ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энн Хэтэуэйн шинэ ертөнц

Одууд  | 2011 / 12 / 12

“Гүнжийн өдрийн тэмдэглэл”, “Чөтгөрүүд Прада өмсдөг” киноны од Энн Хэтэйуэй амьдрал дээр өөрийгөө хүмүүсийн өмнө “дэлгээд тавьчихдаг” гэнэн, номонд дуртай бүсгүй болохыг та мэдэх үү? Холливудын гоо үзэсгэлэнгийн нэгийн Harper’s Bazaar сэтгүүлийн 8 дугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг хүргэе.

Энн Хэтэуэйн шинэ ертөнц

Би яг одоо Энн Хэтэйуэйтэй Нью Йорк дахь гэрийнх нь ойролцоо байдаг ресторанд уулзахаар хүлээж сууна. Гэнэт миний утсанд нэг сонин дугаараас дуудлага ирэхэд нв авбал: “Сайн уу, Би Энн Хэтэуэй байна. Сонсооч, би хөлөндөө педикюр хийлгэх хэрэгтэй байна аа. Бүжгийн хичээл энэ тэрд явсаар байгаад хөл минь бүр муухай болчихож...” тэр ингэж хэлээд гэмгүй гэгч нь инээлээ. Надад 28 настай жүжигчин бүсгүйгээс асуух асуулт мундахгүй байв. Эхлээд түүний энэ жилийн Оскарыг Жэймс Франкотой хамтран хөтөлсөн дуулиант явдлыг,ялангуяа шоуны дараа Жэймсийн Эннийг Тасманийн чөтгөр*-тэй харьцуулсан ичмээр зүйрлэлийн талаар. Дээрээс нь түүнийг яагаад “Love & Other drugs” кинонд салганадаг өвчтэй бүсгүйн дүрээр нүцгэн гарахыг зөвшөөрснийг мэдмээр байлаа. Мэдээж “One Day” киноны хэнээтэй Англи охиных нь дүрийг яаж дурдахгүй байж болох билээ?

Бид 2007 оноос өмнөхөн Ромд болсон Valentino-гийн ойн баяраар хэдэн минут уулзаж байсан юм. Тэр тансаг үдшээр Энн өөрийн царайлаг найз залуу, бизнес эрхлэгч Раффаело Фоллиеритэй цуг ирсэн байсан юм. Харамсалтай нь Раффаело одоо залилангийн хэргээр шоронд сууж байгаа. Ннн түүнээс энэ хэрэгт холбогдохоос нь өмнө харьцаагаа тасалсан байсан нь азтай хэрэг шүү. Тэр үеэс хойш 3, 4 жил өнгөрсөн ч тэр одоо хүртэл хүнд итгэх итгэлээ алдаагүй хэвээр байна. Танихгүй хүнд хүртэл муухай хөлтэй байгаагаа хэлж л орхидог. Тэр салоны хаалгаар бариу жийнс, саарал ноосон цамцтай ороод ирлээ. Надтай гялс мэндэлнгүүтээ, тэр надад гартаа 2 өнгийн хумсны лак барьж үзүүлэв. “Аль өнгө нь одоо моодонд орж байгаа вэ?” Ингээд л шулуухан асуучихсанд нь гайхах шиг.

Хоёр лакны нэг нь бургунд улаан, нөгөө нь неон ягаан байв. Яагаад ч юм тэр надад неон ягаан “төрлийн” хүн биш юм шиг санагдав. Тэр ийм өнгө сонгоход дэндүү классик байх. Paris-ын couture-ын шоун дээр улаан даашинзтай ямар харагдаж байсныг нь саналаа л даа. Гэхдээ яг одоогийн нүүрээ будаагүй, үзэгчдээр хүрээлэгдээгүй Энн илүү зөөлөн харагдав. Их сургуулийн оюутнаас ялгагдах юм алга. Би бургунд будгийг сонголоо. Тэгэхэд Энн гуталнаасаа хөлөө гаргаж ирээд “Миний хөл хэтэрхий цагаан болохоор гүн улаан өнгө бүр ч цонхигор харагдуулах байх аа. Би ягаанаар нь будууллаа.”

