ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хол зай хос зүрхийг салгаж чадахгүй

Хайр & секс  | 2011 / 11 / 29

“Бие холдвол сэтгэл холдоно”. Урам хугармаар хэлц. Та мэдээж энэ үгэнд итгэхийг хүсэхгүй л байгаа. Зүрхээрээ холбогдчихоод байхад, биесээрээ холдох нөлөөлнө гэж үү? Харамсалтай нь нэгнээсээ хол байх шаардлагатай болсон ихэнх хосууд бие биедээ сэтгэлээрээ хамт байгаагаа мэдрүүлэхээ больсноос болж салахад хүрдэг. Гэвч холын зайнаас ч романтик харилцааны галыг хэвээр нь байлгах аргууд бий. Үүнд:

Хол зай хос зүрхийг салгаж чадахгүй

1. Итгэлийг бий болго
Та хоёрын дунд жижиг саад бартаанд нурж унахааргүй, бат бөх итгэлцэл байх ёстой. Хол байдаг хосуудын салдаг шалтгаан нь ихэвчлэн итгэлцэл байхгүйгээс үүддэг. Та түүнд, тэр танд итгэдэг цагт л та хоёрын зүрх хамтдаа байж чадна. Бүү хардаж зовоо. Өөр эмэгтэйтэй хамт байх вий гэсэн айдас төрж л байвал та түүнд итгэдэггүй гэсэн үг. Хэрэв танд итгэл байсан бол энэ талаар бодох ч үгүй байсан биз. Тэр таныг урьтаж хардаад байвал, түүнээс өөртөө итгэхийг хүс. Итгэлийг нь алдахгүй гэдгээ хэл.

2. Өдөр бүр утсаар ярь
Өдөр бүр утсаар ярьдаг хосууд бие биенээсээ хол байгаагаа бараг л анзаардаггүй. Тиймдээ ч тэд сэтгэлээр унаж, хайртыгаа хардаж, эсвэл өөр хүнд нүд унагадаггүй юм. Хэдэн мянган бээрийн цаана биш, яг хажууханд ойрхон байгаа юм шиг л сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол утас. Урьд нь та хоёр “Юу хийж байна?”, “Хоолоо идсэн үү?” гэх зэрэг онцын ач холбогдолгүй зүйлсийн талаар асуух гэж л бие бие рүүгээ залгадаг байсан. Холдон одлоо гээд энэ уламжлалаа алдах хэрэггүй. Хот болон улс хоорондын яриа хэдэн жилийн өмнөхийг бодвол хамаагүй хямд болсон. Мөн өдөр бүр мессенжердэж, чатлаж байх хэрэгтэй.

3. Хамтдаа ямар нэг юм хий
Бие биенээсээ хол байгаа ч, сэтгэлээрээ болзож болно. Наад зах нь мессенжердэж байхдаа түүн лүү дууны клип, эсвэл киноны линк явуулж хамтдаа үзэхийг хүсч бай. Хамтдаа үзсэн зүйлийнхээ тухай ярилцах нь хосуудын дотно байдлыг хэвээр үлдээнэ. Мөн та хоёр тохиролцож байгаад, яг ижил цагт өдрийнхөө хоолыг идэж болно. “Хамтдаа” халуун ваннд хэвтэж ч болох юм. Холын зайны болзооны турш та хоёр бие биетэйгээ ямар нэг байдлаар холбогдох ёстой гэдгийг санаарай. Таны хийж байгаа зүйлийг тэр ч бас яг энэ цаг мөчид хийж байгаа гэдгийг мэдрэх сайхан.

4. Түүнийг удирдах гэж бүү хичээ
Бүсгүйчүүд ээ, түүнд ч бас хувийн орон зай хэрэгтэй гэдгийг ойлгоорой гэж хичээнгүйлэн хүсье. Учир нь түүний юу хийж, хаагуур явааг үргэлж хараад байх боломжгүй болмогцоо, бид холын зайнаас тэднийг захиргаадах гэж оролддог. Эхний зөвлөгөөг санаж байна уу? Бүх зүйл итгэлцэл дээр л тогтдог юм даа, хонгор минь.

5. Боломж гарвал уулзаж бай
Маш удаан хугацаанд хол зайнд байх хэрэгтэй болсон бол зөвхөн утсаар ярьж, бие биендээ итгэснээр харилцаагаа аварч үлдэх хэцүү. Та хоёр боломж гарвал бие биетэйгээ уулзаж байх хэрэгтэй. 3 сард нэг уулзаж байвал сайн. Боломжгүй бол ядаж жилд хоёр удаа ээлжилж бие биенээрээ айлчилж байгаарай. Олон уулзах тусмаа л сайн.

6. Төлөвлөгөө гарга
Та хоёрт дундын төлөвлөгөө байх хэрэгтэй. Бие биенээсээ хол байх хугацаа хэдий хир үргэлжилж, дууссаных нь дараа амьдралаа яаж сэргээх зэргээ та хоёр мэддэг байх ёстой. Ямар ч байсан буцаад үргэлж хамтдаа байх өдрүүд ирнэ гэдгийг хоёул мэдэж бай. Ядаж хонгилынхоо үзүүрт гэрэл гаргах хэрэгтэй тийм үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Харуусал /өгүүллэг/
Дараах мэдээлэл
Нисдэг өвөл

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(218)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com