ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу?

Охид  | 2011 / 09 / 08

Яг юу гэдгийг нь мэдэхгүй ч, ямар нэг айхтар чухал зүйлийг тань аваад явчихаж байгаа юм шиг, тэгсэн хирнэ түүнийхээ хажуугаар хэд дахин илүү зүйлийг өгөх шиг хоёрдмол мэдрэмж төрсөн тэр шөнө. Та сандрал, айдас бүрийнхээ буланд яагаад ч юм оргилоод байсан аз жаргалаа нууж байсансан.

Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу?

Тэгээд нэг л мэдэхэд болчихсон. Болоод өнгөрчихсөн. Ийм л хялбархан бас хурдан байж. Тэр л шөнө хэдэн жилээс хамаагүй урт, бас ганц секундээс ч хавьгүй хурдан болоод өнгөрчих шиг санагддаг. Тэгээд бас хүсч байсан Их сургуульдаа хамгийн өндөр оноогоор тэнцэж орсноо дуулсан үеэс, эсвэл мөрөөддөг байсан шагналаа гардан авч байсан үеэс, ер нь л бүх дурсамжуудаас илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлж, хамгийн томруунаар сэтгэлд үлддэг. Дэлхийн бүх эмэгтэйчүүдийг магад энэ мэдрэмжээр нь л нэгтгэж болох байх.

Ганцхан байдаг охин насыг, тэр ортой цуг тэнд нь үлдээчихээд явахдаа маргааш нь зүйрлэшгүй их баяр баяслаар бялхдаг бүсгүй байдаг бол, эсрэгээрээ нүгэл үйлдчихсэн аятай сэтгэл нь улам түгшингүй болчихдог бүсгүйчүүд ч бий. “Тэр надтай үнэхээр гэрлэх болов уу?”, “Одоо тэр намайг хаяад явчихгүй байгаа?” гэсэн бодлууд толгойг нь дүүргэчихдгээс тэр. Амьдралын зам нийлэхгүй болж анх өврөө нээсэн эрээсээ салсныхаа дараа, нөхөртөө зориулж чадаагүйгээсээ болон шаналдаг нь ч бий.

“Эмэгтэй хүн гэрлэх хүндээ цэвэр ариунаараа очих ёстой!”-Ийм хэн зохиосон нь үл мэдэгдэх дүрэм цаанаа л нэг “харгис”. Хүнтэй дотно харьцаанд ормогц л цэвэр ариун биш болчих аятай. Энэ л тэгээд анхны шөнө хэмээх сэтгэлийн “чимэг” болж, нандинаараа үлдэх ёстой дурсамжийг охид бүсгүйчүүдийн минь хувьд бодохыг ч хүсдэггүй зүйл болгон хувиргаад байгаа юм болов уу? Эсвэл үүнд өөр шалтгаан бий юу?

Эрчүүдийн дунд санал асуулга явуулахад тэдний 25 хувь нь “Эхнэр нь гэрлэхдээ онгон байх ёстой” гэсэн консерватив үзлийг баримталдаг бол, 28 хувь нь “Туршлагатай эмэгтэйг илүүд үзнэ” гэж, харин үлдсэн 47 хувь буюу ихэнх нь “Би тэр эмэгтэйд хайртай л бол, тэр нь хамаагүй” хэмээн хариулсан байна.

Бидэн дунд хуримынхаа анхны шөнө л бүхнээ “нээх” хүсэлтэй явдаг эмэгтэйчүүд олон бий. Үүний хажуугаар ганц олдох насандаа хүнтэй “суух”-аасаа өмнө эрх дураараа байж, хайрласан хүнийхээ өвөрт анх удаа сэрэхийг хүсдэг бүсгүйчүүд ч бий. Аль альныг нь буруутгах, бас зөвтгөн шүүхийн аргагүй юм. Хүн бүрийн амьдралыг харах өнцөг өөр учраас. Гэхдээ хэрэв болоод өнгөрчихсөн бол түүний хойноос сэтгэлээ шаналган, харамсахын оронд, зүгээр л өөртөө нэгэн "шинэ ертөнц”-ийг нээсэн ер бусын хором хэмээн хүлээж авбал илүү сайхан бас, сэтгэлд сэвгүй биш гэж үү?

Энэ талаар Гоолингоогийнхоо хонгор бүсгүйчүүдийн саналыг сонсмоор санагдлаа. Бидний дунд анхныхаа шөнийг өөр эрд зориулсныхаа төлөө харамсдаг хир олон эмэгтэй байдаг бол? Түүнээс гадна зөвхөн нөхөртөө охин биеэ өгөх ёстой гэсэн үзлийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Ингэх нь зөв үү? Эсвэл “Насан туршдаа ганцхан эртэй бэлгийн харьцаанд орох нь утгагүй” гэдэг үзлийн талд зогсох уу?

