ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайн амраг болж чадах бүсгүйн шинжүүд

Хайр & секс  | 2011 / 09 / 22

Бид өөрсдийгөө тэдний өмнө 100 хувь “оньсого” шиг байж чадаж байгаа гэдэгтээ ямар их итгэлтэй байдаг билээ? Гэтэл бид тэдний гарын хөдөлгөөн, биеийн хэлэмжээр нь бодол санааг нь мэддэг шиг тэд ч бас орондоо шилдэг амраг байж чадах бүсгүйг тодорхой шинжүүдээр нь таньдаг гэнэ. Мэдээж бүсгүйчүүдийн хувьд сексийн чадвар бол хайр дурлалын дараа тавигдах шаардлага. Гэвч “МАРС гаригийнхан”-ы хувьд сэтгэл, сэрэл хоёрын амьдралд нь эзлэх байр суурь ижил тэнцүү хэмжээтэй байдаг гэвэл хэтийдэхгүй болов уу?

Сайн амраг болж чадах бүсгүйн шинжүүд

Ямар бүсгүйчүүдийг тэд сайн амрагаа болж чадна гэж үздэг вэ?
“Хоёулаа өнөөдөр миний дуртай ресторан руу оръё” гэж хэлдэг бүсгүй “Мэдэхгүй, чи өөрөө л мэд” гэсээр болзооны туршид өөрийн дураар нэг ч шийдвэр гаргадаггүй бүсгүйг эрчүүд сексийн эрмэлзэл багатай гэж үзэх хандлага байдаг гэнэ. Харин юу хүсч байгаагаа мэддэг, гал цогтой, нарийн ширийн асуултанд ч бүдрэхгүй хариулчихдаг бүсгүйчүүдийн өвөр “түлэгдэм халуун” байх магадлал өндөр байдаг гэж тэд боддог аж.

Хоолоо идэж байхдаа...
Эрчүүд бүсгүй хүний хоолоо хэрхэн идэж байгааг ажиглах дуртай байдаг нь учиртай аж. Хоолоо удаан, аядуухан идэж байгаа эмэгтэйн сэрэл удаан хөдөлдөг, энхрийлэл их шаарддаг байх магадлал өндөр. Харин хоолоо хурдан идэж байгаа эмэгтэй “цайны цаг”-ийн сексээс татгалздаггүй нэгэн байдаг аж. Мөн хоолоо амтархан, тамшаалан байж иддэг бүсгүйчүүд торгон мэдрэмжтэй байдаг. Үүгээр тэд болзоот бүсгүйгээ шинжиж, өөртөө хир тохирох эсэхийг нь “тагнуулдаж” суудаг.

Өөртэй нь адилхан үзэл бодолтой байвал.
Яриа нийлэх нь бидэнд бие биенийхээ тухай илүү ихийг мэдэх хүслийг төрүүлдэг. Үүнээс гадна сексийн хувьд хир таарамжтай байхыг ч тухайн хосын ярианы нийлэмжээс ажиглаж болдог. Хэрэв эрэгтэй хүнийг нэг юм ярьж байхад, бүсгүй нь түүнийг огт тоосон шинжгүй, гэнэт сэдвийг өөрчлөх гэж оролдвол тэр хоёр орондоо ч мөн адил зохицохгүй байх магадлал өндөр. Тиймээс эрчүүд үзэл бодол, сонирхлын хувьд хир адилхан буйгаар нь өөртөө тохирох эмэгтэйг шинжиж байдаг.

Сайн бүжиглэдэг эмэгтэй орондоо ч...
Эрч хүчтэйгээр бүжиглэж байгаа эмэгтэй өөртөө итгэлтэй, уян хатан, бүрэг ичимхий биш харагддаг. Тиймээс эрчүүд бүжгэндээ гарамгай эмэгтэйчүүдийг сексдээ ч бас гайхалтай гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байдаг ажээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(897)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com