ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та бүгдээс илүү!

Ажил & Мөнгө  | 2016 / 06 / 26

Зүрх сэтгэлээрээ л “илүү” байж чадвал, бид үргэлж бусдаас илүү байх болно.

Та бүгдээс илүү!

Бид ихэвчлэн бусдын дээр гарах гэсэн атаархуу сэтгэлээр өөрийгөө хөгжүүлдэг. Тэр захирал болчихоод байхад, тэр тушаал дэвшчихээд байхад, тэр ийм цүнх барьж, ийм тэрэг унаад байхад...Амбицтай байх нь сайн хэрэг боловч, зөвхөн хэн нэгэнтэй барьцах гэсэн ийм атаархуу хүсэл нь бусдаас хамааралтай байгаагаараа муу юм. Учир нь зөвхөн өөр нэгний дээр гарахын тулд хичээж байгаа хүн бол, хичээх үйл явцаасаа таашаал авахгүй, өөрөөр хэлвэл өөрийгөө хөгжүүлэхийн мөн чанарыг мэдрэхгүй гэсэн үг. Үргэлж бусдаас илүү болохыг хүсдэг хүн, үргэлж өөртөө таалагддаггүй нэгэн байдаг.

Та хэн бэ? “Би бол хэн ч биш. Би бол өчүүхэн амьтан. Би ажлынхаа газрын А-гаас дутуу, би хажуу айлынхаа Б-гийн дайнд хүрээгүй” гэж бодох юм бол атаархсан сэтгэл шууд төрдөг. Өөртөө сэтгэл ханадаггүй хүн, тэрхүү хоосон орон зайгаа бусдаас дээр болох гэсэн эрмэлзлээр дүүргэх гэж хичээдэг. А-гаас илүү мөнгө олж, Б-гээс илүү гоё харагдаж, В-гээс илүү дүн авбал өөртөө таалагдаж эхлэх байх гэж боддог. Гэвч байгаагаа голсоор л байдаг хүн, яаж ч өсөн дэвжсэн хэзээ ч сэтгэл ханахгүй, хэзээ ч хорвоо ертөнцөд талархаж чадахгүй. Учир нь бид юунд ч хүрсэн бай, түүнээс илүүг хийсэн хүн хаа нэгтээ байж л байдаг. Тиймдээ ч хэн нэгний дээр гарсан ч, өөр нэгний доор л байх нь үнэн юм.

Хамгийн чухал нь бид бүгд адилхан учраас, хэн нь ч хэнийхээ дээр доор орлоо гэж бодох хэрэггүй. Тэртэй тэргүй биднийг бурхан хөгжих боломжтойгоор бүтээсэн. Хүн болгонд өөр өөрийнхөөрөө дэвжиж дээшлэх зам байдаг. Хүн болгонд бусдад байхгүй давуу чанар байдаг. Харин түүнийгээ олоогүй, өөрийгөө нээгээгүй хүн өөртөө юу байгааг анзааралгүй, зөвхөн бусад хүмүүсийн олсон давуу талуудыг өөртөө бий болгох гэж хичээдэг. Дотоод сэтгэлдээ хангалуун, баян биш учраас гадны бүхнийг өөртөө наах гэж оролддог.

Атаархсан сэтгэхүйгээр л өөрийгөө хөгжүүлвэл хэлбэрийн хувьд дэвжиж болох ч, агуулгаараа сайжрахгүй. Өөртөө сэтгэл хангалуун байж, байгаадаа талархалтай хандангаа, түүнийгээ улам бүр сайхан болгоё гэж бодвол тэр нь зөв хөрөнгө оруулалт болно. Бусдад биш өөртөө таалагдах гэж амьдардаг болцгооё. Угаасаа хүн бүхэн, бүх хүнээс илүү юм.

Таны ирэх долоо хоногийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
“Эргэн дурсахуй”
Дараах мэдээлэл
Гоолингоогийн зурвас

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(708)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: busdaas oor.   2016-07-18
busdaas oor sodon goy humuus ih bdg

Зочин: okoo.   2016-06-30
Hello, thank you I like this information. very interesting.

Зочин: Гэрэлээ.   2016-06-27
Энэ яг үнэн шүү. Хүн өөрөө өөрийгөө анзаардаггүй. Олон жилийн турш хичээгээд л, зүтгээд л байхад нэг л санаснаар болж өгөхгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол өөрөө өөртөө асуулт тавих цаг болсон гэсэн дохио. Хүн өөрт байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ талархаж, аз жаргалтай байж чадвал сөрөг энерги арилж, зөвхөн эерэг бүхнийг дуудаж эхэлдэг юм байна лээ. Өөр дээрээ баталсан шүү. Нэг л өдөр би чинь ямар сөрөг хүн болчихоо вэ гэж бодоод өөрчилснөөс хойш бүх зүйл маань бүтэж эхэлсэн.

Зочин: suri.   2016-06-26
yag unen! humuus unshaad oilgoj byasalgaj amidraldaa heregjuuleesei!

Зочин: Yanjka.   2016-06-26
Sn bna uu goolingoo ta deer ued tawij baisan ordnuudad zoriulsan uram ogson zahiagaa dahiad neg tawij ogooch guij bna

Зочин: Хайрын од.   2016-06-26
Баярлалаа Гоолингоо үнэнч анд минь мянга мянган охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд бас зарим нэг эрчүүдэд дандаа хэрэгтэй зөвлөгөө, гайхалтай шинэ сэргэг мэдээлэл, сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөх гайхалтай зүйлсээр бэлэг барьдагт тань танай сайт руу орж мэдээллийг унших тусам та бүхнийг энэ гайхалтай сайхан бүхнийг яаж амжуулдаг байна аа гэж гайхах юм. Гэгээн сайхан бүхнийг хүсье...

Зочин: ganaa.   2016-06-26
absolutely..love it

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com