ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийг яаж маргаангүй өнгөрөөх вэ?

Жил бүрийн шинэ жилээр нөхөртэйгөө нэг л зүйлээс болж маргалддаг уу? Хүүхдүүдийн бэлэг, хамаатнуудын айлчлалт гээд аль нь ч байсан түүний шийдэл бидэнд байна.

Шинэ жилийг яаж маргаангүй өнгөрөөх вэ?

ШАЛТГААН #1: "Түүний хэдэн арван хамаатнууд манайд ирж хамаг юм завааруулчихаад л явна. Дараа нь би л бүгдийг нь цэвэрлэх болдог!"
Гоолингоогийн зөвлөгөө: Хамгийн эхлээд шаардлагаа багасга. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хос болсон цагаасаа эхлээд л, өөсрдийнхөө хамгийн сайн хийдэг зүйлсийг үргэлж хийх хэрэгтэй болдог. Бид эрэгтэй хүнээс гэр цэвэрлэж, аяга таваг угаахдаа сайн байх нь мэдээж. Гэхдээ хэрэв танд энэ нь шударга биш юм шиг санагдаж байвал, уур уцаартаа цэг тавиад, түүнээс туслахыг хүс. Түүний танд туслахаар хийсэн багахан зүйлсийг ч битгий өөлж гоочил. Яахав тэр тавгаа хураахдаа далий тавиад, тоос дутуу арччихсан байж болно. Дараагийн нэг өдөр дахиад л зочид ирж, цэвэрлэх нь ойлгомжтой учраас бүх зүйл төгс байх албагүй шүү дээ. Гол нь тэр танд тусласандаа баярлаж байх ёстой. Түүнээс биш “Энэ арчсан ширээ чинь дутуу байна” гэсэн үг сонсохын төлөө тэд амьдралдаа хийж үзээгүй зүйлдээ гараа дүрнэ гэж үү? Юмаа хийснийх нь дараа “Чи минь сайн л хийдэг юм байна ш дээ”, “Хоёулаа ч хамтраад гэрээ гялалзуулчихлаа шүү!”, “Чамайгаа туслаагүй бол би сөхөрч унах байлаа” гэх мэтээр урмын үг хайрла. Тэгвэл шинэ жилийн долоо хоног нүд ирмэхийн зуур өнгөрнө.

ШАЛТГААН #2: "Хүүхдүүдэд шинэ жилээр хэр их мөнгө зарцуулах тал дээр бид үргэлж зөрөлддөг. Түүний харамч занг яая даа байз?"
Гоолингоогийн зөвлөгөө: Эхлээд таны хүүхдүүдэд өгөх гэж байгаа бэлэг хэр үнэ цэнэтэй болохыг бодоод үзээрэй. Хэрэв та охиндоо үнэтэй даашинз, хүүдээ сүүлийн үеийн шинэ видео тоглоом авч өгөх гэж байгаа бол нөхрийн чинь дургүйцэж байгаа шалтгааныг ойлгож болох юм. Эрчүүд тэрүүхэн үедээ баярлуулаад орхих биш ирээдүйд нь эсвэл оюунд нь хөрөнгө оруулалт болох зүйлийг өгөхийг илүүд үздэг. Та түүний халааснаас илүү их мөнгө гаргахыг хүсвэл, хүүхэддээ төгөлдөр хуурын дугуйлангийн эрх өгөх, хадгаламжийн дэвтэр нээлгэх талаар ярилцаад үзээрэй. Мөн ийм бэлэг хүүхдийн чинь сэтгэлийг тийм ч их баярлуулахгүй юм шиг санагдвал, шинэ даашинз охиныг чинь ангийнхныхаа дунд өөртөө итгэлтэй байлгах болно гэж, шинэ тоглоом хүүг чинь техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулна гэдгийг эвтэйхэн тайлбарлаарай. Тэр таны бодож байгаа шиг харамч хүн биш ч юм билүү? Зүгээр л илүү чухал зүйлд мөнгө зарцуулахыг хүсдэг байж болно.

