ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ жилийн дессерт-Гадил жимсний эскимо

Хоол хүнс  | 2011 / 12 / 23

Та лав өмнө нь үүнийг амсаж үзээгүй дээ!

Шинэ жилийн дессерт-Гадил жимсний эскимо
Image hosting by IMGBoot.com

4 хүний порц

Орц:
-4 ширхэг гадил жимс
-1 хавтгай хар шоколад /100 гр/
-200 гр хушга эсвэл газрын самар
-4 ширхэг мөхөөлдөсний савх мод

Хийх арга:
-Гадил жимсээ хальснаас нь салгаж тавина. Дараа нь гадил жимс тус бүрийг савх модондоо мөхөөлдөс шиг зооно.
-Усан баннанд шоколадаа хайлуулна. Ингэхийн тулд жижгэвтэр саванд шоколадаа хийж байгаад, түүнээс арай том саван дахь буцалж буй усан дотор хийж хайлуулна.
-Хушга эсвэл газрын самраа блендэрээр жижиглэнэ.
-Савханд зоосон гадил жимсээ хайлуулсан шоколадандаа бүтэн дүрж эскимо зайрмаг шиг болгоно. Дараа нь жижиглэсэн самран дээрээ өнхрүүлж тэвшин дээр тавиад хөлдөөгчинд хийнэ. Самар, шоколадаар бүрсэн гадил жимсний зайрмагаа 2 цаг хөлдөөнө. Хөлдөөгчнөөс нь гаргаад шууд олгоно.

Ирсэн зочид чинь энэ амттанг юугаар хийснийг төдийлөн тааж чадахгүй. Хэрэв хөрш айлын чинь эмэгтэй ер бусын зайрмагны чинь жорыг шалгаагаад байвал “Энэ бол миний нууц жор” гэж хэлээд нүдээ ирмээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(230)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com