ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оны босгон дээр илгээх зурвас

Мэдээлэл  | 2011 / 12 / 31

Хоёр жилийг холбодог 00:00 цаг өнгөрөх болгонд би болор хундагатай оргилуун дарсаа бариад цонхныхоо дэргэд очдог юм. Хөшгөө гараараа нээж байгаад доошоо харахад, гэрэл нь анивалзах хотын байшингууд яг над руу хараад нүдээ анивчиж байгаа хүмүүс шиг харагдахыг нь яана.

Оны босгон дээр илгээх зурвас

Цасанд дарагдсан гудамж, талбай “цагаан шөнө” гэдэг дууг санагдуулмаар харанхуйн дундаас ялгарна. Тэгээд л, нэг гүнзгий амьсгаа авчихаад тэр байшингуудын, тэдний дотор байгаа хүмүүсийн, гудамж талбай нарын, түүгээр алхаж яваа бүхний төлөө хундагаа өргөөд, цонхтойгоо тулгадаг. Өнөөдөр үүний дээр, Гоолингоотой хамт байдаг найз бүсгүйчүүдийн минь хүсэл биелээсэй гэж чин сэтгэлээсээ залбирах болно.

Чамайг ч бас ид шидийн тоосонцор алган дээр буудаг энэ хормыг алдалгүй, юу шивнэхээ мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Хоёр гараа хавсарч нүдээ анихдаа хэлэх гэж байгаа хүсэлдээ огтхон ч битгий эргэлзээрэй. Хорвоо зөвхөн өөртөө итгэлтэйгээр хүсч мөрөөдөж чаддаг хүнд л тусалдаг юм шүү.

Харин ирж буй онд Гоолингоо хайрт найз чамайгаа ямар байгаасай гэж хүсч байна гээч? Чамайг бид өдөр шөнөгүй ажиллаж амжилтанд хүрээсэй гэхээсээ илүү, гэр бүлийнхэндээ, найзууддаа, хамгийн гол нь эрхэм нандин өөртөө цаг зав гаргаасай гэж хүсч байна. Бас бусдад биш өөртөө таалагдаасай гэж хүсч байна. Завгүй гэхээсээ илүү зүгээр л аз жаргалтай, амьдралд хайртай байгаасай гэж хүсч байна. Чамайг ийм байлгахын төлөө Гоолингоо чинь өдөр бүрийнхээ нийтлэлүүдийг сэтгэлээрээ урлаж хүргэх болно.

Өсгийтэй гутал тог тог хийлгэн байж гэртээ орж ирчихээд, гацуурынхаа анивчиж байгааг харангуут л том болсон эмэгтэй хүн гэдгээ мартаад буцаад, өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг жаахан охин болчихдог. Шинэ жилийн баяр над шиг олон мөрөөдөмтгий хүнд бага насыг нь эргүүлэн авчирдаг байх. Гоолингоогийн зүгээс найз бүсгүйчүүддээ бүгдэд нь шинэ жилийн халуун мэндийг хүргэе! Ирэх өдрүүдэд чинь гайхамшгийг хүсье!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(598)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com