ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ 10 дугаар сарын өрнийн зурхай

Зурхай  | 2011 / 09 / 30

Ажил амьдралаа өрнийн зурлагын дагуу шийддэг уншигчиддаа зориулан ирж буй 10 дугаар сарын зурхайг хүргэж байна. Од эрхэс таныг ирэх өдрүүдэд хэрхэн ивээхийг олж мэдээрэй.

Энэ 10 дугаар сарын өрнийн зурхай

Хонь

Өмнө нь бодохоос цаашгүй байсан ажлуудыг энэ сард хэрэгжүүлэх эхлэх цаг болжээ. Танд олон хүсэлтүүд ирж байсан ч тохиромжтой эрч хүч дутагдаад байж. Өөрийнхөө талаар та арай өөрөөр мэдэрч эхлэх болно. Юманд яаравчлах хэрэггүй. 11-ны өдрийн ойролцоо та шинэ хайр дурлалтай учирснаар мөрөөдөлд автах болно.Ухаалаг байж, сэтгэл хөдлөлөө дараарай. Ирэх хоёр сарын турш танд зохион байгуулах чадвар хэрэг болно. Одоо байгаа харилцаагаа тогтвортой, удаан байлгахыг хүсч байвал чин сэтгэлээ түүнд харуулахаас бү эмээ. Байгууллага тань шинэ үүрэгт ажил хүлээж авснаар, танд олон боломжууд гарч ирнэ. Юуг ч бүү өнгөрөө. Үнийг нь дийлэмгүй хувцас хэрэглэлд мөнгөө зарцуулахдаа хянамгай бай. Эцэст нь дүгнэж хэлэхэд бүх талбар дээр өөрийнхөө хичээл зүтгэлийг хангалттай харуулах юм бол шагналаа авч чадна. Хичнээн зоригтой, хүчтэй болохоо заавал харуул.

Үхэр

Хайртай хүмүүстэйгээ харьцахдаа өөрийгөө хянаж, уур бухимдалд толгойгоо эзэмдүүлэхээс зайлсхий. Хуучин найз нөхөдтэй холбоотой шийдэгдээгүй асуудлууд гарч ирж мэднэ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн аажмаар намдана. Таны ажил ид цэцэглэж байна. Хийх юм чинь ихэснэ. Хувийн амьдралаа хэт орхигдуулуузай. Эс тэгвээс сарын дундуур үл ойлголцол гарч магадгүй. Сэтгэл санаа чинь хоёрдоод байвал, хоёуланг нь хослуулж болох арга замыг хай. Тэгж чадвал амжилт бүтээл, гоо үзэсгэлэн оргилдоо хүрнэ. Хоолны дэглэмдээ анхаараарай. Ямар нэг алтан боломжийг хажуугаараа өнгөрөөх вий.

Ихэр

Таны бүтээлч чанар оргилдоо хүрэх учраас, өөрийгөө аз жаргалтай болгодог зохион бүтээх, урлах ажлыг хий. Өнгө, гэрэл, хөгжим, бүжиг 4 бол таны туслах. Та энэ сард бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө хүмүүсийн үзэл бодлыг сонс. Боломжтой бол дараа сард, арай тунгалаг ухаантай болтлоо томоохон шийдвэрүүдийг хойшлуул. 20-ны өдрөөс хойш таны ажил хэрэг ундарна. 16-наас хойш томилолтоор явж магадгүй. Хийж байгаа юм болгон чинь таньд амьдралын баяр баяслыг мэдрүүлдэг байх ёстой. Олон хүн таниас тусламж хүсч, халамж шаардах болно.Та энэ сард хүн бүхний ээж шиг л байна. Бусдыг буруутгахаасаа өмнө сайн бод. Хайр дурлалын тал дээр та хянамгай байж чадвал бүх зүйл болдгоороо болж, аажмаар нөхцөл байдал сайжирсаар байх болно. Та ойр дотны хүмүүсээсээ амар амгалан тайван байдлыг мэдэрч, тэдний хажууд байх ямар тохь тухтай болохыг мэднэ.

