ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шоколадны мусс хийх хялбар арга

Хоол хүнс  | 2011 / 10 / 07

Амралтын өдөрт тань зориулж амтлаг муссны жор орууллаа. Найрлаганд нь олдоц сайтай бүтээгдэхүүнүүд орсон ба хийхэд ердөө 20-хон минут шаардагддаг завгүй эзэгтэй таны цагийг хэмнэнэ.

Шоколадны мусс хийх хялбар арга

Порц: 4-6 хүн
Түвшин: Хялбар

Найрлага:
• 3 аяга жижиг хөөсөнцөр чихэр (marshmallow)
• ¼ аяга цөцгийн тос
• 250 гр шоколад, жижиглэж хэрчсэн
• 1/4 аяга буцалсан халуун ус
• 1 аяга өтгөн крем
• 1 цайны халбага ваниллийн охь

Хийх арга:
Хөөсөнцрөн чихэр, цөцгийн тос, шоколад, усаа хамтад нь нэг саванд хийж гал дээр тавина. Дунд зэргийн гал дээр зөөлөрч хайлтал нь байлгаад, авч хөргөнө. Энэ хооронд тогтмол хутгахаа мартуузай. Дараа нь кремээ, ваниллийн охьтойгоо цуг тусдаа саванд хийж, өтгөртөл нь хутгаад, хөрч эхэлсэн шоколадны хольцон дээрээ хийснээр нягтавтар, өөгүй, зөөлөн мусс тань бэлэн болно. Муссаа 4-6 шилэн аяга, эсвэл жижиг тавган дээр олгоно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(371)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com