ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

DIY: Шинэ жилээр гэрээ чимэх 7 арга

Анивчдаг гацуур, үлээдэг бөмбөлөг, хөшигний дээгүүр тавьсан саа...та гэртээ шинэ жилийн уур амьсгалыг ердөө ийм хэдхэн зүйлээр оруулах гэж байгаа юм биш биз? Бүтээлч сэтгэлгээтэй эзэгтэй та бидний хялбар зөвлөмжүүдээс санаа аван, өөрийн гараар онцгой чимэглэлийг бүтээгээрэй.

DIY: Шинэ жилээр гэрээ чимэх 7 арга

Тэнгэрлэг суудал
Таны хувьд хүүхдүүд чинь тэнгэрийн элчээс ялгаа юу байх вэ? Тэдэнд хоолны ширээний ард суух бүртээ angel гэдгээ мэдрэх боломжийг олгоцгооё ээжүүд ээ. Ингэхийн тулд танд гадуур Halloween-ы баярт зориулан зардаг хос далавчнууд байхад л хангалттай. Тэдний суудаг сандалны ар талд тэднийг бэхэлж өгөөрэй. Энгийн хирнээ таны гэр бүлийнхнийг баярлуулах болно. Эсвэл та тэр далавчийг ханын цагныхаа хойно, гэр бүлээрээ авахуулсан том зурагныхаа хойно бэхэлж болох юм. Цаг хугацаа ч тэр, таны хайртай хүмүүс ч тэр бүгд л жигүүртэй шүү дээ.

Ил захидлан чимэглэл
Та гэртээ байгаа, өмнөх жилүүдийн шинэ жилийн баярын мэндчилгээ бүхий ил захидлуудыг цуглуулаад тэдгээрээр гэрээ бяцхан чимж болно. Бүх мэндчилгээнүүдээ нийлүүлж ханандаа гацуурын хэлбэр үүсгэн наагаарай. Эсвэл хананыхаа энд тэнд ч наасан болно. Урт тууз, эсвэл утсан дээр бүгдийг нь тохож бэхлээд ширээний дээр, зурагтны хойно, хаалган дээр гэх мэт газар өлгөх ч бас сайхан санаа юм.

Үсэг үсгээр нь...
Таны хүүхдэд үсэг үсгээрээ салангид, үг эвлүүлдэг тоглоом бий юу. Тэгвэл тийм тоглоомыг ашиглан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн үгийг бүтээгээд чамин таваг, эсвэл тавиуран дээр өрөөд гэрийнхээ жижигхэн буланг баярлуул. Мөн хөөрхөн өнгийн цаасыг үсэгний хэлбэрээр хайчилж, ханан дээрээ наагараай.

Хясаан өнгөтэй чимэглэл
Шинэ жил бол жилийн хамгийн цагаахан баяр. Танд хясаан солонгорсон цагаан өнгөтэй товч, эсхүүл хиймэл сувс байвал тэднийг даавуун дээр хэлхэж оёод, жаазалж өлгөж болно.

Гэр бүлийн мод
Гэр бүл гэдэг бол нэг үндсээс улбаатай, бие биенээсээ хэзээ ч тасрахгүй бат бөх холбоо юм. Энэ санааг та өөрийнхөө гацуурын чимэглэлээр илэрхийлж, гэр бүлийнхнээ баярлуулж болох юм. Гацуураа улиг болсон бөөрөнхий тоглоомоор чимэхийн оронд, гэр бүлийнхнийхээ янз бүрийн зургийг жижиг хэмжээтэй угаалган, дээр нь утас зүүж, өлгөсөн нь дотны хүмүүст чинь дулаахан сэтгэгдэл төрүүлэх болно.

Жигнэмэгэн байшин
Жигнэмэг, өрмөнцөр хоёроор та жижигхэн хотхон байгуулж болно. Олон жигнэмэгнүүдээ өрмөнцөр эсвэл хайлуулсан ирисний тусламжтайгаар дээр дээрээс нь давхарлан өрж байшин шиг хэлбэртэй болгоод, яндан, дээврийг нь хөөсөн чихэрээр чимэглэж өгөөрэй. Дээр нь олон өнгийн үрлэн чихэрнүүд наасан ч болно. Жигнэмэгэн байшин нь таны гэрийг чимэхээс гадна дараа нь эвдэж идэхэд ч амттай.

Алтан боргоцойт гацуур
Та идэж дууссан самрынхаа боргоцойгоор өвөрмөц гацуурын чимэглэл хийгээрэй. Гадна талыг нь хумсны алтлаг лак, эсвэл будгаар будаад, дээр нь утас өлгөхөд л хангалттай. Хүсвэл будгаа хатаагүй байхад нь саанд өнхрүүлж болно. Мөн хатсан хойно нь дээр нь фломастераар хүний нэрийг бичиж өгөх нь тун сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

Та шинэ жилээр гэрээ яаж чимдэг вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(687)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: binderya.   2015-12-29
GEREE CHIMNEE

Зочин: binderya.   2015-12-29
SHINE JIL 2 HONOGIIN DARAA BOLLOO AMJILT HUSE SHINE ONI MEND HURGE

Зочин: binderya.   2015-12-29
SHINE JIL 2 HONOGIIN DARAA BOLLOO AMJILT HUSE SHINE ONI MEND HURGE

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com