Мэлхий

Таны мэдрэмтгий байдал дээшлэх учраас, гоо үзэмж, зохион байгуулалт, эв найрыг амьдралдаа бий болго. Гэр орон чинь ямар амгалан сайхан байгааг та гэнэтхэн ойлгож санаа амрах вий. Хэдэн жилийн туршид мэдрээгүй энх тайван таны гэрт зочилно. Санхүүгийн байдал сайн байна. Таны ажил нэмэгдсэн хэдий ч, өөрийнхөө ачааллыг хэтрүүлэхээс болгоомжил. Хайр дурлалын тал дээр бусдын шүүмжийг бүү тоо. Та бол тусдаа хувь хүн. Найзууд ямар ч зан гаргасан гэр бүл таны дэргэд байгааг бүү умарт. Алсын хараатай байвал та өөртөө шинэ боломжийг нээж чадна. Үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө төлөө бат зогсох нь энэ сард танд том нэмэр болох ч 19-ний өдрийн ойролцоо буруугаа хүлээхээс бүү төвөгшөөгөөрэй.

Арслан

Идэж байгаа хоол хүнсэндээ анхаар. Харшилтай зүйлсээс зайлсхийж, хоолоо ихдүүлэхээс болгоомжил. Таны амьдрал баяр баясал, инээд хөөр хэрэгтэй байна. Танд зугаа цэнгэл, найзуудын хайр, дурлал дутагдаж байна. Өөрийгөө юунд ч битгий хорьж цагд. Та энэ сард романс, гэрлэлтийн талаар бодох болно. Хэн нэгэн хүнтэй харилцаатай байгаа бол, түүнд өөрийнхөө эмзэг, мэдрэмтгий чанарыг харуулснаар илүү дотно болох боломжтой. Харин ганц бие Арслангуудад шинэ хамтрагч гарч ирнэ. Хүн болгон харагддаг шигээ байдаггүй гэдгийг санаж нээлттэй ханд. Энэ сарын бүх мөнгөний эх үүсвэр урьдаас төлөвлөгдсөн, хийгдсэн ажлууд байх болно. Бусад хүмүүс таны ур чадварыг олж анзаарахын хирээр та улам шаргуу хичээнэ. Хүмүүс таныг хоолоор дайлах байх. Энэ нь тэдний талархсан сэтгэлийн илэрхийлэл юм. Ямар нэг зүйлд яаран автахаасаа өмнө сайн судалгаа, шинжилгээ хий.

Охин

Таны мэргэжлийн тал дээр удирдагч байхыг хүсдэг занг чинь ойлгож байна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Өөрөөсөө доогуур албан тушаалтай хүмүүст зөөлөн, энэрэнгүй хандахгүй байх аваас хүн бүр таниас нүүрээ буруулж, ганцаараа үлдэх аюултай. Зүрх сэтгэл, ажил хоёрыг хослуулах амаргүй хэрэг хэдий ч өөрийнхөө арга барилыг шинэчилж, чухал харилцаатай хүмүүстээ анхаарал хандуул. Сарын сүүлээр хуриманд уригдаж магадгүй. Танд гуниглаж, нулимас дуслуулах үе ирлээ ч, түүний цаана эрх чөлөө, бие даасан байдал хүлээж байгааг бүү март. Мөнгөний талаар тэгтлээ санаа зовох хэрэггүй. Жинхэнэ хайртай хүнээ олоход цаг хугацаа шаардагдах тул бүү яаравчил. Хүрэх цэг, очих газраа зөв тодорхойлж, итгэлтэй хүмүүсээсээ тусламж хүс. Мөнгө асуусан хүн бүрт өгөөд байвал та өөрөө нимгэн түрийвчтэй хоцорно.

Жинлүүр

Чихэрлэг хүнс бага хэрэглэхгүй бол эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Хайр дурлалын тал дээр нэг биш нилээн хэдэн боломжууд гарч ирж магадгүй. Бүх юм харагддаг шигээ байдаггүй учраас, өөрийнхөө зүрх сэтгэлийг хэн нэгэнд өгөхдөө хянамгай хандаарай. 16-наас хойш үг хэлээ анхаарахгүй бол маргаанд орооцолдож мэднэ. Дараа сар хүртэл ямар нэг чухал, онцгой үйл хэрэгт ороод хэрэггүй. Эсрэг хүйстэнд итгэх итгэлээ эргүүлэн ол. Гэрээ илүү халуун дулаан уур амьсгалтай болгоход цөөн хэдэн чимэглэл л хэрэгтэй. 10 сарын эхээр боломжтой бол орноосоо өндийх гээд хэрэггүй. Энэ өдрүүдэд бүх зүйл эсрэгээрээ эргэж магадгүй. Энэ таны буруу биш, од эрхсийн эрхшээл тул цаг хугацаа өнгөрөхийг хүлээ. Гэвч сарын сүүлээр ертөнцөд хэн нь “дарга” болохыг үзүүлээд өгөөрэй.

