ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Парисын Haute Couture-ийн шилдэг загварууд

Загвар  | 2012 / 01 / 27

Донателла Версачэ, Карл Лагерфийлд, Жон Пол Гольтие...нэрийг нь сонсохоос ч сүрдмээр дизайнерууд жил бүр Парисын тайзан дээр шинэ домгийг толилуулдаг. Тэдний сэтгэхүйнээс төрсөн хамгийн нууц, хамгийн тансаг санаанууд хэдэн мянган хүний урыг шингээсээр "Haute Couture"-ын тайзнаа амилдаг юм.

Парисын Haute Couture-ийн шилдэг загварууд

Хувцас загварыг чин сэтгэлээсээ мэдэрч, урлаг хэмээн ойлгодог бүсгүй бүрийн тэсэн ядан хүлээдэг Парисын "Haute Couture"-ын 2012 оны шоу 23-26-нд болж өндөрлөлөө. Нийт 25 загварын ордон энэ жилийн эрхэм дээдсүүдийн сонголтыг тунхаглалаа.

Хүрэхээс хайран, тийм тэнгэрлэг зүйлийг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ? Valentino, Elie Saab-ын диваажинд л өмсдөн болов уу гэмээр торгомсог даашинзнуудыг хараад юу гэж нэрлэхээ шийдэгтүн. Грейс Келли "Christian Dior"-ыг хаа нэгтээгээс адисласан бололтой. Сүрлэг хормой, тюлэн энгэр нь хүчирхэг, атлаа ялдам төрхийн түлхүүр болжээ. Дуучин Эйми Вайнхаусын стилийг эргэн дурссан Jean Paul Gaultier-ын үзүүлбэр ч хорхой хөдөлгөмөөр.

Харин Версачэгийн хувьд...? Түүнийг энэ жилийн шилдэг загваруудыг толилуулсан хэмээн экспертүүд дүгнэж байлаа. Zuhair Murad, Alexandre Vaulthier, Maxime Simoens нарын бусад дизайнеруудын "Haute Couture""ын топ загваруудыг Гоолингоо танилцуулж байна.

Танд хэний загвар хамгийн их таалагдав?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(419)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com