ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажил, амьдралын “тэгшитгэл, тэнцэтгэл”

Гэр бүл  | 2011 / 10 / 07

Хэрэв та ажил болоод хувийн амьдралаа “тэнцүүлэх”-гүй аваас таны стрессийн хэмжээ “x” дахин “үржигдэнэ”. Дараах практик аргуудыг хэрэглэж өөрийгөө авраарай.

Ажил, амьдралын “тэгшитгэл, тэнцэтгэл”

Ажилтайгаа “хуримласан” эмэгтэй
Хэрэв та оффис дээрээ амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж, хэзээ хамгийн сүүлд хүнд дурласнаа, эсвэл зугаацаж наргиснаа, халуун дулаан уур амьсгалаар хучуулснаа мартаж, “өөрөө өөртөө чөлөө олгох” гэдэг үгийг нүгэл мэт хүлээн авдаг болсон бол та ажилтайгаа “хуримлачихжээ” бүсгүй минь. Ажил “цагаа тулахаар” тийм ч халамжтай хань биш шүү. Та дараах хохирлыг амсах болно:

• Стресс, ядаргаа. Ядарсан үед таны бүтээлч сэтгэлгээ, тунгалагаар сэтгэх оюуны чадвар багасдаг. Өөртөө хэт их ачаалал өгснөөр та харин ч мэргэжлийнхээ хувьд өсөх биш буурч болох юм. Сайн амрах байх аваас та ноцтой алдаа хийх магадлалтай.

• Хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлж чадахгүй байх. Амьдралд адал явдалтай байх тусмаа сонирхолтой, амттай шүү дээ. Гэтэл танд туулсан он жилүүдээ эргэн санахад эрээлжилсэн их бичиг цааснаас өөр юу ч сэтгэлд торж үзэгдэхгүй байвал хичнээн гунигтай билээ? Ажилтайгаа “хуримлах” нь гэр бүлийн амьдралд ч сөргөөр нөлөөлнө. Нэг эмэгтэйд хоёр нөхөр байж болдоггүй болохоор тэр.

• Таниас илүүг шаардаж магадгүй. Хэрэв та байнга илүү цагаар ажиллаад байх юм бол, удирдлага чинь таниас илүү ихийг шаардаж хүлээх болно. Та өмнөхөөсөө ч их хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Ажил амьдралыг яаж тэнцүүлэх вэ?
• Нэг долоо хоног хийх бүх зүйлсээ жагсааж бичээд дийлэхгүй, эсвэл дургүй ажлуудаа өөр хэн нэг чаддаг хүнд даалгаж хас. Эсвэл хамтран ажиллагсадтайгаа түүний талаар хэлэлцэж, илүү амархнаар хийх аргын талаар зөвшилц.

• Удирдлагаасаа илүү уян хатан цагийн хуваарь гаргаж өгөх боломжийн талаар асуу. Хоёр долоо хоногийн ажлыг, нэг долоо хоногт шахаад үлдсэн өдрүүдэд амрах хүсэлт тавьж болох юм. Эсвэл өөрт оногдож байгаа үүргээс хамт ажиллагсадтайгаа хуваалцаж болох эсэхийг судлаарай.

• Ажлыг ажил дээрээ орхи. Хаанаас ч хэзээ ч бие биетэйгээ электрон хэлбэрээр харьцаж болдог болсны “ачаар” ажил гэрийн хоорондох зааг ялгаа улам багасаар байгаа. Тиймээс бид өөрсдийнхөө гараар л тэр заагийг “зурах” хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ байхдаа laptop-оо унтрааж, болж өгвөл утсаа салгаж байгаарай.

• Цагаа зохицуулж сураарай. Манай ажил хийдэг эзэгтэй нар гэрийнхээ бүх ажлыг амралтынхаа өдрүүдэд үлдээдэг. Үүний оронд өдөрт бага багаар нь угаалга, цэвэрлэгээгээ хийж, бямба ням гаригуудыг зөвхөн өөртөө болон гэр бүлдээ зарцуулах гээд оролдоод үзээрэй. Долоо хоног бүрийн нэг өдрийг сонгож аваад, нөхөр хүүхэдтэйгээ ямар нэг дурсамжтай юм хийдэг бол. Хамт зугаалж, гадуур хооллож, тоглолт үз. Зөвхөн шаардлагатай зүйлсийг хийж бусдыг нь орхи.

• Өөрийгөө эрхлүүл. Эрүүл хоол идэж, өдөр тутмынхаа амьдралд идэвхтэй хөдөлгөөнийг нэвтрүүлж, хангалттай унтаж амар. Өдөр бүр өөрийнхөө дуртай зүйлд 5 минут ч боловч гаргаж бай. Ном унших, эсвэл йогийн дасгал хийх гэх мэт. Үүнийхээ хажуугаар хамтрагч болон найзуудтайгаа хамт хийж болох сайхан зүйлсийг ол. Ууланд авирах, цуг бүжгийн болон хоолны курсад явах гэх мэт.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Үнэртний зурхай
Дараах мэдээлэл
River Island-ын энэ намрын цуглуулга

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(733)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com