ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гайхалтай хайрын тухай дэлхийн шилдэг 7 бүтээл

Энтертаймэнт  | 2011 / 09 / 15

Хүн төрөлхтний хамгийн хосгүй мэдрэмж болох хайрын тухай өгүүлсэн сая сая урлагийн бүтээлүүд бий. Нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй хэдий ч магад биднийг хамгийн их зовоож, давхар хамгийн их жаргаадаг түүнийг төгс илэрхийлэх боломжгүй юм. Гэвч төгсөд хамгийн ойртсон гайхалтай хайрын тухай бүтээлүүдээс шилдэг 10-ыг танилцуулж байна.

Гайхалтай хайрын тухай дэлхийн шилдэг 7 бүтээл

7. Фредерик Шопений Ноктьюрин Op. 9 No. 2
Шопений энэ аялгуу яг инээмсэглэл адил. Бас гуниг адил. Бүхэлдээ “хайр” шиг гэж тодорхойлж болмоор. Сэтгэлийн утсыг хөндсөн хөнгөн хирнээ, гүн мэдрэмж төрүүлдэг энэ бүтээл сонсогчоо уйлуулж, эсвэл дуулуулж, тэдэнд төрөл бүрийн мэдрэмжийг зэрэг өгч чаддаг учраас л бусад ноктьюринуудаасаа илүү алдаршсан байх. Өөр тайлбар хэлэх илүүц. Та Шопенийг сонсож зүрхээ анирдагтун.

1. Касабланка "Бид хамтдаа байгаа цагт үргэлж л Парист байгаагаас өөрцгүй" гэсэн жүжигчин Хамфри Богарты үгийг романтик бүсгүйчүүд маань яахин мартах вэ? Холливудын алтан үеийн сор бүтээлүүдийн нэг Касабланкагийн Илсагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ингрид Бергмен бх цаг үеийн хамгийн сайхан эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Товчхон хэлэхэд энэ бол хос бүрийн заавал үзэх ёстой кино юм. Үзсэний дараа та хоёрын харилцаа хайр энхрийллийн шинэ шатанд очихыг хэн үгүйсгэх билээ?
2. Титаник. Сүйрлийн тухай өгүүлсэн хамгийн романтик бүтээл. Гэвч яагаад хамгийн гайхалтай хайрын түүх бүхэн ямар нэг золиосын тухай өгүүлдэг юм бол?
3. Густав Климт-“Үнсэлт” Та энэ зургийг хараад юу мэдэрч байна вэ? Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын нэг, Густав Климтийг алдарт хүргэсэн гоц бүтээл юм. Хальтхан харвал зүгээр нэг хамтдаа хэвтэж буй залуу хос шиг харагдаж болох ч, сайн ажиглавал энэ зураг таны нүдний өмнө “амилах” болно. Шунал тачаал, энхрийлэл, хоёр биений тэмүүллийг хүчтэй гаргасан зураг учраас тэр. Төгсгөлгүй, нээлттэй орхигдсон дугуйнуудаар бүсгүйн биеийг, харин дөрвөлжин, тэгш өнцөгт дүрсүүдээр эрэгтэйн биеийг дүүргэсэн нь таны бодлоор ямар утга санааг илэрхийлж байна вэ?
4. “Хунт нуур” бүжгэн жүжиг. Бас л хайрттайгаа заавал үзэх ёстой бүтээлүүдийн нэг. Танд нэгэн таатай мэдээг дуулгахад 10 дугаар сарын 8-нд УДБЭТ-ийн 49 дэх улирал эхэлж, Цөмөөхэй, Жизель, Нойрсож буй гоо гүнж, мэдээж Хунт нуур гэх мэт сонгодог баллетууд ээлж дараалан тавигдах юм билээ. Гоо зүйн асар өндөр таашаалыг эдлэхээс гадна хайр сэтгэлийнхээ гал дөлийг сэргээж аваарай.
5. Ромео Жульетта хоёр. Дайсагналцсан гэр бүлийн нэр төрийн золиос болсон өсвөр насны залуухан хүү охин хоёр. Гэвч тэдний бие биен рүүгээ тэмүүлсэн сэтгэл нь хэн хүнээс илүү хүчтэй, бас зоримог. “Хайр гэдэг бол золихуй юм”. Хайр сэтгэлийнхээ төлөө өөрсдийн амийг золиослодог нь ялагдаж буй мэт харагддаг ч, магадгүй тэд хамгийн их ялсан нь. Ромео Жульетта хоёрынх шиг хайрыг энэ хорвоо ертөнц өөртөө шингээж чаддаггүй нь гашуун үнэн юм болов уу?
6. 8. “Beauty and the Beast” хүүхэлдэйн кино. Өнгөрсөн 25 жилд гарсан хамгийн романтик дэлгэцийн бүтээлүүдэд багтаж чадсан Диснейн шилдэгүүдийн нэг. Яагаад “Үнсгэлжин”, “Цасан гоо”, эсвэл “Нойрсож буй гоо гүнж”-ийг тэд сонгоогүй юм бол? Учир нь Белл бусад шиг царайлаг, сайхан ханхүүд дурлаагүй, харин тэр хэрцгий царайтай араатанг чин сэтгэлээсээ хайрлаж чадсан юм.
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(284)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Хайр.   2014-03-22
Золиостой байж байж л агуу хайр гэдэг нь нотлогдоно. Хэрвээ титаник Ромео Жүльет дээр гардаг шиг хайртай учирчихвал өөр юуг тэгтлээ их хүсхэв дээ.

