ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хань болох хүнийхээ юуг нь харж, дүгнэх ёстой юм бол?

Миний амьдрал  | 2011 / 09 / 10

Сайн байцгаана уу. Намайг С гэдэг. Одоо 21 настай. Би яг жилийн өмнө захиа бичиж байсан юм. Сэтгэлээр уначихсан нэгэн байхдаа.

Хань болох хүнийхээ юуг нь харж, дүгнэх ёстой юм бол?
Цаг хугацаа үнэхээр хүний сэтгэлийг эмчилдэг гэж үнэн юм. Тухайн үед үнэхээр тэр хүнийг үзэн ядаж яаж тийм хүн байдаг байна гэж харааж зүхэж байлаа. Гэхдээ одоо надад тэр огт хамаагүй болсон би тэрнийг мартаж чадсан. Мартах амархан байгаагүй. Ганцаараа байх л юм бол бодогдоод хэцүү болохоор найзуудтайгаа аль болох их уулзаж өдөр хоногийг өнгөрөөж байсан. Харин удаагүй шинэ ажилд орж шинэ хамт олонд орсноор амьдрал арай өөр болсон. Тэгээд одоо нэг ажлынхаа залуутай уулзах болсон. Уулзаад хагас жил болж байгаа юм байна. Тэр надад их сайн. Гэхдээ хайртай дуртай гэж хэлж байгаагүй л дээ. Би мэдэрдэг юм. Надад хүрч ч чадахгүй ширтээд л, өхөөрдөөд л, арай гэж үнсэж, тэвэрдэг. Хүнийхээ хувьд сайн архи тамхи хэрэглэхгүй ажлаа хийгээд л. Ааш зан нь ч эвдрээгүй ээжийнхээ үгнээс гардаггүй байхаа. Учир нь тэр намайг хүргэж өгөөд бид 2 оройтохоор тэдний ээж манай ээжээс түрүүлж ярьдаг. Яачихав? гээд л. Хамгийн гол нь тэр царай муутай бас жоохон бүдүүн. Би өөрөө нээх хөөрхөн биш л дээ гэхдээ царай муутай гэж хэн ч хэлж байгаагүй. Манай найзууд их царай зүс хардаг. Гэхдээ тэд нар зүгээрээ, хамгийн гол хүн нь чухал ш дээ гээд л байгаа. Би ч гэсэн царай хамаагүй гэж бодъё гэхээр арай л сэтгэлд тиймхэн юмаа. Ирээдүйн үр удамаа бодохоор. Та бүхнээс асуух зүйл маань юу вэ гэхээр амьдарлын хань болох хүнийхээ юуг нь илүү харвал дээр юм бол?
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(308)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com