ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Николь Кидман: Би дурлалын төлөө юу ч хийхээс буцахгүй

Одууд  | 2011 / 11 / 14

Холливудын од, Том Крузын экс эхнэр, саяхан амьдралаа шинээр эхэлсэн жүжигчин Николь Кидманы "MarieClaire" сэтгүүлийн өнгөрсөн 3-р сард өгсөн ярилцлагыг энэ удаад хүргэж байна.

Николь Кидман: Би дурлалын төлөө юу ч хийхээс буцахгүй

Тэр хэдэн арван жилийн турш Холливудын тайзан дээр зогсолтгүй гэрэлтэж байсан ч, түүнийг өнөөдрийх шиг ийм өөрийнхөөрөө байгааг нь харсан хүн цөөн биз. Бэмби янзага шиг шилбээ ширээний доогуур халхлаад, үснийхээ боолтыг чангалах тэрээр нөхөр Кейт Урбан, болон 2 ой, хагастай охин Сандэй Рөүзийнхээ тухай хайрлангуй аясаар ярьж байв. “Би 20 настайдаа энэ бүхнийг хийж амжихгүй байх байсан” гэж хэлэхдээ тэр одоо хүртэл өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралд итгэдэггүй юм шиг царай гаргалаа. Энэ тухай шууд өгүүлэх шаардлага байхгүй л дээ. Гэхдээ тэр надад Теннесигийн эцэс төгсгөлгүй үргэлжлэх уул толгодын тухай, мөн тэдний гэр бүлийн Фрэнклинд байрлах, морь, зэрлэг буга үржүүлсэн 36 акр эдлэн газрынхаа тухай дүрслэн ярьж өглөө. “Гэхдээ бас, би одоо ухаангүй дурлачихаад яваа л даа. Ухаангүй дурлачихсан хүн хаана ч, юу ч хийгээд амьдарч болдог юм шиг байна. Тийм орчинд, тийм хүнтэй, бас хүүхэдтэйгээ байна гэдэг үнэхээр sexy. Би хэдэн жил циганы амьдралаар амьдарсан. Бэлла, Конор хоёроор хүрээлүүлчихээд, ганц чемодантайгаа амь зуудаг байлаа.”

18 настай Белла, 15 настай Конор хоёр бол Том Круз, Николь хоёрын 10 жилийн турш эхнэр нөхөр байхдаа үрчилж авсан хүүхдүүд нь билээ. Одоо тэд хоёул Том Круз, болон Кейти Холмс, тэр хоёрын охин Люситэй цуг амьдардаг. Гэхдээ арваад жилийн өмнө түүнийг 30 орчим настай байхад тэр хоёр ээжтэйгээ цуг байдаг байжээ. Энэ үеийг Николь “шуурга сөрөх үе” гэж нэрлэх дуртай аж. Одоо тэр Том Крузаас салсан тухайгаа хэнээс ч ичилгүйгээр ярьдаг. “Би маш залуудаа гэрлэсэн учраас хаашаа ч хамаагүй явж, юу ч хамаагүй хийж болох тэр эрх чөлөөгөө эдэлж амжаагүй.” Дараа нь тэр өөрийнхөө хүссэнээр амьдарч чадсан болов уу? “Тийм ээ, би хамт байж болох хэн нэгнийг хайж байсан юм. Үгүй ээ...байзаарай. Биш юм байна...” Ингэж хэлээд тэр хөмсгөө өргөж, инээмсэглэлээ. “Би бүх хугацааны турш өөрөө өөрийгөө хайж байсан юм байна. Гаднах бүрхүүлээ нэг нэгээр нь хуулаад өөрийнхөө жинхэнэ төрхийг гаргаж гэж мэрийсэн гэх үү дээ. Ийм үеийг бараг эмэгтэй хүн болгон л 30-аад насандаа туулдаг байх.” Ингэж их “бясалгасан” хүний амнаас ийм үг гарсанд би бүр гайхаж орхисон. “Би дурлахаараа бүр ухаанаа алдчихдаг. Би нэг дурлах л юм бол хамаг юмаа хаяад, бүхнийг өөрчилж чадна”

Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэхээсээ өмнө ч бас ингэж хариулдаг байсан уу гэж намайг асуухад “Бараг л тийм. Би тэр үед чинь зүгээр л ганцаараа байж өөрийгөө олох хэрэгтэй байсан. Надад дараагийн харилцааг хүлээж авах бэлтэл хэрэгтэй байсан. Би эдгэх хэрэгтэй байсан юм. Бүрэн эдгэрнэ гэж байхгүй ч, ямар ч байсан илүү гүн шархлахгүй байхын тулд хичээсэн.”

