ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Романтик Рейчэл Мк Адамс

Одууд  | 2011 / 12 / 19

“Чи бол миний мэдэх хамгийн энхрий жүжигчин”-Нэрт Вүди Аллен түүнийг ингэж үнэлж байсан. Тиймээс ч тэр Парист шинэ киноныхоо зураг авалтыг хийж байхдаа Рейчэл дээр хүрч ирээд, Owen Wilson-той хос болж жүжиглэхдээ хэтэрхий уян зөөлөн байдал гаргаж болохгүй шүү гэж захихад хүрч байсан гээд бод доо.

Романтик Рейчэл Мк Адамс

Учир нь тэр кинон дээрх хос бие биенээ үздэггүй болж тоглох ёстой байсан аж. “Канадчууд бүгд ийм байдаг уу?”. Вүди түүнээс ингэж асууж байсан гэсэн. Магад ч үгүй юм.

Магадгүй Канад угсаа гаралд л хамаг юмны учир байгаа байх. Эсвэл түүний эцэж цуцдаггүй, гал цогонд ч юм уу. Магадгүй түүний хонхойдог хацарнаас л энэ бүхэн болсон байх л даа. 32 настай Рейчэл одоо ч The Notebook дээр гардаг шигээ үсээ буржийлгадаг баян айлын танхил охин шиг харагддаг. “Тэр Манхэттэний, эсвэл Лос Анжелосын ‘ихэрхэх шуурга’-нд өртөөгүй. Түүнд бусад жүжигчдэд байдаг шиг хийрхэл байхгүй. Ихэнхдээ үзэсгэлэнтэй хүмүүс тийм ч сайн жүжиглэдэггүй, чадварлаг нэгэн нь тийм ч царайлаг биш байдаг. Гэтэл энд нэг ийм охин байна. Бүх талаараа төгс.” гэж түүнийг анх “Хурим бусниулагчид” кинон дээрээс олж харж байсан найруулагч Вүди Аллен хэлж байсан.

Аллен“Midnight in Paris”-ынхаа зохиолыг зөвхөн Рейчэлийг тоглож байгаагаар дотроо төсөлөн бичсэн гэдэг. Жүжигчин Диане Китон түүнд Рейчэлийн талаар зогсоо зайгүй магтаж байсан юм гэнэ. Учир нь Диане бол Рейчэлтэй 2 ч удаа хамтарч тоглож байсан жүжигчин юм. “Тэр яг л хийл хөгжим шиг. Тэр ямар ч дүрд яаж ч тоглож чадна. Тэр дайчин, тэгсэн мөртлөө зөөлөн. Тэр уянгын киног ч, инээдмийн киног ч амь оруулна” гэж Диане хэлж байлаа. Одоо түүнтэй өөрийнх нь шинэ гаргасан кино, хүүхэд насных нь тухай ярилцсанаа хүргэе.

-Вүди Аллентай хамтарч ажиллах ямархуу байв даа?
-Анх кинонд тоглож эхэлж байхад түүний талаар олон инээдэмтэй түүх сонсдог байлаа. “Тэр цэнхэр өнгйиг үзэн яддаг. Тийм болохоор цэнхэр цамц өмсөх талаар бодоод ч хэрэггүй” гээд л. Гэтэл би нэг зураг авалтан дээр цэв цэнхэр өнгийг цамц өмсөөд гарсан. Хувцас зохион бүтээгчийг надад тэр цамцийг авчрахад нь би “Та чинь юу хийж байна аа? Би өөр хувцас өмсөх нь дээр байх аа” гэж хэлж байсан. Гэхдээ эцсийн эцэст тэр миний цамцыг анзаараа ч үгүй.

-“Хурим бусниулагчид” дээр Owen Wilson та хоёр дурлалцсан хосын дүрд тоглодог. Харин энэ кинон дээр арай эсрэгээрээ болчих шиг...?
-Энэ удаа түрүүчийхээс арай өөр дүрийг бид харуулсан. Owen-д миний муу талын дүрд тоглохыг харах хөгжилтэй санагдсан гэсэн.

