ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та яахаас ч буцахгүй эмэгтэй мөн үү?

Хайр & секс  | 2011 / 09 / 22

Юу ч хийхээс айдаггүй, зоримог эмэгтэй болохыг хүсдэггүй хэн байх вэ? Гэхдээ тийм боллоо гээд бүх аусудал шийдэгдэнэ гэж үү. “Үл үзэгдэгч”, “Алтан голдоч”, “Яахаас ч буцахгүй эмэгтэй” нарын аль төрөлд нь багтахаа та манай сонжооноос олж мэдээрэй.

Та яахаас ч буцахгүй эмэгтэй мөн үү?
Асуулт 1
Нэг залуу тань луу цоо ширтээд байв. Та...
Асуулт 2
Би дөнгөж танилцсан залуудаа өөрийнхөө талаар...
Асуулт 3
Нэг үдэшлэг дээр иртэл, тэнд таны таньдаг хүмүүсээс нэг ч байхгүй байв. Та...
Асуулт 4
Найзууд чинь таньд эдгээрийн алийг хэлж байсан бэ?
Асуулт 5
Ажилд чинь шинээр орсон залуу таныг сонирхоод байгаа нь илт. Та:
Асуулт 6
Таныг компьютер дээрээ хагас нүцгэн зургаа үзэж суухыг дарга тань харчихжээ. Та...
“Үл үзэгдэгч” бүсгүй. Танд үл үзэгдэг болгодог шидэт малгай мэтийн зүйл байхгүй биз? Учир нь таны байгаа үгүйг эргэн тойрныхон чинь огт анзаардаггүй юм байна. Нэг ч өө сэвгүй байх нь өөрөө маш том өө сэв билээ. Хэрэв орон зайгаа бусдад жаахан ч гэсэн мэдрүүлэхийг хүсч байвал зоригтойгоор “задар”. Төрөлхийн айдастаа хоригдсоор байгаад та бүх сайхан зүйлсээс хоцрох болно. Та өөрөө хөгжилтэй байж чаддаггүй бол, хөгжилтэй хүмүүсийн дэргэд байх хэрэгтэй. Өөрөөсөө илүү чөлөөтэй, нээлттэй хүнтэй нөхөрлө. Та эрсдэл бүрийг тооцож, хэтэрхий их айсаар байгаад дорвитой зүйл хийж чаддаггүй. Хэнд ч сонсогдолгүйгээр чимээгүйхэн инээдгээ болиод, олон хүмүүсийн хажууд ч тас тас хөхрөх зоригтой бол.
Алтан голдоч (...байхыг хүсдэг) Та өөрийгөө жирийн, дундаж эмэгтэй гэж боддог. Эсвэл та бүх юмны тунг тааруулсан дундаж бүсгүй байхыг хүсдэг байх.Та ихэвчлэн сонжоо бөглөхдөө алтан голдочийг илэрхийлсэн хариултыг сонгодог. Гэхдээ бодит байдал дээрээ та үнэхээр хариулсан шигээ байж чаддаг уу? Та магадгүй илүү гял цал, өөртөө итгэлтэй болохыг хүсдэг. Хааяа олон хүний өмнө үг хэлэхдээ чичирч, өөрийг тань доромжилсон утгатай үг хэлсэн хүний өөдөөс ус балгачихсан юм шиг чимээгүй зогсчихдог. Гэвч та шаардлагатай үед аз туршиж чадна. Дэмий зүйлд сэтгэл зовнихоо боль. Тэгвэл та өөрийнхөө хүссэн хүн болно.
Яахаас ч буцахгүй эмэгтэй. Та ер нь юу л бол юу хийж чадна. Тархиндаа биш ихэвчлэн зүрхэндээ захирагддаг. Сэтгэлийн их хөөрөлтэй, амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэдэгт итгэдэг учраас, ирээдүйд юу ч болохыг үгүйсгэдэггүй. Та ямар нэг сайн мэдэхгүй үндэстний, хачин сонин хольцтой хоол идэж үзэхийг хүсдэг. Гэхдээ энэ яахаас ч буцахгүй зан чинь таны нэр төрд халтай байж мэднэ. Ганц л амьдрах нь үнэн боловч тэглээ бүх муу зүйлийг өөр дээрээ туршиж үзэх хэрэгтэй гэж үү? Гэхдээ өөртөө жаахан хяналттай хандаж чадвал, амжилтанд хүрэх амбиц танд бий.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: saihan zaluu.   2017-06-11
tsarailag undur tseverhen 26 tai zaluu baina. gants naidvarta tseverhen egchees sanhuu avna naidvartai ni mail bicheere bostongrandllc@gmail.com

Зочин: түвшин.   2016-12-12
нээрээ л би өөрийгөө өөрчилж задармаар байна ийм битүү байсаар байтал хамаг сайхан залуу нас минь ганцаардлын мананд живж өнгөрлөөөөөөөө яаж өөрчлөгдөх вэ тус болох хүн байна уу

Зочин: emma.   2015-12-27
jinhene altan goldocchig barimtlagch

Зочин: Таны нэр.   2015-07-13
Надтай дандаа л эхнэртэй хүмүүс таарах юм эсвэл нэг унтчих бодолтой хүмүүс л таарах юм даа гэж . Намайг гэсэн хүн ер нь таарахгүй гэж бодох ма гэж эхнэртэй хүнд сайн болох хэцүү хэрэг юм гэж. Яаж тэрнийг мартах вэ надад хэлээд өгнө үү.м

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com