Би өмнө нь нэг удаа Николийг 2000 онд Оскарын дараа болдог түүх үдэшлэгийн үеэр харж байсан юм. Тэр жил бол “Америк гоо сайхан”, “Матрикс” хоёрын жил байсан. Байдаг л нэг бүрэнхий, одод гялалзсан үдэш байлаа. Холливудын домог болсон Арнольд Шварцнегер, Тони Күртис, Женнифер Энистон шинэхэн амраг Брэд Питтэйгээ улаан хивсээр алхаж байсан. Тэгэхэд гэнэт л эргэн тойронд олон хүмүүс шуугилдаад эхлэхээр нь анзаарвал Том Николь хоёр хаалгаар орж ирж байлаа. Тэр хоёр бол тухайн үед үдэшлэгт хувийн бие хамгаалагчтайгаа ирэх эрх авсан анхны зочид байсан юм. Дараа нь би Никольтой үсчнийх нь найзаар дамжуулан танилцаж билээ. Тэгэхэд Том өнөөх дур булаам инээмсэглэлтэйгээ зогсож байсан. Дэргэд нь алтлаг даашинзтай Николь түүнийг тэвэрч байсан. Энэ явдлаас хойш би бүтэн жилжин танилцах гээд түүний гарыг атгахад ямар уяхан, туяхан эмзэг мэдрэмж төрсөн тухай хүмүүс ярьсан юм.

Харин өнөөдөр МэриКлейрийн зураг авалтан дээр тэр UGG-ийнхээ гуталтай элсэн дээр зогсоод, ямар нэг юм болвол хамраа маажаад, чанга чанга хөхөрч өөрийнхөөрөө байна. Тэр өмнө нь Холливудын халуухан хосуудын нэг байснаа хэрхэн дурсдаг бол? “Бид их нууцлагдмал байсан. Бие биетэйгээ маш ойр байсан. Тиймээс л 10 жил тэссэн хэрэг. 23 настайдаа гэрлэсэн гэхэд овоо удсан байгаа биз?”

“Би хайр дурлалаараа хэзээ ч од болохыг мөрөөддөг байгаагүй. Гэхдээ хайрын төлөө бол би тэгэхэд бэлэн. Ингэх нь ч хэцүү. Ялангуяа залуу байхад. Харин одоо бол би дурлалын төлөө бүхнээс татгалзахад бэлэн гэж итгэж төгс хэлж чадна.” Тэр country стилийн дуучин Кейт Урбантай анх 2005 онд танилцаж байжээ. Гэхдээ тэр хэзээ ч Том Крузыг хайрласан шигээ өөр нэгнийг хайрлана гэдэгтээ итгэлгүй байж.

“Тийм шүү, үнэхээр байсан. Би дахиад ийм хайр над дээр ирэх болов уу гэдэгт эргэлзэж байсан. 41 настайдаа хүүхэдтэй болно гэж хэн төсөөлөх вэ дээ? Гэхдээ амьдралд юу болохыг хэн ч таашгүй юм даа. Би одоо заяаныхаа ханийг олсон. Тэр бил хоёр зүгээр л хамт байхдаа л жаргалтай байдаг.” Тэдний хооронд нэг л дүрэм бий. Хэзээ ч бие бие рүүгээ мессеж бичихгүй байх. “Мессеж чинь яаж ч буруугаар ойлгогдож болно.”

Хэдэн жилийн өмнө би түүний нэг ярилцлаганд үхэлтэй хоёрдмол харилцаатай гэж хариулсныг нь уншиж байсан юм. 2006 оны хамгийн өндөр орлоготой жүжигчний амнаас тийм үг гарсан гэхийг уншихад нүд орой дээр гарах шиг болсон. Энэ талаар асуувал тэр:

“Хоёрдмол харьцаатай гэж буруу тодорхойлсон байсан. Би түр зуур редактор болчих уу? Би зүгээр л үхэл гэдэг энгийн үзэгдэл гэдэгтэй эвлэрсэн юм. Тэр үед би амьдралдаа сэтгэл хангалуун биш байсан. Хэзээ нэг цагт энэ зүйл надад ч бас тохиолдох нь ойлгомжтой. Энэ бол айх юм биш.”

Тэр надад цааш, үхэлтэй хамгийн ойр тулсан туршлагаасаа хуваалцсан юм. 5 жилийн өмнө түүний сууж явсан нисдэг тэрэг тэнгэрээс унажээ. Энэ тухай хэн ч мэдээгүй өнгөрсөн гэж тэр хэллээ. “Хөдөлгүүр зогсож, хүн бүр хашгирч байсан ч би яагаад ч юм маш тайван болчихсон. Нисгэгч, бусад хүмүүс шоконд орж байхад би дотроо ‘За за, ийм л юм болох ёстой байж. Нэг их өвдөлгүй өнгөрөөсэй билээ’ гэж залбирсан. Нисдэг тэрэг аюулгүй газардсан. Гэхдээ энэ түгшүүр намайг сэрээх шиг болсон. Магадгүй би шоконд ороод л тайван болчихдог байж магадгүй. Би өөрийгөө гэнэтийн нөхцөл байдалд оруулаад яаж хувирахыг нь харах дуртай”

Өнөөдрийн дулаахан, илүү “хүн-жиж”, хэрсүү ухаалаг болсон Никольтой уулзаж, түүний 10-аад жилийн өмнөх Оскарын үдэшлэг дээр таарсан эмзэг, дуугүй, турьхан дүртэй нь харьцуулах гайхалтай байлаа. Би түүнээс Холливуд түүний амьдрлын хэсэг болж чадсан эсэх талаар асуулаа. “Мэдэхгүй ээ, би тэнд амьдарч байсан нь л үнэн. Харин одоо би шал өөр амьдралаар амьдарч байна. Холливуд гэж юу байдаг билээ?”

Ярилцлага авсан Харви Маркус

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(835)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com