Зочин: Тэмүүлэн.   2014-01-09
"Хамфри Богарты*" Шууд цэг эм эн дээр бас энэ алдаа ажиглагдаж байна. Хуулж байгаа юм бол ядаж алдааг нь засаад хуулчихаж болно оо доо. Хамаатуулахын тийн ялгалын "н" үсгийг нь хаяад биччихсэн байна шүү дээ.

Зочин: Bolortsetseg.   2012-02-09
wow goy yumaaaaaaaaaaaaa

Зочин: aachii.   2012-01-20
Estoi gaihaltai buteeluud bna bugd delhiin sor bolson zohiolchdiin uran buteeluud bna

Зочин: tsegii.   2012-01-01
3 n shal teneg yum

Зочин: zulaa.   2011-12-15
romiogiin ugzugiig hasval goyo l yum daa

Зочин: zaya.   2011-12-05
goy yumaa

Зочин: lalar .   2011-12-05
tsag hugatsaa bugdiig haruulna ! hussen huseegui

Зочин: N.   2011-11-08
Titanic, Romeo Julietta yr ni bvgdeeree l goy shvv vzeed bhad l uidahgvi gaihamshigtai bvteelvvd

Зочин: enigma.   2011-10-30
wow bugd l goy yuma .....

Зочин: Ochgerel.   2011-09-28
Goy yum.. Harin nerengeesee yagad dandaa l uhej,zolioslogddog n sonin.. Uneheer amidral deer hair gdg n zovlon jargal 2 eeljildeg n l hair bhdaa

Зочин: kkkkkkkk.   2011-09-27
hahahahaahahahaaha ats umstsiimuuda ene romyo

Зочин: ayumi.   2011-09-26
dandaa vhej vregdeed bdag ni yu we olon jil hamt amidarsan bol yah ch bsiin bilee 1 bodloor bol setgeliin tewcheer muutai solongos kino ih vzsen baatruud shig l bn sh dee

Зочин: ayumi.   2011-09-26
Romeogiin ogzog bol tasartsan hahahah goe yum bishvv bvgd ugzugiig ni anzaarsan bn hs dee

Зочин: lkhagvaa.   2011-09-20
hairtaigaa bsan bol 10 sard hunt nuuriig uzmeer l bn. daanch ter uzehiig husehgui bas buur ywchihsan. bas bid hezee ch tohiroh humuus bish bolohoor nadaas oor huntei uchirch hairlaad nadas hol ywaasai gej husjina.

Зочин: loved.   2011-09-18
bvgdeeree vnen saihan bvteelvvd gaihaltai, gaihamshigtai bvgdengees ni hair ymar aguu gdeg hairiin vnen tsene haragdhaar esto gooy yg l jinhene shildgvvd ni bndaa

Зочин: xexexe.   2011-09-17
bi lav bellad estoi durtai goe huuheldei bas kinogoor ni ch goe ter romeogiin saihan ogzog ch bas goe sanagdchlaa

Зочин: haha.   2011-09-17
romeogiin ogzog bol bnoo bn hehe

Зочин: ella.   2011-09-17
hhuye twailight ygd orooguum bee

Зочин: sense.   2011-09-16
romeogiin ugzug urlagiin buteel bna daa

Зочин: shopaholic.   2011-09-16
ахахаха би бас анх нүүр хуудас дээр энэ зургийг хараад Ромеогийн өгзөгөн дээр хэдэн секунд гацаж гайхаж суудаг бншд хахах

Зочин: solongo.   2011-09-16
ter vnselt getsen zuragiig haraad nz zaluutaigaa bsan shan az jargaltai muchvvd nvdnii umnvvr ungruh shig bollo. shan bvteelvvd bnooo. casablanka hamt vzdeg bj salkuj bh bsiin bilvv.... kk

Зочин: solongo.   2011-09-16
ter vnselt getsen zuragiig haraad nz zaluutaigaa bsan shan az jargaltai muchvvd nvdnii umnvvr ungruh shig bollo. shan bvteelvvd bnooo. casablanka hamt vzdeg bj salkuj bh bsiin bilvv.... kk

Зочин: smile.   2011-09-16
goy medeelel wn thank you

Зочин: jiji.   2011-09-16
goe medeelel bn

Зочин: Sunrise.   2011-09-16
Romeogiin ogzog bol tasartsan hahahah

Зочин: khulan.   2011-09-16
ene medeelliig beltgesen hvn yasan ch goy nairuulj bichsiin goolingoodoo orj ireh bvrt shine medeelel tsag aldalgui tavidagt ni bayrladag shuuu

Зочин: Elga.   2011-09-16
Сайхан мэдээлэл хүргэсэнд Гоолингоодоо баярлалааа. Гэвч сайт доромжилсон мэдээлэл оруулж байгаа Ганзаяа мэтийн мэдээллийг хааж болдоггүй юм уу. Энэ сайтад чинь биеэ үнэлэгч нар биеэ үнэлэх гэж орж ирмээргүй юмаа. Муухай санагдлаа.

Зочин: бүжин.   2011-09-16
бас витни хьюстоны тоглосон "Бие хамгаалагч" гээд 1 кино байдаг даа... тэр бас их гоё кино шдээ... дуу нь... үйл явдал нь... миний бодлоор энэ кино дэлхийн хамгийн романтик кино

Зочин: bi.   2011-09-16
Setgel hodolgom shan zvils bna.

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com