Хилэнц

Хүн болгонтой эв найрамдалтай байх цаг иржээ. Хэзээ ч эвлэрэхгүй гэж боддог байсан хүндээ ч эелдэг хандаж чадвал та амьдралын шалгуурыг давж байгаа нь тэр. Ажлын дарамт шахалт асуудал үүсгэж магадгүй ч, зарим нэг муу хүмүүс таныг сэтгэл санаагаар унагахын тулд довыг уул болгон ярьж байж мэдэхийг анхаар. Санхүүдээ хянамгай ханд. Ирэх саруудад таны карьерт шинэ хуудсыг эхлүүлэх үйл явдал болно. Бэлтгэлтэй бай. Хайр дурлалын тал дээр заримдаа хэцүү байсан ч, “тас зуураад” үлдэх нь дээр юм. Гэвч таны горьдлого бодит байдал дээр тулгуурлаж байгаа эсэхэд анхаараарай. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохын тулд өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсож, тодорхой шалтгаануудыг хэлж ойлгуулах хэрэгтэй. Хоёр хөл дээрээ бат зогссоноор хүнд үеүүдийг даван гарна.23-наас 11-р сарын нэгэн хүртэлх хугацаанд та бүх юман дээр өөртөө итгэлтэй байгаарай. Нар Хилэнцүүдийн эгц дээрээс тусч байх болно.

Нум

Гэр бүлийн амьдрал уур амьсгал тун чухал санагдаж эхлэх тул ихэвчлэн гэрээсээ гаралгүй өнжинө. Орчноо сайжруулах тал дээр анхаарч эхэлнэ. Таны эргэн тойрон дахь бүх зүйл хурдан хэмнэлтэйгээр үргэлжилж байна. Үүнийг амжилттайгаа давж гарах зөв арга бол сайтар унтаж амрах. Энэ сард танд хоёр зүйл дээр асуудал гарч магадгүй. Уг гарвалыг нь тогтоож чадвал түүнээс мултрах замыг олно. Эхнийх нь таны олонтой харилцах харилцаан дээр үүссэн проблем байх болно. Харин хоёр дахь нь таны хайртай хүнтэй холбоотой. Та хоёрт амьдрал том шалгуурыг бэлдэж байна. Хүмүүсийн үгийг сонсохоос бүү цааргал. Түүнээс гадна бэлэн биш санагдсан зүйлдээ бүү яар. Цаг нь болсон гэх тэр л мэдрэмжийг хүлээ. 20-ноос хойш та улам бүр гэртээ шигдэх нь яг л амралт мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ажлын газрынхан тань танд талархалтай хандана, эерэг сэтгэлээ бүү гээ. Хийсэн зүйлийнхээ үр шимийг тэр чигт нь хүртэнэ.

Матар

Хэн нэгэн танд шинэ амьдралыг авчирна. Та өөрийн шүтлэг, боловсрол, аялалын талаар бодож эхэлнэ. Ахмад настны үгийг сонс. 16-наас хойш таны санхүүгийн байдал хүндэрч магадгүй. Орлого зарлагаа тооц. Сонсож байгаа зүйлдээ бага итгэж, мөнгөтэй холбоотой нууцаа дотроо хадгал. Дэндүү их ачаалал авах нь, өөрийгөө юунд ч хүрч чадахгүй мэтээр бодоход хүргэнэ. Өөрийгөө үнэл. Та чадна. Хошин шогийн тоглолт үзэж сэтгэл санаагаа сэргээ. Хайр дурлалын харилцаа таны хүссэнээр болохгүй байвал үзэл бодолоо чөлөөтэй илэрхийл. Хурааж хуримтлуулсан мөнгөндөө гар хүрч болохгүй. Тан найзууд, гэр бүлийнхэн таньд найдаж байгаа. Тэдний сэтгэл рүү бүү ус цац.

