ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цагаа “үр”

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 09

“Хэнд ч хэрэггүй юм хийх юм!”- Энэ үгийг чи хэр олон удаа сонсож байсан бэ? Магадгүй хөгжим сонсож байхдаа, шүрэн эдлэл хэлхэж зүүлт урлаж байхдаа, бүжгийн клубт элсэж байхдаа гээд цагаа зарцуулсан цалингүй “ажил” бүрийнхээ төлөө хэн нэгэнд ингэж хэлүүлж байсан байх.

Цагаа “үр”

Хөндлөнгөөс харахад чиний чин сэтгэлээсээ хийж байгаа юм хэнд ч хэрэггүй хог шиг санагддаг байж болно л доо. Гэхдээ үүнээс болоод “дуртай нь аргагүй” өөрийгөө зовоож байгаа зүйлээ хийхээ болих хэрэгүй гэж зөвлөмөөр байна.

Учир нь өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр чиний сэтгэлийг ямар нэг талаараа татаж байгаа бүхэн ирээдүйн амьдралд чинь том хэрэг болно. “Бурхны зурсан зураг”, “Хувь тавилан” гэж хэлэхгүй ч, ямар ч байсан бидний амьдралын замд зайлшгүй учрах, таарах ёстой зүйлс гэж байдаг бололтой. Өөрийн минь таньдаг нэг тогооч бий л дээ. Тэр 8 дугаар ангид байхын л гэртээ янз бүрийн хоол хийж туршиж үзэх дуртай нэгэн байлаа. Эрэгтэй хүүхэд шүү дээ. Долоо хоногт заавал нэг шинэ төрлийн хоол юмуу, кекс хийх арга сурчихаад анги дээр түүнийгээ авчирч надад амсуулдаг хэвшилтэй байсан юм. Яагаад хоол хийх дуртайг нь асуухад зүгээр л эрч хүч авдаг юм гэж хариулж байсан. Одоо тэр нэртэй рестораны ахлах тогооч хийдэг. Өөр нэг дам таних бүсгүйн тухай түүх өгүүлье. Тэр C дүнтэй сурдаг байлаа. Өдөржин хичээлээ хийхийн оронд mp3 сонсдог байсан тэр өөрийгөө ирээдүйн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээ мэдээ ч үгүй байсан биз.

Киноны хорхойтон чамайг би нэг л өдөр өөрийн гэсэн кино зохиол биччихээд нээлтээ хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үгүй юм аа гэхэд, киноны сонирхол чинь ирээдүйн ханьтай чинь холбох гүүр болох болно. Эсвэл санамсаргүйгээр кино тааврын тэмцээнд оролцоод өндөр шагнал авах ч юм билүү? Амьдралыг ер нь хэн таах билээ? Өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай бүсгүй чамайг 30 жилийн дараа өөрийнхөө намтраар ном гаргахдаа өнөөдөр нандигнаж байгаа дэвтрээ ашиглана гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Зүгээр л үнэтэй машинуудын тухай судлах дуртай бол, чи хэзээ нэг өдөр даргадаа машин сонгоход нь тусалснаар удирдлагаасаа өндөр үнэлгээ авах байх. Юм бүхэн учиртай.

