ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэйлор Лаутнер: Би хов живнээс зугтахыг хүсдэг

Энтертаймэнт  | 2011 / 11 / 21

Гэдэсний зургаан булчин, өөрт нь дэндүү зохисон соёогоороо алдартай халуухан эр Тэйлорын Breaking Dawn-ы тухай Parade сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

Тэйлор Лаутнер: Би хов живнээс зугтахыг хүсдэг

Яагаад Жейкоб түүний зүрх сэтгэлд үргэлж орших тухайд.
"Жейкоб маш урт замыг туулж, энэ кинонд том үүрэг гүйцэтгэсэн. Тэр өсч том болоод, маш хүнд сонголтуудтай нүүр тулгарах болсон. Би өөрөө ч Жейкобыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна гэдэгтээ итгэлгүй байдаг. Гэхдээ тэр хэцүү зүйлийн ирмэг дээр ирэхээрээ асуудлаа тийм ч сайн шийдвэрлэж чаддаггүй. Харин би түүний оронд байсан бол яаж шийдэх байснаа мэднэ. Надад түүний дүрийг бүтээхэд сайхан байсан, тэр надад алдар нэрийг авчирсан. Гэхдээ би бол би, Жейкоб бол Жейкоб хэвээрээ л үлджээ.

Тэр Жейкобын зүрх шархалж хоцрохыг мэдэхдээ...
Анх Breaking Dawn I-ийн зохиолыг уншаад би их цочирдсон. Стефани Мэеэрсийн над руу явуулсан зохиолыг нь эргүүлж суухдаа би дотроо “Жейкоб Бэлла хоёр тэгээд учраа олох юм уу, үгүй юм уу?” гэдгийг л мэдэхийг хамгийн их хүсч, яарч байсан. Хамгийн сүүлийн бүлэг дээр Жейкоб Бэллагийн хүүхэдтэй хамт үлдэхийг уншаад би гайхширч гүйцсэн шүү. Энэ санаатай дасан зохицож, хүлээн зөвшөөрөхөд надад цаг хугацаа шаардагдсан.

Тэр Кристентэй үүрд найзууд байна.
Бид энэ хэдэн жилийн турш бие биетэйгээ улам дотноссон. Одоо бол Кристен бид хоёр маш сайн найзууд. Заримдаа зураг авалтын үеэр бид бие биенээ зүгээр л Тэйлор, Кристен хоёр “болчихсон”, инээж хөхөрч өөрсдийнхөөрөө байхыг хардаг. Тэгээд л яг камераар авч эхлэх үед бид Жейкоб, Бэлла хоёр болдог. Бие биенээрээ тоглоом тохуу хийж, инээлдэхэд сайхан байсан шүү.

Түүний 6 булчингийн нууц.
Би багаасаа л эрүүл хооллолтын фен байсан. Би нэг их дүүртлээ идэхийг боддоггүй. Гэхдээ хааяа зайрмаг шоколад идмээр санагдвал аваад л идчихдэг. Би ер нь их хөдөлгөөнтэй өссөн хүүхэд л дээ. Би спортоор хичээллэж , найзууддаа бөмбөг дамжуулж өссөн. Тэр тал дээр харин ч нэг идэвхтэй шүү.

Тэр одоо ч булчинлаг харагдахын тулд зовдог.
Хүмүүс урьд нь миний дургүй хоолыг авчирч, нүүрэнд минь наах шахаад л “Идээчээ, Тэйлор!” гэж хэлдэг байлаа. Тэд намайг хүчээр идүүлэх ёстой байсан юм. Дараа нь би заавал дасгалын өрөө орох ёстой байдаг байсан. Ингэх нь их төвөгтэй. Яагаад гэвэл бид өдрийн 12-15 цагийг зураг авалтын талбай дээр өнгөрүүлдэг байсан юм. Цээж нүцгэнээрээ гарах сүүлийн зураг авалтыг авахуулж дуусаад, цамцаа өмсөхөд үүнд зориулж баяр тэмдэглэмээр санагдсан шүү. Би шууд гараад л ойрын хэдэн сар идээгүй амттанаа идэж, хэдэн хоног спорт зааландаа очоогүй.

Бүрэнхийтэй хийсэн түүний салах ёс.
Breaking Dawn дээрх миний сүүлийн хэсэг дээр Жейкоб Беллаг үхсэн гэж бодоод гадагшаагаа гүйн гарч, сэтгэлээр унасандаа чангаар орилж хашгирдаг. Энэ бол миний Twilight-ын сүүлийн хэсэг. Тиймдээ ч энэ миний хувьд их утга учиртай.

Тэр шүтэн бишрэгчдээ хэзээ ч мартахгүй.
Кристен бид хоёр Бразилийн нэг зочид буудалд ярилцлага өгч байлаа. Гэтэл гэнэт манай бие хамгаалагч нар орж ирээд хаалгаа дотроос нь түгжчихсэн. Бид “Юу болоод байна аа?” гэхэд тэд “Тайван байгаарай, бараг 2000 охид зочид буудлын хамгаалалтыг нэвтэрч ороод одоо дээшээ шатаар өгсөж байгаа” гэж хэлсэн. Гэхдээ манай “Үндэсний хамгаалагч” нар ирж явсан болохоор, асуудал үүсээгүй л дээ.

Тэр одоо амрахаар зэхэж байгаа.
Маш их ажилласны дараа хүн өглөө өөрийнхөө оронд сэрээд, юу ч хийхгүй өнжихийг л хамгийн их хүсдэг юм билээ. Зүгээр л өдөржин буйдан дээрээ суугаад баймаар. Би бараг 4 жил амралтгүй ажилласан юм байна шүү.

Тэр зураг авалтынхаа дундуур бяцхан ч болов амраад авдаг.
Би нэг удаа Австрали явахад махчин загаснуудтай усанд шумбаж байлаа. Тэр үнэхээр солиотой байсан. Би бүр “туйлын” гэж нэрлэсэн шумбалтанд нь орсон гээч. Яагаад гэвэл махчин загаснуудыг нь торонд хашсан ч гэлээ, бид сэлэх явцдаа шууд тэдэнд хүрч болохоор ойрхон байсан. Тэд маш том байсан болохоор би бүр айж гүйцсэн. Гэхдээ дараа нь би амьтны хүрээлэнд очоод имж тэвэрч үзсэн. Тэгэхэд ч гоё байсаан.

Тэр интернэтийн хов живнээс зугтахыг хүсдэг.
Заримдаа их хэцүү байдаг. Интернэтэд оронгуут л миний тухай мэдээлэл гараад ирэх юм уу, мэйлээр найзаас минь ямар нэг мэдээний тухай ирдэг. Өөрийнхөө тухай мэдээллийг уншихгүй өнгөрнө гэдэг боломжгүй ч, түүнээс зугтахыг хичээх хэрэгтэй юм билээ. Миний тухай интернэтэд үнэн бичсэн байх нь ховор. Хааяа зүгээр л их онцгүй санагддаг. Тиймээс хов живнээс аль болох хол байхыг оролдох хэрэгтэй юм билээ.

“Twilight: Breaking Dawn part I” Өргөө кинотеатрт 2011 оны 11-р сарын 26-нд нээлтээ хийнэ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(132)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com