Та анхны шөнийнхөө төлөө харамсдаг уу?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(310)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ganaa .   2019-07-23
bi odoo 17toi 3jiliin umnuus neg banditai verhej bgaa tged 6sard ohin biye tvvndee zoriulchihsn ym l da odoo hvrtel aidastai l bgaa eej aaw maani medwel yah bol geed l mash ih aidastai bgaa ghdee naiz bandi maani ym l boluul dahin tegehiig hvsej bgaagaa ilerhiildeg bolson yg ene ved yu hiih n zuw be negent l bolood ungurchihsun geed dahin dahin belgiin haritsaand orood bhu eswel salsan n deer bolu?

Зочин: baysaa.   2016-12-27
ygad haramsana gej? haamsahgui geed ogii gsen hundee ogson bi law haramsahgui

Зочин: zochin.   2016-11-29
Bi hairtai baisan hvndee hamag nandin saihan zuilee ugsun l gej boddog.tuundee haramsdaggui ee.harin namaig oilgoj hairlaaguid ni,hoinoos mini erj syraaguid ni haramsdag da.jaahan ch gsn hairlachihgui yab daa gej gomdol turuh ve irj l bsan.tegtlee ih hairlasan setgeliig mini jaahan ch gsn oilgohgui de gej.

Зочин: zochin.   2016-06-26
Bi odoo 18tai mnai nzuud bolon uyin ohiduudiin ihenhi n huntei untsan bdag. Harin bi ene anhnii shono gedeg zuilees aidag. Ovdoltoos bish daraa n garah ur dungees n.

Зочин: zochin.   2016-06-26
Bi odoo 18tai mnai nzuud bolon uyin ohiduudiin ihenhi n huntei untsan bdag. Harin bi ene anhnii shono gedeg zuilees aidag. Ovdoltoos bish daraa n garah ur dungees n.

Зочин: zochin.   2016-06-11
bi odoo 17 nas hurnee tgd sayhan 4 sar uyrhsen nz bnditaigaa tgsen ymldaa odoo mash ih bodol orj irj bn zow ym hiiwuu ali eswel buruu hiichihwuu gd hecuu bn nadad tuslaach

Зочин: zulaa.   2016-06-08
bolrood hlhed nuhur chini ysan muuhain be hairtai l bol tiim yum hamaagvi shde tgsen ch zarim ohiduudiin anhnii shunu ni tsus garahgvi tohioldol zunduu bdag gsen ter hvnii bienii ontslogoos bldog anh udaagaa tgej bhad ih bariun bdag bzde orj uguhgvi teriin haraad meddeggvin bhdaa ene eregteichvvd bitgii gutraarai

Зочин: zulaa.   2016-06-08
ongon bna gdeg chini ih l ariun nandin zuil tiim yumaa uuriinhuu hairtai gsen hvndee ughud haramsaad bh zuilgvi l gj boddog shde zaawal nuhurtei ugnu gsen yum bhgvi e uswur nasandaa tgej l boddiin

Зочин: болор .   2015-06-13
зүгээр л гулгаж тоглож байгаад чарганы ирмэгт цохиод өвдөөд тэрийг алдчихсан сарын тэмдэг ирж байгаам болуу гэж бодсон чинь жоохон цус гараад л зүгээр болчихсон жоохон байсан болохоор юу ч ойлгоогүй ,хэзээ хойно л ойлгосон .нөхөртөө энэ тухайгаа хэлсэн ч худлаа лгэж боддог надаас өөр хүн байсан биздээ гээд л намайг хүн нууж байна гэж боддог эмэгтэй хүн хайртай гээд суусан ч өөрийн үнэ цэнийг хэзээд алдаж болдоггүй юм байна. болох байлгүй намайг ойлгох байлгүй гэж явсаар 10 жил болж байна 2 хүүхэдттэй боллоо одоо хүртэл би гадуур хонож найз нөхөдтэйгээ тайван уулзаж байгаагүй үргэлж араас хардаастай төрсөн гэртээ харихдаа ч хүртэл бөөн асуудал үүсгэдэг .хэзээ сайхан хайрлуулах юм болоо ... аавдаа ч ээждээ ч эрхэлж үзээгүй азгүй бас хохи нь заяа муутай гэж өөрийгөө үргэлж зэмлээд л ийм л байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com