ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Баяртай! Хуучин бүхэн минь!

Ажил & Мөнгө  | 2011 / 12 / 20

2011 онтой цуг юу, юуг үдэх ёстой вэ?

Баяртай! Хуучин бүхэн минь!

1. Чамайг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг “найз”, баяртай!
Зүгээр л “хийх юмгүй” болохоороо залгаж дууддаг “найз” бий. Эсвэл чамд хүргэсэн бяцхан тусынхаа төлөө заавал ямар нэг юм “салгах”-ыг оролддог “найз” бий. Үргэлж чиний хичээл зүтгэлийн үр шимийг өөрөө хүртэх гэдэг ашигч “найз” бас бий. Ийм шударга бус нөхөрлөлүүдийг та хуучин онтойгоо цуг үдэх хэрэгтэй. Шинэ он руу хөл тавихдаа “Хэн нэгний аясаар байхад амьдрал дэндүү хайран” гэдгийг ойлгоорой.

2. Бүдүүлэг, хүндэтгэлгүй хамаатнууд минь баяртай!
Хөгжим эгшиглэж, идээ ундаа цалгиж, бүх зүйл нэг ёсондоо сайхан өрнөж байтал хэн нэгний тоглоом шоглоом болгож хэлсэн доромж утгатай үг бүх хүний инээдийг хөлдөөж орхино. Иймэрхүү “халдлага” ихэвчлэн хэн ч анзаарамгүй, хэнд ч хамаагүй жижигхэн зүйлээс эхэлдэг. Хоолоо шорвогдуулчихсаныг чинь, хүүхдүүддээ ядруухан хувцас өмсүүлснийг чинь, гэр чинь өнгө зүс муутай байгааг чанга дуугаар хэлж орхидог гэр бүл нэртэй бүдүүлэг, хүндэтгэлгүй хүмүүсээс зайгаа барих цаг болжээ. Та тэдэнтэй, тэдэнгүй гудамжаар явж байхдаа хүртэл өөрийнхөө нэр хүндийг хамгаалах хэрэгтэй болдог. Суга руу чинь хатгаж, ундууцуулж орхидог хүмүүсийг гэртээ урин байж тэсвэрлэшгүй аашийг нь өрдөх шаардлага бий гэж үү? Адилхан DNA-тэй гээд та зүрхээ дуулгавартай нь аргагүй өвтгөөд байж болохгүй. Ер нь найз, эр нөхөр, хамаатнууд гээд ямар ч дотны хүн байсан таныг сэвтүүлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүст хуучин онтой цуг баяртай гэж хэл!

3. Бусдын асуудал, баяртай!
Бүх хүнд өөр өөрийн гэсэн асуудал байдаг. Гэхдээ бид бүгд л аль болох стрессгүй амьдрахыг хүсдэг шүү дээ. Гэвч өдөр тутмынхаа зовлон зүдгүүрийг бусдад хэлэхгүй л бол амьдарч чаддаггүй “нялцгай биет” шиг хүмүүс бий. Том болсон охид бид хэдий хүчирхэг ч гэлээ бусад хүмүүсийн “шавхайг” өдөр бүр өөрийнх юм шиг арчих чадалтайсан билүү? Сайхан сэтгэл чинь чангаагаад байсан ч, хүмүүсийн өмнөөс хөмсгөө зангидалгүй өөрийгөө инээлгэх тал дээр илүү их анхаар. Хүслийг чинь биелүүлэх 2012 он таниас ийм л юмыг хүсэж байгаа.

4. Эрүүл мэндээ тоодоггүй зан минь, баяртай!
Та бүх өвчний талаар нэвтэрхий мэдлэгтэй эмч биш л бол 6 сард нэг удаа гэр бүлээрээ бүрэн шинжилгээнд орж бай. Бид шүдэндээ ломбо тавиулж, усан бассейнд бүртгүүлэх болохоороо л эмнэлэг ордог. Гэтэл бидний биенд сав, элэг, бөөр зэрэг маш олон “дүлий” эрхтэн бий. Өнөөдөр хийснээсээ илүү ихийг бүтээх өдөр хоногууд танд олон бий гэдэгт итгэлтэй алхах ямар сайхан гэж санана? Мөн бүх өвчний 70 хувь нь бидний амаар дамжиж биед ордог. Цэвэр агаарт байнга гарч уушгаа баярлуул. Өөрийгөө хайрлаж, эрүүл хоолло.

