны хөмсөг төгсөх ёстой газраа төгсөж буй эсэх юм. Хамарныаа нэг талын үзүүрээс, нүднийхээ үзүүр хүртэл урт шугам, эсвэл багс барихад хөмсөгний хэсэгт очиж байгаа хэсэгт төгсөх учиртай юм. Дараа нь хөмсгөө тэр чигт нь дээшээ самнаад, тэр хэсгийн арьсыг бага зэрэг өргөн, үндсэн хэлбэрээс илүү гарч байгаа урт хөмсгүүдийг жижиг зориулалтын хайчаар хайчилна. Дараа нь хөмсгөө тэр чигт нь доошоо самнаж, мөн адил хэтэрхий урт ургасан хэсгийг хайчилна. Хамгийн сүүлд нь мэдээж буцаагаад дээшээ самнана. Одоо таны хумс, хөмсөг хоёр бэлэн боллоо. Мөн нүүр тань ч бүрэн чийгшилээ авчихаж.

3. Дараагийн өртөө: Нүүр будалт, үс
Таны үс одоохондоо бүрэн хатаагүй байгаа учир оролдох хэрэггүй. 70 хувь хатахаас нааш үсэнд сам, индүүний алийг ч хүргэж болдоггүйг мартаагүй биз? Харин энэ хооронд урд талын үснүүдээ хавчаараар хавчиж байгаад нүүрээ будаарай. Өөгүй арьстай харагдахын тулд шингэн крем, нунтаг пудр хэрэглэ. Эрвээхэй шиг нүдтэй болохын тулд сормуусаа будсаныхаа дараа, хоёр нүднийхээ гаднах үзүүрт нь цөөн ширхэг нарийн хиймэл сормуус нааж болно. Хамгийн секси харцад хүрэх хоёр зам бий. Нэгт нүднийхээ контурыг илүү гаргаж, дээш чиглэлтэй маягаар будах. Энэ нь муурынх шиг зальжин хирнээ секси нүдийг бий болгоно. Дараа нь смоки будалт. Төгс смоки будалтыг хийхийн тулд та эхэлж нүдээ хамгийн гүн өнгөөр нь бүрэн хүрээлээд үзээрэй. Ингэхдээ өөрийн хүссэн хэлбэрийг гаргаж болно. Дараа нь дунд зэргийн өнгөөр бүхэлд нь будаад, нүднийхээ төгсгөлөөс хөмсөгний яс хүртлээ хамгийн гүн будгаар нь гадагш чиглэлтэйгээр будна. Хамгийн сүүлд цайвар өнгөөр нүдний нуух, хөмсөгний доод хэсгийг гэрэлтүүлж өгнө. Энэ нь таны харцыг өргөнө.

Ямар ч нүүрний хэлбэрт зохидог, мөн бүх цаг үеийн “bombshell”-үүдийн дуртай үс засалт бол угийг босгосон, хөвсгөр том үс юм. Бүх эмэгтэйд титэм зохидгийн адилаар, бага зэрэг овойлгосон үс ч бас зохино. Гэхдээ та хэтэрхий нямбай байхаас сэргийлээрэй. Жаахан эмх замбараагүй байдал нь дөнгөж орноосоо боссон юм шиг сэтгэгдэл төрүүлдэг учир илүү тачаангуй харагддаг. (Эсвэл өмнөх орой нь унтахынхаа өмнө үснийхээ ширхэг бүрийг нь нямбайлан буржийлгаад орондоо ороорой. Өглөө босоход та тийм ч их хичээгээгүй нь илт, натураль гоо үзэсгэлэнтэй сэрнэ.)

4. Хамгийн сүүлийн өртөө: Хувцаслалт
Тоогүй хувцасласан эмэгтэйг хараад бид зөвхөн хувцсыг нь “Ямар онцгүй юм бэ?” гэж боддог бол сайхан хувцасласан эмэгтэйг хараад, түүнийг бүхэлд нь “Ямар сайхан хүүхэн бэ?” гэж шагширдаг. Яг ийм утгатай үгийг Францын домогт дизайнер Коко Шанель айлдсан байдаг. Хэрэв та жижгэвтэр хөхтэй бол корсетон энгэртэй хувцсыг сонгоод хэрэггүй л болов уу. Үүний оронд V хэлбэрийн энгэр илүү зөв сонголт байх болно. Аль болох “ил” гаргахыг эрхэмлэдэг бол хүйс хүртэл хамгийн гүн ухлаадастай даашинзыг ч сонгож болох юм. Энэ нь жижиг хөхтэй бүсгүйн цээж хэсгийг гайхалтай дур татам харагдуулна. Хөхөө арай том харагдуулахыг хүсвэл хөхнийхөө дотор тойргийг арьсныхаа өнгөнөөс нэг тон бараан өнгөөр будаж болно. Нүдийг хараар хүрээлэхэд том болж харагддагтай адил зарчим энд үйлчилнэ. Ингэхдээ бүдүүн багс ашиглаарай. Зөв хөхний даруулга сонгох ч бас чухал. Та ямар ч хөхтэй байсан, хөхний даруулгаа зүүснийхээ дараа аяганы гадна талаар унжиж, эсхүл илүү гарч харагдах махан хэсгийг гараараа хаман аяган дотор оруулж заншаарай. Энэ нь таны цээжийг илүү дүүрэн харагдуулахаас гадна хөхний хэлбэрийг засах болно.

Ингээд “Хамгийн секси ТА”-г хамтдаа олчихлоо. Зөвлөгөөнийхөө төгсгөлд сануулахад секси байдал нь өөрийнхөө бүх давуу талыг тодруулж харагдуулах ганцхан тулгуур дүрэмтэй юм шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(151)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com