Хумх

Хэрэв та бодит, тогтвортой харилцааг хүсч байвал замдаа тулгараад байгаа саад бэрхшээлийг өөрийнхөө гараар авч хаях л хэрэгтэй. Үзэл бодол нийлдэг найзуудтайгаа цагийг өнгөрөө. Таны хийсэн юм бүхэн амжилтанд хүрнэ. Өнгөрсөн сард та мөрөөдлийнхөө талаар нухацтай бодсон. Энэ сард түүнийгээ биелүүлж эхлэх цаг. Та гялалзаж, бусдыг өөртөө татах болно. 11-нээс хойш үг яриандаа анхаараарай. 12-ны өдрийн ойролцоо таны нүдийг булаах сайхан хүнийг олж харна. Тэр магадгүй таниас насаар ах/ эгчмэд хүн байх болно. Түүний таниас илүү ухаантай, чадварлаг байдал нь сэтгэлийг тань догдлуулна. Таныг унагаахыг л хүсдэг хорон санаатай хүмүүсээс хол бай.

Загас

Таны санааг амраахад маш олон шинэ зүйл хэрэгтэй байна. Шинэ үс засалт, шинэ амраг, эсвэл шинэ ажил гэх мэт. Ажлын шаардлага улам өндөрсч та өмнөхөөсөө илүү завгүй болох вий. 20-ноос хойш таны эрч хүч дахин сэлбэгдэнэ. 11-нээс хойш архи тамхи, согтуурулах ундааныхаа хэрэглээнд хянамгай ханд. Жижиг ч бай эрүүл мэндийнхээ асуудалд анхаарал хандуул. Өдөр бүрийнхээ амьдралын хэв маягийг эрүүл болго. Энэ сард таны романтик байдал ихэснэ. Шинэ ажил нь танд илүү их хариуцлагыг авчрана гэдгийг ухамсарлаарай. Санхүүгийн тал дээр бага зэрэг хүндрэл үүсч магадгүй учраас юунд мөнгөө үрэхээ сайтар бод. Дэндүү том юманд зорих нь урам хугаралтыг авчирч магадгүй. Агуу санаанууд энгийн байдгийг ойлго.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(865)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: nice.   2012-10-01
bayarlalaaa

Зочин: nice.   2012-10-01
bayarlalaaa

Зочин: ashu.   2011-11-16
salem

Зочин: smile.   2011-10-30
hiiiiiii yg unen yum shigeeeee

Зочин: tuul.   2011-10-29
hi sain u

Зочин: temulen.   2011-10-28
eooo bi matriin ord dehuu ...getel yag shuu 10r sariinh >>>and It's freaking me out.

Зочин: temulen.   2011-10-28
eooo bi matriin ord dehuu ...getel yag shuu 10r sariinh >>>and It's freaking me out.

Зочин: nna.   2011-10-28
ygd iim unen bgaan bee???? tas zuuraad uld..... :((

Зочин: jjjjjjjjjjjjj.   2011-10-28
uneheer unen tnks 11sariihiigni hurdan gargaarai

Зочин: yumi.   2011-10-27
ygaad iim vnen ym be? bvr arai l dendvv taaraad bxiin burhan mine 11sariinhiigaa hurdan mdhiimsaan yoo naag 20noos gertee shigdhenedee gss jn bie owdood 24noos gertee shigdeestei garhaas hvrtel tsaargaldag nss arai l aimar vnen hejiinaa

Зочин: smile.   2011-10-23
yaa yun goeiin 23nas ain mar mi b.day sht 24nd nar naag eehendee goe goe

Зочин: anhaa.   2011-10-23
ymar goe ym be nadd mash talagdaj bna tiim ujirs urgelj iim shine zuil hiij bgarai ta nart ondor amjilt huse

Зочин: yuki.   2011-10-22
nadad hetsuu ue zondoo gardag ch bi ter bugdiig davan tuulahiig hicheedeg yg iim tevcheertei bval amidral nadad iluu goe zuiliig ogj chadah bh gj bdj bna

Зочин: uchka.   2011-10-21
eoo bur setgel sanagr unchlaaa

Зочин: bvjin.   2011-10-19
жоохон сонин ч юм болсон шүү... 9-ний орой тэр ирсэн хэхэ... тэхдээ энэ зурхай үнэн гэсэн үг биш биз дээ...

