ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилээр амьсгалах 14 хоног

Гэр бүл  | 2011 / 12 / 17

Шинэ жилийн орой болоход яг 2 долоо хоног үлдлээ. Энэ ирэх өдрүүдийг та гэр бүлийхэнтэйгээ юу хийж өнгөрүүлэхээ шийдсэн үү? Гоолингоо танд зориулж 14 хоногийн календарчилсан төлөвлөгөөг гаргалаа. 14-31 хүртэлх орой болгоныг та шинэ жилийн догдлолоор уушиг дүүрэн амьсгалж өнгөрөөх болно.

Шинэ жилээр амьсгалах 14 хоног

12 сарын 17- Гацуураа чимэх орой
Хэрэв та хараахан гацуураа чимэглэж амжаагүй байгаа бол өнөө орой чимэглээрэй. Хэрэв аль хэдийн чимэглээд тавьчихсан бол, хүүхдүүдийнхээ болон зочны өрөөндөө жижигхэн гацуур тавиад чимж болно. Амь ороод инээмсэглэх мэт анивчиж байгаа гацуурын дэргэд нойрсохдоо хүүхдүүд тань жаргалтай байх болно.

12 сарын 18- Дотныхоо хүмүүст баярын ил захидал бичих орой
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Бидэнд хайртай хүмүүстээ анхаарал халамж тавих боломж энэ баяраар хамгийн их олддог. Гадаадад байдаг эгч, ах, дүүс, найзууддаа и-мэйлээр мэндчилгээ илгээ. http://www.123greetings.com/ -д шинэ жилд тусгайлан зориулсан онлайн мнэдчилгээний загварууд бий. Мөн ойр байгаа хүмүүстээ цаасан мэндчилгээ өгөөрэй. Хайртыгаа өглөө гарахад нь цувных нь халаасанд бичсэн ил захидлаа хийчих. Найзыгаа өглөө ажилдаа ирэхээс нь өмнө ширээн дээр нь тавьчих. Баярын үгтэй мэндчилгээ хамгийн сайхан гэнэтийн бэлэг байх болно.

12 сарын 19- Гэртээ халуун кокоа хийж уух орой
12 аягыг хийхийн тулд: Том саванд 1 аяга элсэн чихэр, 1 аяга чихэргүй кокоаны нунтаг, 120 гр шоколад, 1/2 цайны халбага давс хийж сайтар хутгаж тавина. 2 литр сүү халаана. Бүлээссэн сүүндээ түрүүнд нь хийсэн холимогоо хийж хутгаад аягалж олгоно. Кокоагаа кремээр чимэглээрэй.

12 сарын 20- Өнгөрсөн шинэ жилийн баяруудыг дурсах орой
Өмнөх шинэ жилийн баяруудын зургийн цомгийг нээ. Өөрийнхөө бага насны, болон хүүхдийнхээ анхны шинэ жилийг эргэн нэг дурсаарай. 10 жилийн өмнөх шинэ жилийн орой хийсэн баярын бичлэгээ гаргаж үз. Өнгөрөн одсон өдөр хоногууд танд болон таны гэр бүлд ямар их өөрчлөлт, шинэчлэлийг авчрасныг харж инээмсэлээрэй.

12 сарын 21- Хүүхдүүдтэйгээ цуг шинэ жилийн хайчилбар хийх орой
Хүүхдүүдээ гал тогооны ширээ тойруулж суулгаад, хамтдаа хайчилбар хий. Дөрвөлжин цаасыг дундуур нь нугалж байгаад, нугаларсан хэсэг дээр харандаагаар хагас гацуурын хэлбэр үүсгэж зураад түүгээр хайчилна. Ингээд л гацуурын цоолбор, гацуурын хайчилбар хоёртой болчихлоо. Үүнийгээ будаж чимэглээд гэртээ эсвэл гацуур дээрээ өлгөж болно. Ганц гацуур биш цасан ширхэг, цасан хүн, өвлийн өвгөн, цасан охин зэргийн дүрсээр цоолбор хийгээрэй.

