ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 01 / 08

Эрэгтэй хүнд юм заавал, нэг хүнийг л ухаантай болгоно. Харин эмэгтэй хүнд юм заавал, нэг гэр бүлийн бүх гишүүдийг ухаантай болгож байгаагаас өөрцгүй. /Махатма Ганди/

Эр нөхөр, үр хүүхдийнхээ хувьд “ав-гай”, “эх-нэр”, “гэр-гий” гурвын аль нь байхыг эмэгтэй хүн өөрөө л шийднэ гэж “Хатан ухаан”-ы тухай лекцэд өгүүлж байсныг сая саналаа. Тэгээд манай Гоолингоогийн найзууд дунд “ав-гай” нар байхгүй гэдэгт бат итгээд, үлдсэн хоёрынх нь тухай бодож эхлэв.

Гэр бүлийнхнээ ядрахад, өвдөхөд халуун дулаан гараараа тэврэхэд бэлэн угтдаг, гал тогооноосоо зөвхөн сайхан хоолны үнэр гаргадаг халамжтай, өглөгч, энэрэнгүй бүсгүйчүүдийг “эх-нэр” гэж нэрлэдэг бололтой. Тэдний хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг ээж шиг. Харин “гэр-гий” гэдэг бол дээрх эхнэрийн чанарууд дээр, нөхөр хүүхдээ ухаалаг үг, ялдам ааш, жавхаалаг байдал, уян хатан хирнээ хүчирхэг чанараараа зөв тийш нь хүмүүжүүүлдэг, “хатан” шиг бүсгүйчүүдийг хэлдэг. Та энэ хоёрын аль төрөлд нь багтаж байна? Хэрэв одоохондоо зөвхөн “эхнэр” хэвээр байгаа бол Гоолингоо найз чинь чамайг гэргий болоход туслая:

• Гэрээ чимэглэх 5 хэмнэлттэй, сэргэлэн арга
• Эрчүүдийн өчил: Би бүсгүйгээ энэ онд ийм өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна
• Хүүхдээ яаж “баярлалаа” гэж хэлүүлж сургах вэ?
• Ээж, аавуудын хэлж болохгүй 10 үг
• Нөхрөө зөв хайрлах 70 арга
• Эрчүүдийг “чангалах” 4 үе

Дараа долоо хоногт тавигдах эдгээр нийтлэлүүд чамд одоогийнхоос илүү их хүндлэл авчирна гэдэгт итгэж байна.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдлээс: Үзэсгэлэнт охид бүсгүйчүүд ээ, энэ өдрийн мэнд! Би одоо 18 настай, гадаадад сурдаг, 2 дугаар курс...Би их өндөр өртөгтэй оронд өндөр төлбөртэй сургуульд сурдаг ч эхний жилдээ л аав ээж хоёроороо төлбөрөө хийлгээд, энэ жилээс төлбөрөө өөрөө төлж байгаа. Хэдий 80 хувийн тэтгэлэгтэй сурдаг ч гэсэн миний хувьд үлдсэн төлбөр, амьдралын зардал /20 сая/ нь аав ээжийн минь цалинтай харьцуулахад дэндүү их. Тиймээс би хичээлийнхээ хажуугаар номын санд ажиллаж, тэндээ олон хүмүүстэй харьцаж, хурал цуглаанд орсноороо харилцааны тал дээр олон юм сурдаг. Бас амралтын өдрүүдээр зайрмагны цехэд ажилладаг. Мөнгө хэрэгтэй болохоор надад амардаг өдөр байдаггүй ч гэсэн би өдөр бүхнийг жаргалтай эрч хүчтэй өнгөрүүлж чаддаг болохоор туйлдаж унатлаа ядраад байдаггүй ээ. Их сургуулийнхаа бүлгийн дугуйланд явж, заримдаа нээлтийн үйл ажиллагаа болон фестивальд хамтлагаараа тоглолтонд ордог.
Бүгдийг нь амжуулдаг болохоор өөрийгөө өдөр бүр урамшуулж, өөрийгөө хайрлаж, заримдаа өөртөө хатуу ханддаг. Би хүний газар байр хөлслөөд ганцаараа амьдардаг ч огт ганцаарддаггүй, хэрэгтэй үед өөртөө зөвлөгөө өгч, зүрхээ сонсдог...Нэг найз минь надад “Чамтайгаа уулзахаар хэдэн өдөр эрч хүчээр цэнэглэгдэх юм” гэж хэлж байсан нь надад одоо болтол урам өгдөг...Намайг хүмүүс гаднаас хараад гангалахаас өөрийг мэддэггүй ихэмсэг охин гэж боддог ч, харьцаад үзэхээр энгийн, насандаа баймгүй хэрсүү гэж хэлдэг. Би сургуулиа төгсөхдөө дор хаяж 4 хэл мэддэг болно, тэгээд мэргэжлээрээ дэлхийн банкинд ажиллана гэж боддог...Өдөр бүр минь завгүй өнгөрдөг, ажил, хичээлээ хийж, бие гоо сайхандаа анхаарч, бүжгийн хичээлдээ явж, найзуудтайгаа уулзаж шоудах цагийг ч өөртөө гаргадаг. Бас хааяа залуустай болздог. Та бүхэн бүгдээрээ утга учиртай, хийж бүтээсэн зүйлтэй амьдраарай гэж ерөөе!

Энэ сэтгэгдлийг уншаад эрч хүч, урам зориг авсан бүх бүсгүйчүүдийнхээ өмнөөс яахын аргагүй нео-А бүлгийн Гоолингоогийн найз Haruki-д баярлалаа гэж хэлмээр байна. Бидний дунд түүн шиг өөрийгөө дайчилдаг, бусдад хайрыг түгээдэг одоогийн болон ирээдүйн гэргий нар маш олон байгаа гэж бодохоор инээмсэглэл тодруулмаар санагдаж байна шүү.

Дараа долоо хоногт эргээд уулзая, гэрээ гийгүүлэгч “нархан” минь! Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Цагаа “үр”
Дараах мэдээлэл
Alice+Olivia-гийн энэ улирлын загварууд

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(742)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com