ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Танд зориулсан 5 төрлийн гоёлын будалт

Хонгор минь, чамайг шинэ жилийн даашинзаа бэлдээд тавьчихсан гэдэгт чинь найдаж байна. Одоо тэгвэл чамд даашинзан дээр чинь тохирох гоёлын будалт хэрэгтэй байгаа байх. Нүүр будалтын “geek” Марленагийн смоки, натураль, олон өнгийн 5 төрлийн будалтнаас санаа аван, тэр үдшийн хатан хаан нь болоорой.

Танд зориулсан 5 төрлийн гоёлын будалт

Бяцхан тип: Ухархайныхаа дугуй шугамыг олохын тулд та нүдээ аниад, долоовор хуруугаараа дээд зовхио тэмтрээд үз. Нүдний алимны дугуй гадаргуу мэдрэгдэж байгаа биз? Тэрхүү мэдрэгдсэн хүнхэр шугам бол ухархай юм. Энэ хэсэгт бараан өнгийн будаг тавьбал нүд том болж харагдана. Нүдний будалтанд бидний өдөр тутам хэрэглэдэг шиг хавтгай, гурвалжин биш харин зөөлөн, жижиг багс илүү тохирно. Энэ нь будгийг сайн уусгадаг. Будалт болгоны дараа сормуусаа хоёр давхарлаж будаарай.