12 сарын 22- “Gingerbread man” жигнэмэг хийх орой /зурган дээрх шиг/
“Шрек” хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг хүний хэлбэртэй жигнэмэг хийж гэрийхнээ дайлаарай. 24 жигнэмэг хийхийн тулд:
3 аяга гурил
1 1/2 цайны халбага дрожж
3/4 цайны халбага хүнсний сод
1/4 цайны халбага давс
1 хоолны халбага газрын гаа
1 3/4 цайны халбага cinnamon
6 хоолны халбага масло
3/4 аяга бор элсэн чихэр
1 том өндөг
1/2 аяга бурам
2 цайны халбага ваниллийн охь
• Жижиг саванд гурил, дрожж, сод, давс, гаа, cinnamon-оо хийж сайтар хутгана. Дараа нь том саванд масло, бор элсэн чихэр, өндгөө хийж миксердэнэ. Энэ холимог дээрээ ваниллийн охь, бурам хоёроо хийж дахин сайн миксердэнэ.
• Хамгийн эхэлж хийсэн хуурай холимогоо шингэн холимог дээрээ бага багаар хийж, зуурмаг болгоно. Зуурмагаа хоёр хуваагаад, хоёуланг нь тус тусад нь тугалган цаасанд ороож, өрөөний температурт 2цаг байлгана.
• Шарах шүүгээгээ 190 градуст урьдчилж халаагаад жигнэмэгний тавцан дээрээ калькан цаас тавина. Зуурмагныхаа нэг хагасыг гурилдсан банзан дээр тавиад ¼ инчийн зузаантай болтол нь элдэнэ. Хүний дүрстэй жигнэмэгний хэвээр зуурмагнаасаа хэвлэж аваад, бэлдсэн тавцан дээрээ тавина. Нэг тэвш жигнэмэгийг 7-9 минут жигнэнэ. Үүнээс битгий хэтрүүлээрэй. Жигнэмэгээ үл ялиг хөрсний дараа хүнсний будаг, sprinkle зэргээр чимэглэнэ.

12 сарын 23- Гэр бүлийн тоглоомын орой
Гэр бүлээрээ шинэ жилтэй холбогдолтой дуу таах, шүлэг зохиох зэрэг тэмцээн зохио. Эсвэл ээлж ээлжээр шинэ жилтэй холбоотой түүх ярьж ч болно.

12 сарын 24, 25- “Цөмөөхэй” үзэх орой
Ид шидийн үдэшд бэлэн байна уу? УДБЭТ-д энэ өдрүүдэд шинэ жилийн шидэт түүх амилах гэж байгаа юм билээ. “Цөмөөхэй”-гүйгээр классик зул сарыг төсөөлөшгүй. Цөмөөхэй бүжгэн жүжиг танд ч, таны хүүхдүүдэд ч таалагдах болно.

12 сарын 26- Гудамжны модыг “баярлуулах” орой
Ойрхон цэцэрлэгт гэр бүлээрээ очоод, тэндхийн нүцгэрсэн моддод илүү гарсан гацуурын чимэглэлүүдээ өлгө. Мөн шувууных нь үүрний үүдэнд будаа тавиарай. Чимэглэл бүрийнхээ дээр тод өнгөтэй тууз ороож өгвөл таны гэр бүлийн мод илүү ганган харагдана.

12 сарын 27- Тэжээвэр амьтдаа баярлуулах орой
Гэрийн тэжээвэр амьтад ч бас баярын зоогоо барих ёстой биз дээ? Та энэ орой өөрийнхөө тэжээдэг амьтдыг онцгой хоолоод дайлаарай.

12 сарын 28- Бэлгээ боох орой
Бэлэг дурсгалын дэлгүүр рүү яарахын оронд тод өнгийн гялалздаг тууз, лент, цулгай өнгөтэй зузаан цаас аваад бэлэгнүүдээ өөрсдөө боосон нь хамаагүй илүү сонирхолтой байх болно.

12 сарын 29- Гэр бүлийхэндээ захидал бичих орой
Охиндоо, хүүдээ, эр нөхөртөө, аав ээждээ амаараа тэр болгон хэлдэггүй үгээ цаасан дээр буулгаж бичээд бие биедээ солилцоорой. Энэ орой бол гэр бүлийн бие биедээ хамгийн сайн сайхныг хүсдгээ илүү ихээр мэдрэх орой.

12 сарын 30- Өвлийн өвөөд захидал бичих орой
Харин шинэ оны өмнөх өдрийн та өөртөө зориулаарай. Санта өвөөгөөс дараа жил юу авахыг хүсч байна. Заавал “Сантад” гэж хаяглах албагүй л дээ. Хүсвэл “Бурханд”, эсвэл “Амьдралд” гэж хаяглаж болно. Тэгээд та өөрийнхөө 2012 онд гүйцэлдүүлэхийг хүсч байгаа

12 сарын 31- Шинэ жилийн орой
00:00-ийг амьсгаагаа даран хүлээх орой. Танайх луу айлчилж яваа “2012” гэдэг үл таних “этгээд”-ийг тосон авахдаа бэлдэх орой. Тэр “этгээд” таньтай таарсан хамгийн гайхалтай учрал байх болно гэдэгт итгэх орой.

Та “Хэвлэх хувилбар” дээр дарж энэ календарчилсан төлөвлөгөөг гаргаад, ханан дээрээ наагаарай. Амжилттай өнгөрүүлсэн үдшүүдээ чагтлахаа мартав аа. Танд болон таны гэр бүлийхэнд ирж буй шинэ оны мэнд хүргэе!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(385)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com