ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амжилтаар цангаж амьдар!

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 17

Хүнд дутагдах ёстой хоёр л зүйл бий. Эхнийх нь амжилт, хоёр дахь нь хүн. Гэхдээ дутагдах ёстой гэдэг нь таныг хэзээ ч амжилт олохгүй, эсвэл хэзээ ч олон хүнтэй хамт байж болохгүй гэж хэлж байгаа юм биш. Харин хүн өөрийн олсон амжилт, бий болгосон хүрээлэлдээ сэтгэл ханаж болохгүй гэсэн үг юм.

Амжилтаар цангаж амьдар!

Бусдын магтаалыг хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ магтаалд бялуураад, өөрийгөө оргилд хүрчихлээ гэж бодож болохгүй юм. Тэгэх л юм бол, түүнээс дээш өгсөх шат байхгүй гэж бодоод хүн алгуурлаж эхэлдэг. Дахиж өсөж дэвших тухай бодохоо больж, өөрийгөө дайчлахаа болино. Тэгвэл таны дотоод хүч бүдгэрэн, та зэвэрч эхэлнэ.

Харин цөөн хэдэн хүнтэй л харьцсаар байгаад түүндээ дасч, ханаад шинэ найз нөхөд, шинэ танил, шинэ хүмүүстэй харилцахаа больвол хүн төдий чинээ дотогшоогоо хураагдмал болдог. Зүрхээ хураах тусмаа хүн өөрийн мэдэлгүй их уйтгартай, гутранги үзэлтэй болдог. Хүн хүндээ түшиг болдог хорвоо учраас аль болох бусдад зүрхээ нээж өгвөл та амьдрах эрч хүчтэй болно. Ер нь хүмүүсийн дунд байхыг л амьдрах гэж нэрлэдэг шүү дээ. Тийм биш гэж үү?

Өнөөдөр та хичнээн тэнгэрт гялалзах одыг шүүрч авсан байлаа ч, түүндээ бардан газарт буулгүй цаана нь таны л гарт орохыг хүлээж байгаа хэдэн мянган одод бий гэдгийг санаад зогсолтгүй урагшлаарай. Өнөөдөр таныг тойрон хүрээлсэн цөөн хэдэн дотны хүндээ талархах хэрэгтэй ч, таны олж нээгээгүй хэдэн арван янзын сайхан хүмүүс бий гэдгийг бүү март. Тэгээд биеэ, бас сэтгэлээ хумилгүйгээр гараа сайхан тэнийлгэж бүх хүний өөдөөс инээмсэглэ.

Энэ долоо хоногийн тань ажил үйлсэд өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Goolingoo awards эхэллээ!
Дараах мэдээлэл
Гоолингоогийн зурвас
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(114)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: lucky.   2016-09-18
Aaa amjilt222 mnaihan shine 7 honogoo solioruulaad ugii 😊👊

Зочин: Болороо.   2016-09-18
Амжилт хүсье 737

Зочин: Guest.   2016-09-17
Yostoi saihan zuvluguu bna Nadad zoriulaad helsen yim shig. Bi amjilt bas huneer dutaj baina oo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com