Чи ирэх долоо хоногт, мөн түүнээс ч цааш ирээдүйдээ итгэсэн чигтээ өнөөдрөөрөө амьдарч, өөрийгөө аз жаргалтай болгож байгаа зүйлсэд цагаа “үрээрэй”!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(655)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zz.   2017-04-21
bi bas 10jild baihdaa zurgiin hicheel orhiig tesen yadan huleegeed,bagsh gert 1 zurag zur gesen daalgavar uguhuur 20 zurag zurdag.surguuliin uzesgelengiin 3-nii 1g minii zurag ezeldeg huuhed baisan.Gehdee ba s busad hicheeldee ch ih sain baisan l daa.gehdee zuraggg zurhaar l hamgiin saihan bdag bsan shuu.tegeed aav eejiin hee zaasan zamaar yavaad uuriinhuu tuluu ogt temtseegui bolohoor oor mergejil ezemshin, ter mergejildee sonirholgui bolohoor ajilaagui,nuhurtei bolj huuhed gargaj odoo bol sonirholgui ch amidrahiin tuluu ulsiin baiguullagat neg zahirliin tuslah hiigeed l gai ch ugui, gaviya ch ugui amidarch bn daa. Yer ni shal ugaah durtai bol shalaa l ugaa, duulah durtai bol duugaa l duul.durtai yumaa hiihdee hun hamgiin jargaltai baidag.durtai yum chin chamaig durtai baidgiin chine tuluu urgelj shagnadag. hamgiin gol ni aav eej chine bolon busad hen ch chinii amidralaar amidarch, chinii medremjiig mederch chadahgui bolohoor uuriiguu chagna, uurtuu itge, uuriinhuu tuluu temts

Зочин: Oono.   2017-01-26
Sn bnu ta naraasa zovolgoo avh gsn yumaa. Bi odoo oyutan 3r kursd surdg uul ni 4 bh ystoi ch jiliin choloo avd odoo3d surj bgaa. Hamgiin gol asuudl ni bi surj bgaa mergjildee durtai bish durgui ch bish yahv eej aaviin nuurig hariulj bga todii mnai etseg eh surguulia togsj bj l hooloo olj idne gj boddg nmaig zurg zurah yumuu duulna bujiglen gd jhon sonirhson zuilee hiih gjeer hereggui yum hiile chi naadhaara hoolo olj idn gj yu bdiin gd zagnn hicheele hii gj dandaa uurln dres ni bi muu surn dres ni odoo mnii surgaltiin tolboriig hiih mngo alga mnai ger mongnoos bolj zondoo asuudltai bhd bi hajuud ni teer bold bn surguuliasaa garii gheer mergjilgui huniig ymr ch hun ajild avahgui tglee gd mngo ureed surguulid yvmaargui bn odoo bi yah vee guriigd muu surdg surguulidaa etseg ehiinhee arai hiij olsn mngiig ureed yvhuu zgr l suraasa garhuu yaah ve

Зочин: mini.   2016-10-12
Би бас 10 жилдээ зураг зурах дуртай, сайн ч зурдаг байлаа. нэг өдөр зургийн сургуулиас шалгалт аваад намайг сургуульдаа элсээч гэхэд нь би үгүй гэсэн, яагаад гэвэл тэрний өмнөх өдөр нь ээж маань зураач хэцүү мэргэжил ядуу амьдрана гээд хэлчихсэн байсан. гэтэл одоо яав. зургаараа явсан бол одоо шал өөр байх байсан юм. хүүхэдтэй болохоороо хэзээ ч дуртай сонирхсон зүйлийг нь хориглохгүй гэж боддог болсон

Зочин: Tugs.   2016-10-10
10 jild bxda bi zurag zurax durtai blaa. Neex goe bish ch gsn ym xaraad zuraxdaa ooriigoo dajgui l zurchlaa gj boddog xuuxed bsiin kk. Zursan zuragnuudaa xawtsand xiigeed tawichxdag. Neex uzesgelen gargax gj bga xun shg l. Tgd xawtas maani duureed dawxarlaj xiiseer bgad neg odor eejees xawtas awj ogxiig guisan chn "Demii ym xiij bxaar xicheelee xiigeech" gd neex sxan zagnuulaad zursan zurag, xiisen bux ymaa shataagaad daxij zuraagui de. Xerwee ter ued bi orxiogui bsan bol degisner bolox blaa gj :) Zaluu xuuxduud unshij bga bol unexeer durtai ymaa xiiseer l bgarai. Daraa n xaramsii shu kk

Зочин: Jerry .   2016-10-10
Дөнгөж сая 3 цаг гаруй зураг зурж дуусаад өглөө эрт хичээлтэй байж дэмий юм хийчихлээ гэж бодсон ч энийг уншаад санаа амарчихлаа. Баярлалаа гоолингоо.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com