Нүдний саа-Pigment
Хуурай (матт)-Matte
Нүцгэн шаргал-Nude

1. “Shine On!”
• Чамд хар хөх нүдний саа, хуурай (матт) хүрэн тень, хуурай (матт) цайвар тень, хүрэн саарал гялалзуулагчтай тень, нүдний дусаалга мөн жижиг багс хэрэг болно. Эхлээд хүрэн саарал гялалзуулагчтай тениэрээ зовхио бүхэлд нь будаж, суурь тавьж өгнө.
• Дараа нь хүрэн матт будгаараа зовхиныхоо ухархайг дагуулж сүүдэрлэж, гадагш нь сүүл маяг үүсгэж уусгаж өгнө. Цайвар матт будгаа хөмсөгнийхөө дээгүүр тавьж тараан, харцаа гэрэлтүүлнэ. Нүдний саанаасаа багахан хэсгийг сааныхаа савны таган дээр тавина. Дээр нь нүдний дусаалганаас нэг дуслыг дусааж, багсаараа үл ялиг найруулна. Ингэснээр нүдний саа хуурай биш, гелэн хэлбэртэй болж байгаа юм. Найруулсан саандаа багсаа дүрээд зовхиныхоо дунд хэсгээр тавьж, хоёр тийш нь тараана. Хүсвэл хүрэн будгаараа нүднийхээ доод хэсгийг хүрээлж, илүү хурц төрхийг бий болгож болно.
• Нүдэндээ маш тод будалт хийсэн учраас, хацраа үл ялиг боронзон өнгөөр өнгөлж, уруулаа нүцгэн шаргалаар будаж, тунгалаг өнгөлөгч түрхээрэй.
2. “Алтан харц”
• Чамд арьсны чинь өнгөнөөс 1-2 тон бараан, хүрэндүү өнгийн матт будаг хэрэгтэй. Мөн нүдний будаг бэхжүүлэгч шингэн суурь, алтлаг саа, хүрэн, шаргал өнгийн нүд хүрээлэгч харандаа байх хэрэгтэй. Уруул, хацарны хувьд ягаан өнгийг сонгоорой.
• Эхлээд хүрэндүү матт будгаараа нүднийхээ ухархайны дагуу дугуйруулж будна. Дараа нь бэхжүүлэгч шингэн сууриа зовхиндоо түрхээд, алтлаг өнгийн саандаа багсаа дүрж, зовхиныхоо голоор тавьж хоёр тийшээ тараана. Хүрэн харандаагаараа доод хэсгийнхээ гадна талыг хүрээлээд, шаргал буюу цайвар харандаагаар доод хэсгийнхээ дотор талыг хүрээлнэ. Ингэх нь таны харцыг илүү гэрэлтэй, нүдийг том харагдуулах болно.
3. “Уран тогос”
• Чамд электрик ягаан, тод хөх, цайвар шаргал, тоорон шаргал, хүрэн өнгийн будаг, хөх өнгийн харандаа хэрэгтэй.
• Эхлээд ягаан будгаа зовхиныхоо дотор талаас ухархайныхаа төгсгөл хүртэл тарааж будна. Ингэхдээ жижиг багсаа ашиглана. Цайвар шаргал өнгийн матт буюу хуурай будгаараа хөмсөгнийхөө ясны хэсгийг будаарай. Дараа нь хөх будгаараа зовхиныхоо гадна талаар сүүл хэлбэр үүсгэж уусгаж будна. Ягаан, хөх будгаар ингэж зовхио хүрээлж будсаны дараа зовхины чинь гол хэсэг будаггүй үлдэх ёстой юм.
• Зовхиныхоо будаггүй үлдсэн хэсэгт тоорон шаргал өнгийн будгаа тавьж хүрээлсэн ягаан, хөх өнгийн хилтэй нь нийлүүлж уусгана. Хүрэн өнгийн будгаараа нүднийхээ доод хэсгийг хүрээлээрэй. • Хөх харандаагаараа дээд хэсгээ зовхиноосоо бага зэрэг илүү гаргаж будна. Төгсгөлийг нь үл ялиг дээшээ чиглэсэн маягаар зураарай.
4. “Sexy Bombshell”
• Чамд нүдний будаг бэхжүүлэгч, зовхи чийгшүүлэгч (eye primer) хамгийн түрүүнд хэрэгтэй. Хөх саарал, тод хөх, цайвар шаргал болоод оргилуун дарсных шиг шаргал будагнууд, хар хүрээлэгч бэлдээрэй.
• Eye primer-аараа зовхио чийгшүүлээд, хөх саарал будгаа хуруундаа түрхэж, зовхиндоо тэр чигт нь тараана. Ухархайнаас үл ялиг илүү гаргавал сайн. Дараа нь жижиг багсаа ашиглана. Багсандаа тод хөх өнгийн будгаа түрхэж, зовхиныхоо уг хэсгээр түрхээд, дээшээ бүдэгсгэх маягаар уусгана. Цайвар шаргал будгаар хөмсөгнийхөө ясыг гэрэлтүүлж будна.
• Дээд болон доод сормуусныхаа угийг хар хүрээлэгчээрээ хүрээлнэ. Гэхдээ доод хүрээгээ тал хүртэл нь л будаарай. Учир нь доод хэсгийн нуухны талыг оргилуун дарсных шиг шаргал өнгөөр будах ёстой. Шампанскны шаргал өнгөөрөө зовхиныхоо дотор талын хэсгийг ч бас будаж өгөөрэй. Уруулаа ягаанаар, эсвэл нүцгэн шаргалаар өнгөлж болно.
5. “Байгалиас заяасан гоо сайхан”
• Чамд ердөө нүдний будаг бэхжүүлэгч, нүцгэн шаргал өнгийн саа, хүрэн өнгийн будаг, хар контур хэрэгтэй.
• Эхлээд primer-аа түрхээд, жижиг багсаа саандаа дүрж зовхио тэр чигт нь будна. Дараа нь нүдний контураар үл ялиг муурын нүдэн будалт хийгээд, доод хэсгээ хүрэн будгаар хүрээлнэ. Сормуусаа илүү тод харагдуулахыг хүсвэл дээд зовхиныхоо дотор талаар хараар будаарай. Ингэх нь хэцүү юм шиг харагддаг ч, зовхио дээш нь татаж байгаад будахад маш амархан юм.
• Хацартаа нүүрнээсээ 2 тон бараан өнгийн боронзон өнгөлөгч түрхэж, уруулдаа тоорын ягаан
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(860)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com