ШАЛТГААН #3: "Би сайн хайж байж, гэр бүлийхэндээ тохирсон төгс гацуурыг авахыг хүсдэг. Харин тэр нүдэндээ харагдсаныг л авах гээд байх юм."
Гоолингоогийн зөвлөгөө: Эрчүүд амар хялбар замыг хайдаг бол, эмэгтэйчүүд төгс байхыг л эрмэлздэг болоод тэр. Хэрэв та нэг гацуурын дэлгүүрт 60 минутаас илүү цаг өнгөрүүлдэг бол, асуудал түүний тэвчээргүйд биш, таны өөнтөгч занд байгаа аж. Гэсэн ч та хотын бүх дэлгүүрийн гацуурыг шинжиж байж, тэднээс зөвхөн шилдгийг нь сонгож авахыг хүсч байвал нөхрөө дагуулж явах хэрэггүй. Ганцаараа, эсвэл хүүхэдтэйгээ цуг яваарай. “Гэрийн чимэглэлийг надад даатгачих. Чи минь төсвөө л гаргахад болно” ингэж хэлээд нүдээ ирмэхэд тэд их ажлаас чөлөөлөгдсөндөө тун их баярлах болно.

ШАЛТГААН #4: "Би түүнд бэлэг өгөхийн тулд хэдэн өдөр дэлгүүр хэсдэг. Харин тэр жил болгон л гартаа таарсан хачин үнэртэй ус авч өгөх юм."
Гоолингоогийн зөвлөгөө: 100 эмэгтэйн 99-д лав ингэж бодогдох үе байсан гэдэгт мөрийцөхөд бэлэн байна. Бэлгэнд нэг их ач холбогдол өгдөггүй, тийм ч романтик бус эрчүүд энд тэндгүй. Бид жижиг зүйлийг ч хэтэрхий сайхнаар төсөөлчихдөг. Ямар нэг баяраар тэднээс авах бэлгээ бид дотроо урьдчилаад төсөөлчихдөг болохоор, хүсэн хүлээсэн бэлэг нь биш байж таарах үед урам маш ихээр хугарч гомддог юм. Гол түлхүүр нь түүнд юу хүсч байгаагаа ойлгуулах. Бүсгүйчүүд бид төрөлхийн хүний бодлыг унших авъяастай учраас баяр болгоноор яг тэдний хүссэн зүйлийг бэлэглэж чаддаг. Харин хөөрхий эрчүүд юу өгөхөө мэдэхгүй явсаар, эцсийн мөчид тааралдсанаа авах нь элбэг. Сайн найзаараа дамжуулж түүнд дохио өгөх юм уу, хамт явж байхдаа авахыг хүссэн зүйлийнхээ талаар ярь. Дэлгүүрийн хаяг, үнэ нь тодорхой байвал бүр ч сайн. “Хайр нь сая тэр дэлгүүрт тийм бөгж/алчуур/цүнх зүүж үзлээ. Яг л миний мөрөөдөж байсан шиг. Үнэ нь ... гэж байна лээ.” Ингэж хэлчихээд сэдвээ өөрчилчихөж болно. Гол нь тэр таны хэлснийг яв цав сонсох ёстой юм.

ШАЛТГААН #5: "Бид жил бүр тэдний аав ээжийнд очих эсэх дээр маргалддаг. Учир нь тэднийх манайхаас хэтэрхий хол байдаг болохоор, баяраа дуусгачихаад үргэлж л хоночихоод явах хэрэг гардаг юм. Гэтэл тэнд бид хоёроос өөр хэдэн арван ах дүү нар нь цуг хонодог."
Гоолингоогийн зөвлөгөө: Таны нөхөр гэр бүлийнхэнтэйгээ ойр байхыг хүсдэг сайн хүн байна. Тийм эр ховор шүү. Гэтэл та сайхан халамжтай ханийхаа төлөө нэг шөнийг золиослохоос цааргалж байдаг. Ханийн чинь бүх сайхан зан араншин энэ гэр бүлсэг чанараас нь л үүдэлтэй гэдгийг сана. Энэ тохиолдолд харамсалтай нь, та буулт хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(638)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com