ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүдийг том болгож харагдуулах 20 арга

Гоо сайхан  | 2011 / 10 / 12

Манай бүсгүйчүүдийн ихэнх нь бүх будалт зохидог бүйлсэн хэлбэрийн нүдтэй. Хэдий хэлбэрийн хувьд төгс ч гэлээ, хэмжээний хувьд жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй.

Нүдийг том болгож харагдуулах 20 арга

1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно.

2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. Хэсэг хугацааны дараа, сормуусаа бүхэлд нь будна. Ингэхдээ сойзоо гадагш нь чиглүүлэхээ мартуузай.

3. Нүдийг том харагдуулахад хоёр өнгийн зовхины тень хангалттай. Эхлээд зовхио бүхэлд нь цайвар өнгөөр нь будаад, гадна хэсгийг нь бараан өнгөөр уусгаж будаарай. Ингэснээр таны нүд илүү өргөн, том харагдана.

4. Хар смоки будалт нүдийг томруулдаггүй. Харин улам сүүдэрлэж таны харцыг сунган, нарийхан болгосноор нууцлагдмал секси төрхийг бүрдүүлдэг юм. Гэвч энэ бол бидний хүсч байгаа үр дүн биш шүү дээ. Тиймээс нүдээ том харагдуулахыг хүсч байвал смоки-гоос зайлсхийгээрэй.

5. Нүдээ хүрээлэхдээ, дээд зовхиныхоо яг гол хэсэгт контураа арай зузаан тавиад үзээрэй. Голдоо зузаан, хоёр зах руугаа нарийссан хүрээ нь нүдийг тань илүү өндөр харагдуулна.

6. Нүдээ тэр чигт нь тойруулж хүрээлэх хэрэггүй. Нуухан талын хэсгүүдийг орхи.

7. Нүдний доод хүрээ, болон нуухны дотор хэсэг цайвар байх нь чухал. Ялангуяа доод хүрээний дотор талыг хар харандаагаар будахын оронд цагаан цайвар харандаа, эсвэл гялалздаг тениер будвал таны нүд хамаагүй том харагдана.

8. Хөх, хүйтэн өнгөтэй нүд хүрээлэгч нь таны нүдний цагааныг илүү гэрэлтүүлж өгдөг учраас нүдийг үзэсгэлэнтэй харагдуулдаг талтай.

9. Сормуусаа заавал давхарлаж будаж байгаарай. Энэ нь харцыг тань өргөх болно.

10. Сормуус дэрвийлгэгчтэй “нөхөрлө”. Эхлээд дэрвийлгэгчээ сормуусныхаа угт тулгаж байгаад 3 удаа хавч. Дараа нь дэрвийлгэгчээ сормуусны голын хэсэгт аваачаад дээрх үйлдлийг давтана. Ингэх нь таны сормуусыг тэгш өнцөгт болгохоос сэргийлж, төрөлхийн дэрвэгэр мэт харагдуулна.

11. Хэрэв та хар хүрээтэй нүдний шил зүүдэг бол, нүдээ гэгээлэг, тод өнгөөр будаад үзээрэй. Ингэх нь таны нүдний хэлбэрийг тодруулж, харцыг тань шилэнд даруулахгүй.

12. Нүднийхээ доор өө дарагч түрхсэнийхээ дараа зөөлөн порлоноор бага зэрэг тарааж өг.

13. Хөмсгөө үргэлж самна. Цэвэрхэн, жигд хэлбэртэй хөмсөг ч бас нүдийг том харагдахад нөлөөлнө.

14. Зовхины будаг хэрэглэлгүйгээр, зөвхөн сормуусаа будаад, уруулаа тод өнгөөр өнгөлвөл нүд хэвийн хэмжээнээсээ илүү том болж харагддаг талтай. Хамгийн гол нь таны нүдний эргэн тойронд нэг ч бараан өнгө харагдах ёсгүй учир өө дарагчийг сайн ашиглаарай.

15. Хэрэв та тень хэрэглэх дургүй бол, өөрийнхөө пудрээс 2-3 тон бараан өнгийн пудрээр зовхио сүүдэрлэж будаарай. Ингэвэл та цаг хэмнэхээс гадна огт будаагүй юм шиг л, төрөлхийн том нүдтэй харагдах болно. Мөн энэ будалт зурган дээр их сайхан гардаг.