Энн одоо Кристофер Ноланы Бетмэний цувралын дараагийн анги “The Dark Knight Rises”-ын муур хатагтайн дүрийг бүтээхдээ бэлдэж байгаа гэнэ. Catwoman болохын тулд нүүрээ будаад л болчихгүй, бас бие галбираа сайжруулах хэрэгтэй болжээ. Тиймээс тэр долоо хоногийн таван өдрийг спорт зааланд хичээллэж өнгөрүүлж байгаа. Хэцүү дасгалын хажуугаар бүжгийн бэлтгэлд явж байгаа тэрээр “Би туранхай байхад л болох байх гэж боддог байсан чинь энэ дүрд тоглохын тулд бас хүчтэй байх хэрэгтэй болсон” гэж хэлэв. Энн үргэлж л гоолиг байсан. Гэхдээ түүний 20 дөнгөж гарсан насандаа бүтээсэн “Чөтгөр Прада өмсдөг”, “Бөгтөр уул” кинонуудыг нь үзэхээр, одооны Энн илүү өөртөө итгэлтэй, чадварлаг, бардам болсон мэт санагддаг.

21 настай байхдаа тэр “Гүнжийн өдрийн тэмдэглэл” дээр гардаг үлгэр шиг амьдралтай охины дүрээ тэр Бөгтөр уулаар эвдсэн юм. "Хүмүүс намайг амар сайхандаа жаргадаг амьдралыг хайдаг охин гэсэн дүрээр ойлгож эхлээд байсан. Харин надад үлгэрийн хамгийн сонирхолгүй хэсэг нь тэр байдаг. Бөгтөр уулаар би энэ ойлголтыг эргүүлсэн”

Жеймсийг түүнийг Тасманийн чөтгөртэй зүйрлэхэд түүнд ямар санагдсан бол? “Надад уу? Би түүнд намайг Тасманийн чөтгөрийн оронд Туркийн бадарчны бүжигчинтэй зүйрлэсэн бол арай дээр санагдах байсан тухайгаа хэлсээн. Би түүн рүү залгаж, бас жаахан чатласан юм.” Гэхдээ тэр энэ бүхэнд өөдрөг сэтгэлээр хандаж байлаа. “Амьдралдаа нэг удаа ч болов ийм юм үзэх хэрэгтэй биз дээ? Би мундаг хүмүүстэй уулзаж үзсэн, сайхан даашинз өмсөж үзсэн, надад шоу хөтөлж үзэ л дутуу байсан юм. Миний гаргасан үйлдэлд дургүйлхэсэн хүмүүс Оскароос ч өмнө надад дургүй байсан байж таараа.”

Энн хүчтэй түүхүүдэд дуртай аж. Эмэгтэй хүний тухай муухай төгсгөлтэй ном уншихаасаа ч айдаггүй. Харин ч надад Annie Proulx-ын хаягдсан эмэгтэйн тухай гардаг "Tits-up in a Ditch" номыг “яаралтай”уншихыг зөвлөсөн шүү. Энэ чанар нь ч түүний сүүлийн үед хийсэн сонголтонд нь нөлөөлсөн байх. Оскарт нэр дэвшсэн “Rachel Getting Married” киноны дүр, “Love & Other Drugs”-ын биеэ захирч чаддаггүй бүсгүйн дүрийн тухай яриад байна л даа. Тэр нүцгэлдэг хэсэг дээр огтхон ч сандраагүй аж. “Нүцгэллээ гээд юу гэж? Миний хувьд энэ үйлдэл нь тэр дүрийг харуулах арга төдий байсан. Ингэж байж илүү бодит болсон.”

Хөлөө янзлуулсан түүний жаргалтай царайг харсны дараа бид цагаан хоолтны кафед өдрийн хоол идэхээр орлоо. Тэр нэг таваг базиликны буурцагны уургийг баяртай нь аргагүй захиаллаа. Цагаан хоолтон тэрээр Фоллиеритэй болздог байхдаа мах идэж эхэлжээ. “Ингэх нь илүү амар байсан юм” гэж тэр нэг удаа хэлж байсан.