Зочин: BOLOROO.   2011-10-19
bayarlalaa

Зочин: khulan.   2011-10-18
eronxiidoo bol taarch bn xoishod bolox zvils vnen bol vnexeer nice

Зочин: gerelchuluun.   2011-10-18
tanai zuil unheer dajgui yuma sn gj helhd helesdehkui bh gj bodoj bna

Зочин: munhoo.   2011-10-16
my huwid moroo;loo hoono gj bdj bn chinii huwid ahiad oldkuu zawshaan bn shuu ahiad hairt uchrishd ehleed shn amidarch bj l jargalt bn shd yu yuchgui bj hairt gd l suuld n yaj amidrah gj bgn be nzuskaa

Зочин: LM.   2011-10-16
yooy ne jn bolood bn aa... hehha :) nre sanhuugiin bdal hundertsn tehuuu,,, tsts dr n oird uneheeer ih achaalaltai bga hahha thde bi shantrahgui ee kk :D bas tr ng hair durlalin hariltsa sanasnar bolkuin hehe uzel bodlo harin yaaaj ilerhiilne ee tsts... ijil tootoi tsagiin tlbar harsn chn bs setgelee ilchil, butne ntr gtsn bsn yuuuuuy bi yaaanam bee hehhe :">

Зочин: zaya.   2011-10-16
unen bolow uu?

Зочин: hmm.   2011-10-15
unen ym bolwuu?

Зочин: zulaa.   2011-10-14
awtobusand ene oguulleg uneheer taalagdlaa.nadad bs iimerhuu tostei hogtei ywdal tohioldsiim.tsarailag mortloo tewerhen huwtsastai neg zaluu nud duuren ineeged eldew sedweer yrisaar bgad etsiin buudal hurtel ymar ch zorilgogui hamt ywsiim.t

Зочин: gunch.   2011-10-13
unen bna gdegte itgeltei bna shu

Зочин: morgan.   2011-10-13
unen baigaasai l gej bodoj bna teguul uneheer goe bna

Зочин: anu.   2011-10-12
yoo gaihaltai ingej taarah gj burhan min yag iim zuiluud bolloo shuu

Зочин: nomio.   2011-10-11
үнэн бна 11с үг хэлэндээ анхаар гэсэн чинь өнөөдөр нэг хүнтэй хальт муудалцсан..