5. Шаардлагагүй шүүмжлэл, баяртай!
Гоолингоогийн завгүй бүсгүй танд хэн нэгнийг муулж, гоочлоход зарцуулах цаг бий гэж үү? 2012 онд бид нэртэй оддоос авахуулаад, хажуугаар зөрсөн гэмгүй хүнийг хүртэл ямар ч хэрэггүй өөлч гоочилдог зандаа баяртай гэж хэлэх болно. Үргэлж сайхныг хардаг нүд л хамгийн үзэсгэлэнтэй байдаг.

6. Үзэн яддаг ажил минь, баяртай!
Хонгор минь, чамд өөрийнхөө хүссэн ажлыг хийх сонголт бий. Долоо хоногийн 5 өдрийн өглөөг зангирсан толгойтой угтана гэдэг ямар сайн байх вэ? Өөрийнхөө үзэн яддаг хүмүүсийн дунд, үзэн яддаг ажлаа хийх шиг шорон үгүй. Том эрсдэлтэй алхмыг хийгээд ч болов, 2012 онд өөрийгөө чөлөөл. Өдрийн сэрүүн өнгөрөөдөг 16 цагийнхаа 8-ийг нь аз жаргалгүй өнгөрөөнө гэдэг амьдарлынхаа талыг үрж байгаагаас өөрцгүй. Танд хоёр сонголт байна, өөрийнхөө юмыг харах өнцгийг өөрчлөх, эсвэл ажлаа солих.

7. Өөрийгөө өрөвддөг зан минь, баяртай!
Өөдрөг сэтгэлд сайн сайхан үйл явдал, гэгээлэг хүмүүсийг татдаг ямар нэг юм бий. “Би ингэж зовсон” гэж бодоод өөрийгөө өрөвдөөд суухын оронд, чамаас ч илүү зовлонг туулсан хүмүүс яаж инээж байгааг хараарай. 2012 оныг угтахдаа гутрал шаналлаа тайлах гэж бус, хөөр баяслаа тэмдэглэх гэж дарстай хундага өргөөрэй!

8. Өөртөө итгэлгүй байдал минь, баяртай!
“Илүү том хөх, түнтгэр түрийвч, баян найз залуу байсан бол амьдрал илүү амар хялбар байхгүй юу!” Ингэж бодож байна уу? Тэгвэл та өөрийнхөө ямар гайхалтай эмэгтэй болохоо, өөр хэнд ч байхгүй цор ганц гайхалтай амьдралтай гэдгээ мэддэггүй юм байна. Одооныхоос дээр гаднах төрх л таны ирэх өдрүүдийг жаргалтай болгож чадах юм шиг санагдаж байвал өөрөө өөртэйгөө ярилцах цаг болж. 31-ны 12 цагаас өмнө амжуулаарай!

9. Эрээ цээргүй байдал минь, баяртай!
Эмэгтэй хүний мөн чанар ил гаргасан хөх, дотоож харагдам богино бошинзод байдаггүй. Секси харагдахаа боль гэх гээгүй юм шүү. Хамгийн онцгой хүнд л харуулах ёстой нандин зүйлсийг таныг хайрлах, хайрлахгүй нь мэдэгдэхгүй эрчүүдийн өмнө дэлгэхээ боль гэж зөвлөх гэсэн юм. Эрээ цээргүй байдал хүний анхаарлыг татна уу гэхээс сэтгэлийг татахгүй.

10. Гэмтэй атаархал минь, баяртай!
“Атаархал бол зүгээр л хайр, үзэн ядалт хоёр зэрэгцэж оршихыг хэлдэг” гэж дуучин Дрейк хэлж байсан. Гоолингоо түүнтэй санал нэг байна. Хэрэв чи атаархлаа зөв тийш нь залж чадвал өөртөө юу дутагдаад байгааг олж харах болно. Эрчүүдийг хуйлруулдаг найздаа атаархсандаа нөхөрт нь хуурамч мэдээлэл өгөхийн оронд, өөрийгөө ганцаардсандаа ингэж байгааг хүлээн зөвшөөрч хайрын эрэлд гарах хэрэгтэй гэсэн үг. Зөв атаархаж амьдарцгаая.

Та эдгээрт баяртай гэж хэлэхдээ бэлэн үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(521)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com