Энн өөрийнхөө экс найз залуугийн тухай ам нээх дургүй байгаа нь илт байв. Түүнийг буруутгах ч аргагүй. Учир нь тэр үед Энн юм үзээгүй, жаахан байсан. Гэхдээ би түүнийг хүмүүсийн ая эвэнд тааруулах дуртай эсэхийг мэдмээр байв. Тэр энэ асуултанд минь дургүйцсэнгүй. “Хүмүүсийн ая эвэнд тааруулах нь эхэндээ амар санагддаг ч хэтрээд ирэхээрээ буимдал төрүүлдэг. Энэ бол хосуудын салдаг шалтгааны нэг гэж бодож байна. Надад өсөж, дэвжих ямар ч боломж олгохгүй байсан юм. Олон л охид над шиг мэдрэмжийг авч байсан байх. Нэг л өдөр бүхнээс залхаад, ‘Би зүгээр л яг өөрөөрөө байх болно. Тэгээд намайг байгаагаар минь хайрлах тийм хүнийг олох болно’ гэж хэлэх мөч амьдралыг авардаг.”

Тэр одоо жүжигчин Адам Шулмэнтэй үерхэж байгаа. Энэ харилцаандаа сэтгэл хангалуун байдаг бололтой. “Одоохондоо бүх юм сайхан байна” гэж тэр эргэлзэнгүй хэлээд нэг хэсэг дэндүү их догдлолд автаад байсан тухайгаа мөрөө хагас хавчиж хэлэв. “Мэдээж романс, хайр дурлалын адал явдал сайхан л даа. Гэхдээ заримдаа хэтэрхий их дурлал намайг ядраах шиг санагддаг.” Түүнээс одоо ямар ном уншиж байгааг нь асуухад “Физикийн үзүүрээс” гэж хариулав. “Тэр ном бол нэг хүний сансар огторгуйн зүй тогтлыг тайлах оролдлогын тухай. Их гайхалтай шүү! Ньютрон, харанхуй гээд л...Хэрэв би их сургуульдаа эргэж орвол философи, физикт илүү их анхаарлаа хандуулах байсан байх.”

Энн дараа нь өөрийнхөө дотор оршдог "хичээлийн донтон"-ы дүрээ арай л их гаргачихсандаа харамсах вий гэж би бодсон гээч. Энэ амьдралд хайртай бүсгүйн хэвлэл мэдээллийнхнээс санаа зовдоггүй зан нь надад таалагдсан. Хувцас загаврын тухай ярихад Энн “Үнэтэй чамин даашинз өмсөхөөрөө би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүйгээр өөрийгөө төсөөлдөг” гэж хэллээ. Харин улаан хивсний ёслолд ороогүй үедээ тэр даруухан, энгийн хувцаслахыг илүүд үздэг аж. “Би өөрийнхөө юунд дуртай, яагаад дуртай болохоо одоо л мэдэж эхэлж байгаа. Нэг удаа би Шинэ жилийн өмнөхөн найзуудтайгаа хоолонд ороод сууж байтал ээж аав маань тэр хавиар өнгөрч яваад, орж ирсэн юм. Навсайсан хувцастай намайг хараад ээж маань инээмсэглэж ‘Энэ чинь л чи шүү дээ. Чи одоо л яг өөртэйгөө адилхан харагдаж байна’ гэж хэлж байж билээ.” Ингэж ярихыг нь сонсоход л ширээний доор гялалзах гэнэн ягаан өнгийн лактай хөл эзэндээ ихэд тохирсон мэт санагдсан юм даа.

Ярилцлага авсан Кейти Хорин

*Тасманийн чөтгөр бол Тасмани арал дээр амьдардаг жижиг догшин, махчин амьтан юм

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Шинэ жилийн даашинзны загвар-Jovani
Дараах мэдээлэл
Байсан...

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(736)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com