-Гэхдээ энэ чиний авсан анхны муу дүр биш. Mean Girls-ийн “шулам шиг” зантай Режина, бас “Гэр бүлийн чулуу”-ны Эймиг дурдаж болно. Тэд огтхон ч сайн охид биш шүү дээ?
-“Mean Girls”-ын тухайд би уг нь анх Линдсей Лоханы тоглодог дүрийн шалгаруулалтанд орж байсан юм. Би өөрийгөө Режина болж байгаагаар нэг л төсөөлж чадахгүй байсан. Гэхдээ зохиолыг нь уншиж үзээд би “Өө, энэ дүр нь хамаагүй сонирхолтой юм байна. Хэн энэ дүрийг авах бол?” гэж бодож байсан. “Гэр бүлийн чулуу”-ны тухайд ч бас адилхан. Би өөрийгөө Клейр Дэнисийн бүтээсэн дүрд л тоглоно гэж бодож байсан. Гэтэл тэд “Чамайг Эймигийн дүрд тоглохыг хармаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Ашгүй дээ. Илүү хөгжилтэй байна байх” гэж бодсон.

-Чи үргэлж л винтаж дүрийг харуулсан кинонд тоглох юм. “Тэмдэглэлийн дэвтэр”, “Цаг хугацаагаар аялагчийн эхнэр” гээд л...?
-Чи намайг дээр үеийн эмэгтэй гэх гээд байна уу? [Инээв.]

-Магадгүй ээ. Гэхдээ сайн талаараа. Чи их романтик бүсгүй юм шиг санагддаг юм.
-Тийм шүү. Билли Холидэйн дуу явж эхлэхэд би тэр үед оччих шиг л болдог. Дээр үеийнх шиг хувцас өмсөөд, өөрийгөө 40-өөд онд ирсэн гэж төсөөлөн Нью Йорк юм уу Торонтогийн гудамжаар алхах сайхан. Энэ бол миний ажлын нэг гайхалтай давуу тал. Надаас ямар кинонд тоглохыг хүсдэг вэ гэж асуух болгонд би түүхэн сэдэвт кино гэж хариулдаг. Би зун болгон ээжтэйгээ “Өргөст модны шувуу”-г үздэг. Миний зүрхийг “Салхиар туугдагсад”, “Хөгжмийн аялгуу” мэтийн кинонууд л догдлуулж чадна. Эд нар чинь хэзээ ч хуучрашгүй бүтээлүүд шүү дээ. Дундуур нь хэд хэдэн удаа босч угаалгын өрөө орох хэрэг гардаг, хажуудаа зууш тавихгүй л бол үзэж болмооргүй тийм удаан үргэлжилдэг урт кинонууд надад таалагддаг.

-Цаг хугацааны шалгуурыг давж гарсан хайрын тухай юм биз дээ?
-Тийм ээ. Сайхан хайр л энэ дэлхийг амь оруулж байгаа юм ш дээ.

-Аав ээж хоёр чинь одоо ч хамтдаа юу?
-Тийм ээ, одоо ч хамтдаа. Төгс хайрыг би тэр хоёроосоо үлгэрлэдэг. Багаасаа хайрыг харж өссөн болохоор л би романтик болсон байх.

-Чамайг зохиолчдод дуртай гэж хаа нэгтээгээс сонссон юм байна?
-Тийм ээ, гэрээсээ ажлаа хийх боломжтой ямар ч хүн надад таалагдана. Энэ ч бас романтик шинжтэй байгааг мэдэж байна аа.

-Энэ ч тийм сайхан санаа биш дээ.
-Яагаад зохиолчид хайр дурлалын тал дээр хэцүүхэн хүмүүс байдаг юм уу?

-Бид харин ч нэг дуугаа хураачихдаг ойлгомжгүй хүмүүс байдаг юм.
-Магадгүй би гэнэн бодож байгаа байх. Гэхдээ би ямар ч хүнд “Алив л дээ, явж хөгжилдье” гэж хэлээд ажлынх нь ширээнээс босгож чадна гэж боддог. Тэгээд тэдний сэтгэлийг эмчлэнэ. Аяга цай авчирч өгнө. Бодлыг нь жаахан ч гэсэн амраана.

