ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

О.Хенри-Чин сэтгэлийн бэлэг

Чөлөөт цаг  | 2016 / 08 / 21

Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг доллар наян долоон цент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент хэвээрээ л байлаа. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ.

О.Хенри-Чин сэтгэлийн бэлэг

Мэги 7 хоногт 8 доллларын хөлстэй тавилгатай умгар өрөөнд амьдардаг байлаа. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж байв. Нулимсаа арчиж дууссаны дараа Мэги нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.

Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө нэг доллар наян долоон цент л байв. Уг нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэлцэхээргүй байлаа.

Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байдаг байсан санж. Мэги цонхноос холдон тольны өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болсон байв. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр 2-т бахархан хайрладаг 2 л зүйл байлаа. Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нэг нь Мэгигийн нурууг нь даган урсах үс байлаа. Мэгигийн алтан шар үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив. Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав. Нулимсаа ч хатаж амжаагүй байхад Мэги ухасхийн гадагш гарлаа.

“ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна.” гэсэн зар өлгөсөн хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуухад эзэн авхай үсийг нь нилээн барьж, харж үзсэнээ “20 доллар” гэв. Мэги ч “За тэгвэл хурдал” гэж хариуллаа.

Мэги хайрт ханьдаа тохирсон бэлэг олох гэж нилээд хайсны эцэс арай гэж олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн өвөг эцгээсээ өвлөж авсан цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө өөрийгөө харж хэсэг зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав. Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирлээ. Хайр дүүрэн нүдээр Мэги руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг нь онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо түүнд хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинж байхыг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Мэгигийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд тэр цагаа зарсан байв. Тэд сэтгэлээр унасангүй… Яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(745)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zz.   2016-08-22
Yaag unen.shalig humuus end tendgui bn oo.ih boljee

Зочин: Gantig.   2016-08-21
Ийм гайхалтай хайртай учрахсан. Даанч Монгол хөвгүүд их шалиг юм. Харамсалтай

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com