ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Уучилж сурах уужуу ухаан

Чөлөөт цаг  | 2011 / 11 / 10

Та бусдыг уучилж чаддаг уу? гэж асуувал хүн бүр “Тийм” гэж хариулна. Тэгэх нь ч мэдээж. Учир нь бид өөрсдийгөө бүхнийг уучилдаг л гэж боддог.

Уучилж сурах уужуу ухаан

Хэрэв нэг өдөр аз жаргалтай нь аргагүй инээмсэглээд алхаж байтал чинь, арван жилийн сургуульд таныг олон хүүхдүүдийн доог тохуу болгож орхисон өөдгүй охин замд чинь тааралдвал та яах вэ? Эртний танилынхаа өөдөөс үнэн сэтгэлээсээ, өмнөх явдлын талаар зурвас ч бодолгүйгээр инээмсэглэж чадах уу? Магадгүй та өмнөөс нь эелдэгхэнээр мэндлэх байх. Гэсэн ч явсных нь дараа, араас нь харж, муухан хувцас гуталтай байгааг нь хараад “Миний өмнө буруу үйлдэл хийсэн хүн ингэж дор явах нь аргагүй шүү дээ” гэж бодож мэднэ.

Энэ бол уучилж сураагүй хүний шинж. Бид өөртөө муу юм хийсэн хүний тухай өдөр шөнөгүй бодохоо больж эхлэхийгээ л түүнийг уучилж байна гэж боддог аж. Үнэндээ бид мартдаг л болохоос бүхнийг чин сэтгэлийнхээ гүнээс уучлаагүй байх нь элбэг.

Уучилна гэж яахыг хэлдэг вэ?
Уучилна гэдэг бол тэр хүний хийсэн үйлдлийг хүндээр тусгахаа больж, тоохоо болихыг хэлдэггүй. Харин бусдыг таны өмнө алдаа гаргасных нь дараа ч, тэдний дотор сайн хүн оршиж байгаа гэдэгт итгэхийн нэр юм. Жишээ татвал: Таны анхны хайрын эзэн таньтай үерхдэг байхдаа өөр бүсгүйтэй ч бас зэрэг болздог байсныг нь та мэдсэн гэж төсөөлье. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч, та өөр нэг эртэй учран гэрлэж, түүний талаар бодохоо болих нь мэдээж. Харин дараа нь түүнийг өнөөх бүсгүйтэйгээ хуримаа хийсэн гэдгийг нь танилаас нь дуулахдаа “Тэр эмэгтэйг ч гэсэн над шиг л хуурна даа” гэх маягийн бодол танд өчүүхэн ч болов төрөхгүй байж чадвал уучилжээ гэсэн үг. “Хүн болгон байж чадах хамгийн сайнаараа л байдаг”. Таны өмнө буруу зүйл хийсэн нэгэнд “муу хүн” гэсэн тодотголыг сэтгэлдээ зүүхгүй байх хэрэгтэй. Тэд төрөлхийн өөдгүй зантайдаа биш, яахаа мэдэхгүй төөрөлдөж яваа болоод л таныг гомдоосон гэдгийг гүнээсээ ухамсарлаж, өөрийгөө тэдний нөхцөл байдлын оронд тавьж, эерэгээр харж эхэлвэл та уучлахуйн мөн чанарт хүрч байгаа нь тэр.

Бид яагаад бусдыг уучилж чаддаггүй вэ?
Нэн түрүүнд бид бусдаас “уучлаарай” гэдэг үг хүлээдэг. Гэвч өөрөө ч буруу хэрэг хийсэн гэдгээ ухамсарлаагүй байгаа өнөөх тал нь тэгж хэлээгүйгээс болоод улам бүр өшөөрхөх сэтгэл төрдөг. Мөн бид далдын далд ухамсартаа тэр хүнийг гэм буруугийнхаа төлөө шаналаасай, зовоосой гэж хүсдэг. Тэгээд өнөөх хүн нь ямар нэг байдлаар муу явж байгаа тухай мэдвэл, өөрсдийн мэдэлгүй сэтгэл ханадаг. Мөн уучилчихвал тэр хүнд авах ёсгүй зүйлийг нь өгчих гээд байгаа юм шиг харам мэдрэмж биднийг эзэмддэг юм. Уучилчих л юм бол тэр хүнд өөрийнхөө хүч чадлыг харуулж чадахгүй, өчүүхэн бочих вий гэсэн айдас.

Бодит амьдрал дээр бид өшөө хорсол тээх тусмаа харин ч сул дорой гэдгээ баталдаг. Харин уучилж өөрийгөө бас нөгөө хүнийг дотроосоо чөлөөлж чадсанаараа ямар дийлдэшгүй болохоо харуулдаг юм. Уучилна гэдэг амьдралтай, бас өөртэйгөө хийх тулааны хамгийн том ялалт. Энэ тухай өгүүлсэн яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлгээр нийтлэлээ өндөрлье:Ялалт
Энэ бол миний ялалт
Эцсийн эцэст би
Бүхнийг давж чадлаа
Итгэл найдвараа
Зүрхтэйгээ авч гарлаа
Энэрч амьдрахын учир
Уучилж өршөөж чадлаа

Уучилж өршөөж чадлаа, би
Сэтгэлийг минь урсан гарыг
Удаанаар атгаж чадлаа
Мартаж чадлаа.

Хатуу амьдрахын учир
Зөөлөн байж чадлаа
Хайраа хэнээс ч
харамлахгүй ээ би
Хайраар минь тоглосон
хүнээс ч...

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(430)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com