-Аав ээж хоёрыг чинь өдий хүртэл хамтдаа байхад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Тэд бие биедээ үнэхээр их таалагддагийг, бас бие биедээ туслах дуртайг л би хэлж чадах байна. Өнөө өглөө л гэхэд аав маань надад “Би ээжийн талаар хэзээ ч муу үг хэлэхгүй” гэж хэлж байсан. Би нэг сэтгүүлээс “Нэг нэгнээ энэ хорвоогийн хамгийн сайхан нь гэж боддог хосууд салдаггүй” гэж уншиж байсан юм байна. Бас нэг сэтгүүл дээр жаахан хэнхэг хүн, тайван хүн хоёр сайхан хос болдог гэж байсан.

-Чи аль төрөлд нь хамаарах вэ?
-Аль аль нь л байх. Гэхдээ би ер нь жаахан хэнхэг талдаа.

-Тийм болохоор л чи “Чөтгөрүүд Прада өмсдөг”, “Morning Glory” хоёрт тоглох саналыг буцаасан хэрэг үү?
-Заримдаа тэр дүрийг хамгийн сайн гаргаж чадах хүн нь би биш юм шиг санагддаг. “Morning Glory”-гийн хувьд тийм мэдрэмж төрсөн хэрэг. Харин заримдаа надад зүгээр л тэр дүрд би тохирохгүй юм шиг санагддаг юм. “Хөөх? Би юу даа? Намайг энэ дүрийг гаргаж чадна гэж бодож байгаа юм байх даа? Энэ дүрд тоглохын үр нөлөө юу байх бол?” Би ингэж бодоод бүхэнд дүн шинжилгээ хийдэг. Харин би нэгэнт шийдвэрээ гаргасан л бол урагшаагаа хараад зүтгэдэг. Би нэг удаа Швейцарт явж байхдаа гэнэдээд эгц уулнаас уруудаж гүйдэг тоглоомонд бүртгүүлчихсэн юм. Намайг ширээний ард сууж байхад нэг хүн хүрч ирээд “Уулнаас уруудах тоглоомонд бүртгүүлэх үү?” гэж асуусан. Тэр үед миний хоёр хөл шалан дээр байсан болохоор надад их л амархан санагдаад бушуухан зөвшөөрчихсөн. Гэтэл уулын орой дээр гараад “Чи одоо уруудаад гүйнэ. Харин би хойноос чинь цанаар элдэнэ” гэж хэлэхэд л юунд хутгалдчихсанаа ойлгосон юм л даа.

-Хамгийн анх 7 настайдаа чи жүжигчин болохоор шийдээд аав ээждээ захидал бичиж байсан гэсэн?
-Би тэдэнд захидлаа өгчихөөд орныхоо доогуур нуугдаж байснаа санадаг юм. Би үзэл бодлоо илэрхийлэх тал дээр ичимхий хүүхэд байсан юм л даа. Тэд гэвч их сайнаар хүлээж авч байсан. Надад “Ямар гайхалтай хэрэг вэ, бид чамаар бахархаж байна. Мөрөөдлөө яаж биелүүлэх аргаа олоод бидэнд хэлээрэй, бид дэмжинэ” гэж хэлж билээ. 10 жилийн сургуульд байхдаа би нэг зуучлагч агенттай танилцсан юм. Тэр зураг авалт, жүжигчний сургалтанд оруулж өгье гээд их хэмжээний мөнгө нэхсэн. Аав ээж хоёр минь харин татгалзсан хариу өгсөн. Тэр нь ч зөв байсан юм.

-Гэхдээ чи түүнийг хүсч байсан шүү дээ?
-Би яг юу хайгаад яваад буйгаа мэдэхгүй төөрөлдөөд байсан юм. Ямар нэг зүг чиг, гарах гарцыг л хайж байгаагаа мэдэж байсан. Тэгээд л олсон, тэр үед миний дотор байсан хүн нойрноосоо сэрэх шиг л болсон.

-Чамд хөнгөн амьсгаа аваад, “Би үүнийг хийж чадалгүй яахав” гэж бодогдох үе байсан уу?
-Мэдэхгүй юм даа, тийм үе байгаагүй. Бүх юм өөрчлөгддөг болохоор би өөрийгөө тэгтлээ өндөрт үнэлэхийг хүсдэггүй. “Тэмдэглэлийн дэвтэр”-т тоглосныхоо дараа ч тэр. Би гэхдээ хүмүүст тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн кинонд тоглосондоо баяртай байдаг.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(285)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com