Зочин: Гэгээнээ.   2011-10-11
энэ үнэн байлаа

Зочин: zzzzzzzz-d.   2011-10-11
gogo.mn deer odor odriin zurhai chne bgaa

Зочин: namuun.   2011-10-10
yamar goy yum be tegnee

Сүүлийн сэтгэгдэл

  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Та бүгд нэг нэгэнтэйгээ сэтгэгдэлээ хуваалцаад жаахан ч гэсэн уужирч байгаа байх гэтэл эр хүн гэдэг чинь сэтгэл дотроо бухимдаж гаднаа тайван дотроо шаналаж хат суулгасан хатуу орчлонд үр хань хоёроо бүдрээчихгүй юмсан л гэж боддог байлгүй дээ. Танай аав хэн нэгнийг хуураагүй танай аав амьдарлийн төлөө зүтгэж өөрт байгаа бүхнээ гэр бүлдээ зориулсан эгэл нэгэн эр хүн байсантай адил таны хань бас тийм нэгэн байлгүйдээ. Гэхдээ уулийн мод урт богинотой адил хүн бүр адилгүй өнгө мөнгөнд шунаж баг зүйсэн шимэгч эрчүүд бас байдаг. Нэг насаа холбож зовлон жаргалаа хуваалцах ханиа сонгохдоо зөв сонгох байсан байхдаа би хүртэл сонгсон сонголтондоо харамсаж байна. Бүгдийг ухрааж болохгүй ч гэлээ 0-ээс эхэлэж болдог юм уу? Эмэгтэй хүн халамж дутаасан гээд хэн нэгнээс тэрийгээ хайдаг юм уу. За тэгээд би эр хүн учираас энэ бүгдийг дотроо нуугаад булшилаад амьдардагал байхдаа. Мөнгө бол зүгээрээ олж болно хүний сайхан сэтгэл халамжит ханийг хатуу орчлонгоос олох илүү хэцүү юм даа.
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    bi nuhruu ih goldog. bolovsrol, hariltsaa geed l yum l bol uulchix geed bdag. odoo bol amaa udeh gej hicheej bna.yahav huleej bsan humuus, hariltsaj bsan zaluusaas mini chud chud dooshoo ch gesen terend mini amidrah husel temuulel duuren yum. uuruur helbel amidralaa avaad yavchih har uhaantai negen yum gedeg bodoldoo deerh setgegdeluudiig unshaad bat zogsloo. ahnii setgegdel mini tuurulduuleegui l yum bna. hani mini hair halamj geed guigeed bdaggui ch noyon nuruutai tushig tulguur mini bolson ajee, odoo bodohod. gar hurch bsan hedii ch geendee ch bii goondoo ch bii gedeg ug bdag daa. gesen ch ulam saihan bologoh bolomj nadad bgaa yum bna daa.ta nartaa ch bas az jargal husie. neg l medehed buhii l asuudliin ard garchixsan yavna daa, busguichuud mini.
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    sain u? zahidliig unshaad ooriinhoo bodliig nemerlehiig huslee, setgel sudlaachiin zovlolgoog sonirhloo.huuhdee bodood gedeg orovch, zoolon setgel baij bo, gehdee ooh ch bish bulchrhai ch bish gemgui baij gemten adil buuj ogood uuch setgel gargaj amidarsaar bgaad otlohiin tsagt odoogoogoo une hundgui darluulsan, doromjluulsan garah gartsgui buhimdsan negen boldog yum da, setgel zurhee chagnaad ooroor amidrah chadvar bgaaga olj haraad zorigtoi, oortoo itgelteigeer huuchin amidraldaa tseg taviad shine amidraliig zohio gej zovloh ba. hultsengui amidarsan 33 jiliin amidral mini ergej harahad dursah yumgui, huleet, guilt, 50 nasandaa doromjlogdoj hotsorson nas heviisen, garah gartsaa songoj chadaagui, erch huchgui negen bolsoniig haruuldag yum ba, egch ni chamd zovlohod erthen 2 alhamiin tsaadahiig harj amidralaa oorchlood huuhdee gantsaaraa osgood, tsoglog alhaa, naashtai handah hun oldoh ch yum bilu, hezee negen tsagt. bartai
  • Хүсч байгаа албан тушаал дээрээ өөрөө яваад оч
    bvh bvsgvichvvddee ene saihan odriin mend hvrgei.uurt bga bolomjoo olj hardaggvi murtluu busdiin amjiltad ataarhaj uuruuguu golj suuh l hamgiin haramsaltai hairan tsag bdgiig l sanahad ilvvdehgvi wm blov u .nadad yag iim zvil tohioldson blohoor l ...
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    manai nohor bas yamar ch orlogogui ajil ogt hiihgui zugeer l geriin bug bolchihood bn.bid 2 gadaadad bj bgaad nohor barigdaad turuuleed irsen.joohon hadgalsan mongoo bairnii urdchilgaand ogchihood gantsaaraa uldseniig n zutgeseer bgaad neg bairtai bolood mashinii mongo oir zuur heregleh mongotei bolood bi araas n irsen.odoo ch bur mongogui bolood deer n or taviad l yamar ch orlogogui bur sanaa n ch zovohgui odorjin tv uzeed untaad l ongorooson hun bn .
