ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цөцгийн тос, самартай fudge

Хоол хүнс  | 2011 / 12 / 30

Шинэ жилийн орой гэр бүлийнхнээ ямар амттанаар дайлах гэж байна? Ямар нэг зөөлөн, өег, самартай, аманд ууссан, баялаг десерт байвал ямар вэ? Цөцгийтэй “fudge” буюу америк маягийн хайлмагийн жорыг хүргэж байна. Олдоц арвинтай бүтээгдэхүүнээр хийдэг, шарх шүүгээнд жигнэх шаардлагагүй амттан учраас таны цагийг хэмнээд зогсохгүй, баярын ширээний чинь гайхамшигтай чимэг болно.

Цөцгийн тос, самартай fudge

Найрлага:
• 1/2 аяга цөцгийн тос
• 1/2 аяга элсэн чихэр
• 1/2 аяга бор элсэн чихэр
• 1/2 аяга өтгөн крем
• 1/4 цайны халбага давс
• 1 цайны халбага ваниллин
• 2 аяга элсэн чихрийн пудр
• 1 аяга жижиглэсэн хушга самар

Хийх арга:
1. Хайруулын тавганд цөцгийн тос, элсэн чихэр, бор элсэн чихэр, крем, давс зэргээ хийж дунд зэргийн гал дээр хутгангаа буцалгана.
2. 5 минут орчим буцалгаад, гал дээрээс авна. Тэгээд ваниллийн охь, элсэн чихрийн пудрээ хийгээд хутгана.
3. Дээр нь самраа хийж хутгаад, зуурмагаа тугалган цаас тавьсан тэвшин дээр тарааж хөргөгчинд хийнэ.
4. Нягтартал нь хөргөөд, 1 инч квадратын хэмжээтэй хэрчиж олгоно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(690)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com