ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралд сайхан юмс ямар олон юм бэ?

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 04

Ямар нэг боломжийг ашигласан цагт л амьдрал дээшилдэг-Валтер Эндерсон

Амьдралд сайхан юмс ямар олон юм бэ?

Өдөр тутмын амьдрал чинь нэгэн хэмнэлд орсон мэт санагдаад эхэлвэл ашиглаж болох боломжийн эрэлд гарах цаг чинь иржээ л гэсэн үг. Амьдралыг “Супер Марио” тоглоомтой зүйрлэе л даа. Мэдээж та бол Марио. Харин амьдралын чинь замд тааралддаг үй түмэн боломжууд бол тоглоомын замд “Намайг ав” гэсэн шиг анивчиж байдаг бонусууд.

Зарим хүмүүс боломж гэдгийг, аз гээчтэй эндүүрээд, хэн нэгнийг ямар нэг юм санал болготол нь хүлээгээд л суудаг. Ингэх нь эргэн тойрноо жаахан л харчихвал анивчиж байгаа бонусуудыг түүлгүйгээр, амьдралын замаар зүгээр л гүйгээд л, гүйгээд л байна гэсэн үг. Гүйгээд л байвал оноо нэмэгдэж магадгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын амьдрал чинь нэгэн хэмнэлд ороод тогтчихно.

Боломж гэдэг нэг л мэдэхэд хүрээд ирдэг юм биш, таныг амьдралынхаа замаар гүйж байх хоорондуур хажуугаар чинь урсаад л байдаг “нэмэлт оноо”-нууд юм. Зарим бонусанд хүрэхийн тулд тоосго бутлах, эсвэл өндөр тавцан руу үсрэх шаардлагатай болдог. Гэхдээ л нэмэлт оноонуудаа бүгдийг нь цуглуулаад яваад байвал энэ тоглоомноос хамгийн “high score”-ийг авах болно.

Биднийг өнгөрсөндөө харамсаж, ирээдүйгээс эмээж суух хооронд аз жаргал амжилт бүтээлийн боломжууд урсан өнгөрсөөр л байна. Тэр боломжуудыг олж харахын тулд, зөвхөн сайн сайхныг хайж нүдээ угаа, гомдлоо мартаж зүрхээ угаа. Бас ингэх минь яа, тэрнээс л боллоо гэж бодохын оронд шийдэх арга зам, “боломж”-ийн тухай бодож тархиа угаа. Эргэн тойрондоо чин сэтгэлээсээ хандаж, өдөр бүрийг угаа.

“Надад итгэдэг хүмүүсийн төлөө би үнэнч байх болно
Намайг хайрладаг хүмүүсийн төлөө би ариун байх болно
Намайг зовоогчдын төлөө би хүчтэй байх болно
Намайг сүрдүүлэгчдийн төлөө зоригтой байх болно

Би ганцаардсан бүхэнд найз нь байх болно
Би бэлэг гэдгийг мартсан хүнд бэлэг өгөх болно
Би сул талаа ч мэддэг учраас даруу байх болно
Би зүгээр л инээж, бас хайрлаж, өөдрөг амьдрах болно”

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Шарлотте
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(620)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Батдарь.   2016-09-08
Үнэхээр гайхалтай нийтлэл байлаа.

Зочин: Хайгч.   2016-09-07
Бидэнд үргэлж эрч хүч ухаарал хайрладаг танай сайтынханд баярлаж явдаг шүү, яг хэрэгтэй үед яг оносон нийтлэл бичдэг. Нэг санал байна. Зарим үед хувь хүмүүсийн блог уншихаар их хэрэгтэй мэдээллүүд байдаг бас тухайн хүнд тохиолдсон явдлыг унших нь сонирхолтой байдаг. Ер нь хүмүүсийн блоггийг хаанаас яаж олдог юм бэ. Номны талаар эсвэл аялалын тэмдэглэлүүд гэх мэт зүйлс уншмаар санагдвал хаанаас олохоо мэдэхгүй юм. Танайх инстаграмчдыг санал болгодог шигээ сонирхолтой блогчдын бас олж санал болгооч. Баярлалаа

Зочин: zulka.   2016-09-07
yamar goy niitlel ve. Bayarlalaa. olon hun unshaasai

Зочин: ok.   2016-09-05
big like

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com