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Bi bas mungu yarisan hun bolchihson gj nuhur min yaridag bolloo, ted tuuniig uramshulj bhig husdeg gevch uramshulah zuil hiigeegui bhad yag yu gj uramshulj magtah bile tiim bizde, udan ingej asudaltai yavsan yum chin tanai nuhur zasrahgui l bolovuu, harin minih dunguj ehelj bg bolohor ever oilgulah zuils ih bnaa
  • Нөхөр маань миний асуудлын гол шалтгаан
    Goolingoo busguichuudee nadad tuslaach. 26 nastai.ongorson havar neg zaluutai taniltsad ter oorigo nadad gants bie gj taniltsuulsan.bi ch ehner huuhedtei hunte hezee ch haritsdaggui gedge barag shud bish mortlo yariaga oilgulsn bh. Tgd sar ongorlo bidnii hariltsa saihan bsn.neg uda neg tishe ajilar yavd hed honod irehed ni utsig ni shalgamar sanagdd shalgasn chn minii hair ged dugar contact-s ni olj harav.(tuhain ued heleh bolmj oldogui.omno ni bi ooriin turemgii zangaasa bolj aldaj bsn)daraa ni ajilaar bas neg tiishe yavsan.ingej yavhara l neg sonin bolchdog nadruu bainga zalgadg hun ogt zalghgui.halit neg ym zalgana.tgd oroi ni bi zalgahar utsa avhgui oglo ni zAlghar bas avhgui.esvel utas ni saltsan bdg.tgd bi genet durgui hured nogo minii hair gesn dugarig ni togtootson bsn.ene zaluug EHNERTEI MORTLO TUUNIGE HUURAD BGN BN gj oilgod terluu sms -r ene dugaarlu chin zalgalaa shu ged bichsen chn nogoo utsa avhgui hun ter doroo nadru zagaj bn.bitii zalgaa ged guij bn.tgd nmg yagad inged bgn geh meter argalj bgd ter hoorondo nogo huuhenee utsa bitgi avaarai ged heltsen ym shg bnle.ter ni ogt avagui.teged bi utsig ni blocklj haritsaga tasalsan.sar garuin dara oor dugaraas ter nadru zalgj uuchlalt guisan.bi uichlaad bh ym bhgui bugd duussan ahij haritsah bodolgui bgaga hatuu oilgulsn bolovch gants uda uulzahig hedn odr oir ochminho buh humusinhe utsar zagj guisan.(ternii zalgasan dugar bolgong blocklsn).tgd arga buyu za yu gehig ni sonsoh ged neg uulzsan.getel omno ni ehner huuhedte bsn heden jilin omno salsan.salaad nz bisguite boltson bhd ni bi taarsan.nz busgui ni gadgsha surahar yavj bg bolhor ailin ohinig gomdoogod yahav gj bodsn mon deeres ni omno ni aldj bsn bolhor ahj aldhguin tuld OORTOO SONGOLT bii bolgosn Genee. Tgd odo ogt haritsahgui bg gj helj nadtai butsad nille.getel bs l haritsj bsn bn le.haritsaj bsn sms iig ni on sar tai ni unshchad bhd teneg hunte haritsaj bg ym shg ogt tiim ym bhgui geed uguisgeseer bsn.suuldee bi salsan ch yahav nilsen ch yahav gesen bodoltoigor zurh setgelee buren oghguihen shg haitsad yavj baiv. Getel uug ni em uudag bsn hodood ovdd deeres ni elt jin nemgdd bhr ni zogsosn.tgd spiral taviulah ged amjagui.huanlida naidsan getel jiremsen bolchlo :( .odo ndd tavij bg anhaaral halamj geher ym bhgui ajil ni buteher 2ula ingene tegne gesn bolovch butej bg ymgui.nogo huuhen ni gadagsha yavtsan bolhor ch teru haritsaha bolisn ym shg.medehguiee er ni yu l bolod bn .omno ni bi 2avhulj bsn teneg bgaa bz.hun amidraldaa am garch boldgguin bnle.ih l goyo husel moroodoltei ohin bsn nas nemeh tusam zamharaal bhin.odo yah be busguichuudee emegtei hunii zovlon duusahgui ymaa...
  • Бид хэрэглэж үзсэн: Гоолингоочуудын дуртай үс арчилгааны бүтээгдэхүүнүүд
    aloe shampoo us ugaagaar mash muuhai uner unerteed baidag harin halgai shampoo cain shuu
  • Бид хэрэглэж үзсэн: Гоолингоочуудын дуртай үс арчилгааны бүтээгдэхүүнүүд
    aloe shampoo us ugaagaar mash muuhai uner unrtrrd baidag harin halgai shampoo cain shuu
  • Бид хэрэглэж үзсэн: Гоолингоочуудын дуртай үс арчилгааны бүтээгдэхүүнүүд
    aloe shampoo us ugaagaar mash muuhai uner unrtrrd baidag harin halgai shampoo cain shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com