16. Сормуусныхаа гол хэсэгт үл ялиг суурь энгэсэг тавиад, дараа нь будвал илүү өтгөрч харагдана.

17. Хэрэв таны нүдний хоорондох зай ойрхон бол гадна хэсгээр нь бараан өнгийн тень тавьж өгвөл зохино.

18. Харин хол зайтай нүдний хувьд зовхины дотор хэсгээр цайвар тень тавилгүйгээр, гагц дээд зовхиныхоо гол хэсгийг бараантуулж будаарай.

19. Оргилуун дарсны шаргал, тунгалаг өнгөтэй тенийг хөмсөгний ясны доод хэсэг, зовхины год үл ялиг түрхэж тараагаад таны харц хэрхэн гэрэлтэж, тодрохыг хараарай.

20. Нүднийхээ хоёр захыг илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү дэрвэгэр харагдуулахаас гадна, богино нүдийг өргөсгөдөг. Гэвч дээр дурдсанчлан доод хэсгийг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(423)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Амжилт гэдэг бол амжихын нэр юм
    амжилт гэдэг бол зуршил юм гэж уншиж байснаа саначихлаа
  • Сайхны өмнө харц буруугүй гэхдээ илүү сайхны өмнө сэтгэл буруугүй
    saihan ymaa :) hairandaa hezeed unench setgeleer handaj, hundetgej, nandignaj bgaga busdaas nuulgui haruulj, busdad jinhene hair gj iim l zuil bdag gj haruulj chaddag humuusiig uneheer bishrehgui hundetgehgui bhin argagui. tm humuusiin uils n urgelj butemjtei, hair n urgelj usuj undiij yvdag. saihan zuild harts unagah n hunii gem bish zan, gehdee shunaliin har muu nudeer bish, gemgui nudee baysgah gj harj bgasai, hairtai hunteigee yvj bga uydee tm zuiliig harsan ch nuguu hundee buruu bodol turuhuits uildel bitgii gargadag bgasai!
  • Бикини ваксын өмнө ба дараа тэр хэсгийн арьсаа яаж арчлах вэ?
    Зөвлөгөөнд баярлалаа. Вакс хийлгэх нь ариун цэврийн хувьд хэр байдаг юм бол? Мөөгөнцөр юмуу ямар нэг арьсаар дамжих өвчин авах магадлал хэр байдаг бол? мэдээж аль болох цэвэрхэн сайн салон сонгоно гэж бодож бгаа
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    Сайн байна уу Захидалын эзэн Миний бодлоор эмэгтэй хүн жирэмсэн болохоороо мөн хүүхдээ гарсаны дараа ч гэсэн жирийн үеэсээ илүү мэдрэг болдог юм. Энэ угийн жирэмсэн, жирэмсэн үеийн дараах эмэгтэй хүнд илрэх зан чанар гэх үү дээ. Ийм байдаг болохоор өөрийгөө аль болох тайван байлгаж зөв зүйл бодох хэрэгтэй. Муу энерги муу бүхнийг дагуулдаг шүү дээ. Бас өөртэй маш сайхан итгэлтэй байх хэрэгтэй. Бас нэг талаар өөртөө итгэх итгэлгүй болоод ирхэрээ нөхрөө хардаад ирдэг тал бий. Тэгэхлээр чи одоо хүүхэд болон өөрийгөө сайн бодох хэрэгтэй, ингэж байгаад нөхрөө залхааж өөрөөсөө холдуулаваа гэж анхууруулмаар байна.
  • 8 сарын зурхай
    yag irj bui sariinhaa zurhaig unshaad saihan l bdag l daa gehdee ungursun sariinhaa zurhaig dahij unshihaar bur shaal uur bdag shuu tegeed suuldee neeh itgehee baitsan doo kkk
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    Sain baitsgaana uu Ta buhen nadad chin setgeliin zuvluguu uguuch!!!!!!!!!!! Bi 2 dahi huuhdee gargaad gertee suugaad udaagui bgaa, urgelj galtai tsogtoi gyalalzaad ajlaa hiij yavsan hun gertee suugad baga zereg targalaad bur neg uuriiguu golson gutrangi baidag bolchloo, Gehdee bi archaagui muuhao emegtei bol bish, Nuhur maani halamjtai ger buldee tsag gargadag, suusnaas hoish emegteichuudtei orootsoldoj bgaagui Daanch 1 gem ni minii hajuud huuhen haraad baidag sayhan bid 2 gaduur yvj btal neg huuhniig bur tolgoi erguuled l hardag ymda bi uuniig ni heldeg bolovch uuriiguu hardaggui gej guriideg uunees ni bolj hed honog tusda amidrad erged niilsen, Ene mini buruu yu! Nada gudamjaar goy saihan huuhnidig nudee unagaah geed hardag ni tevchmeergui hetsu bg bi yah estoi be
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    Sain baitsgaana uu Ta buhen nadad chin setgeliin zuvluguu uguuch!!!!!!!!!!! Bi 2 dahi huuhdee gargaad gertee suugaad udaagui bgaa, urgelj galtai tsogtoi gyalalzaad ajlaa hiij yavsan hun gertee suugad baga zereg targalaad bur neg uuriiguu golson gutrangi baidag bolchloo, Gehdee bi archaagui muuhao emegtei bol bish, Nuhur maani halamjtai ger buldee tsag gargadag, suusnaas hoish emegteichuudtei orootsoldoj bgaagui Daanch 1 gem ni minii hajuud huuhen haraad baidag sayhan bid 2 gaduur yvj btal neg huuhniig bur tolgoi erguuled l hardag ymda bi uuniig ni heldeg bolovch uuriiguu hardaggui gej guriideg uunees ni bolj hed honog tusda amidrad erged niilsen, Ene mini buruu yu! Nada gudamjaar goy saihan huuhnidig nudee unagaah geed hardag ni tevchmeergui hetsu bg bi yah estoi be
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    Эрхүү хотоор аялах сайхан, богино ч гэсэн сайхан сэтгэлд үлдсэн тэмдэглэл болжээ, 2 жилийн хугцаанд ажиллаж амьдрахдаа нэг ч мөр тэмдэглэл хөтлөөгүй одоо бодоход харамсмаар хэдий орос улсын эртний хот ч гэсэн цэвэрхэн найрсаг сайхан хот шүү
  • Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
    Sain bnuu? Yag todorhoi barimt, todorhoi uil yavdal haragdsangui. Negt chi ooroo nohroo songoson. Hench chamaig albadsangui. Hoyort, ter 2iin hariltsaag medseer baij suusan. Chinii dotood setgel gantshan chamd saad bolj bh shig bn. Hoyriin hoorond itgej chadahgui bol yaah gj suudgiin. Chamd ingeh tsag bga gj bodjiinu? Ingeseer btal naad amidral chin duuslaa. Chi ingej ih sanaaga zovoogood bval uilamtgai huuhed gargana. Stresstei huuhed gargaval chi l zovoh bh. Nohroosoo jiremsen bolnoo gdg chin ter hunee tanij bj l boldgiimshde. Chamd l gj helhed ene horvoo der gantshan chinii dotood setgel chin l chamd gai bolno busad humuus bish. OOROO OORTOO ITGE. ZAVGUI BAI. GOY GANGAN HUVTSSAA OMS, GARCH ZUGAAL. GEDSEND BGA HUHEDDE ULGER UNSHIJ OG. OORTOO ITGELTEI BHAD HENCH CHAMAS YUG CHIN CH AVCH CHADAHGUI. BITGII IIM ARCHAAGUI BAILDAA! TSOGLOG ZOLBOOTOI AMIDAR. AMDRAL UNEHEER BOGINOHON!!! CHI BURUU ZUIL DER TOVLOROOD BVAL AMIDRAL CHIN BURUU BOLJ ERGENE. YUMIIG GEGEELGER HAR !!! IREH GJ BGA HUUHDIIGEE YAJ JARGAAH VE GJ BOD! ESVEL NOHOR NAIZ HOYORIINHOO UIL YAVDLIIG URGUULAN BODOOD TSAG ALDAAD BAIJ BAI YUCH BOLOOGUI BHAD! ZOVHON CHAMD L SONGOLT BN YAAJ AMIDRAH!!!!
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    Москва руу 5 хоног явна, ер нь л жаахан зутарна даа @Trans Siberian Train

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com