ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ороолтоо зүүх дэгжин аргууд

Загвар  | 2012 / 02 / 02

Ороолтын зангилааг багахан өөрчлөхөд л чиний хувцаслалтанд шал өөр уур амьсгал, дүр төрхийг авчирч болдог. Нэг л янзаар ороолтоо зангидсаар залхсан бүсгүйчүүдэд доорх 14 амархан, дэгжин аргыг санал богож байна.

Ороолтоо зүүх дэгжин аргууд

Эдгээрээс гадна хоёр өөр өнгийн ороолтыг нийлүүлж бариад хүссэнээрээ ороож, урдаа зангидаж, шинэ стиль үүсгэж болно. Өөр ямар дэгжин арга мэдэх вэ? Бидэнтэй хуваалцаарай.

1. 1. Замбараагүй орхилт- Энэ амархан арга нь хуучрашгүй бөгөөд дэгжин юм. Ихэвчлэн ажил хэрэгч пальтон дээр ороолтыг ингэж зүүх нь тохиромжтой. Эхлээд хүзүүнийхээ ар дээр ороолтоо тохно. Дараа нь ороолтныхоо нэг үзүүрийг нөгөө талынхаа мөр рүү шидэж, орхино. Харин ороолтны нөгөө үзүүр доош унжсан чигтээ үлдэх ёстой.
2. 2. Олон давхарлах- Энэ ч бас маш амархан хирнээ дэгжин арга юм. Зузаан куртка өмсдөг бүсгүйчүүдэд тохиромжтой. Урт ороолтоо хүзүүнийхээ ар дээр тохож урагш нь хоёр үзүүрийг нь унжуулна. Нэг талынхаа ороолтыг нөгөөгөөс нь урт болгож байгаад, урт хэсгээрээ хүзүүгээ олон давхарлаж орооно. Илүү гарсан үзүүрийг давхар ороолтныхоо цаана оруулж нууна. Ороолтыг зүүх хамгийн дулаахан хувилбар энэ
3. 3. Гогцоолж оруулах- Урт ороолтыг яг голоор нь нугалж байгаад, хүзүүнийхээ араар тохож, нээлттэй үзүүрийг битүү үзүүрийнх нь гогцоонд оруулж татна. Тийм ч зузаан биш нимгэн курткан дээр энэ арга зохимжтой.
4. 4. Нээлттэй орхилт- Ороолтыг зүүх энэ арга нь хэрэглээний гэхээсээ илүү гоёлын чанартай юм. Машинтай, дулаахан байхаас ганган харагдахыг илүүд үздэг бүсгүйчүүдэд зохимжтой гэж хэлж болно. Хэрэв чиний ороолт хөнгөн бөгөөд, чамин хээ угалз, чимэглэлтэй бол зүгээр л хүзүүнийхээ ар дээр тохож, хоёр үзүүрийг нь урдаа сул унжуулаарай. Ажил хэрэгч задгай захтай пальто өмсдөг хатагтай нарт тохиромжтой. Ороолтыг ингэж зүүхэд урд талын үзүүрүүд нь пальтоны захны дагуу унжиж гоёмсог харагддаг.
5. 5. Дотор нь хийх- Ороолтыг зүүх хамгийн нямбай арга бол пальто, хүрэмнийхээ энгэр лүү хийх юм. Ороолтоо хүзүүгээрээ ороогоод, үзүүрийг нь хүрэмнийхээ энгэр рүү хий. Хэрэв чиний гадуур хувцасны зах, энгэр нь өөрийн гэсэн онцлогтой чамин бол, ингэж зүүх нь тохиромжтой бөгөөд дулаахан юм.
6. 6. Эрвээхэй зангидах- Хэрвээ чиний ороолт дулаахан атлаа нимгэн, хөнгөн, жишээ нь ноолууран бол хүзүүнийхээ хажуу талд юмуу голд бантиклаж буюу эрвээхэй зангидаж үзээрэй. Энэ нь маш дэгжин, хөгжилтэй, сээтэгнүүр арга юм. Романтик стильтэй бүсгүйчүүдэд тохирно. Эрвээхэйний хэмжээг жижиг, том байлгах эсэхийг чи өөрөө шийднэ.
7. 7. Хооронд нь уях- Бүдүүн нэхээстэй, зузаан ороолтыг ингэж зүүж болно. Яарч яваа үед ороолтоо хамгийн хялбар аргаар дэгжин зангидах арга бол хоёр үзүүрийг нь хооронд нь уяад, тэр чигт нь орхих юм уу, зангилааг нь хүзүүнийхээ хажуу талд гаргаад нэг үзүүрийг нь нуруу руугаа, нөгөөг нь цээж рүүгээ унжуулах юм.
8. 8. Шинэ зангилаа- Үүнийг туршиж үзэхийн тулд эхлээд ороолтоо голоор нь нугалаад, хүзүүнийхээ ар дээр тохно. Хоёр үзүүр нь нэг талдаа, нугалааатай битүү үзүүр нь нөгөө талдаа гарсан байх ёстой. Тэгээд хоёр задгай үзүүрийн зөвхөн нэгийг битүү гогцоондоо оруулна. Битүү гогцоогоо мушгиж эргүүлээд нөгөө талынх нь үзүүрийг мөн адил оруулна. Энэ нь өвөрмөц бөгөөд шинэлэг арга юм. Мөн хүзүүний бүх хэсгийг хаадгаараа давуу талтай.
9. 9. Хойд талд нь уях- Өргөн том ороолтонд зохимжтой. Ороолтоо хүзүүнийхээ ар дээр тохож хоёр үзүүрийг тэрүүхэнд нь зангидана. Тэгээд зангилаагаа ар талдаа гаргаж, битүү талыг нь урд талдаа гаргаж аль болох өргөн болгож задална.
10. 10. Толгойгоо ороох- Ороолтоо толгой дээрээ тавиад, хоёр үзүүрийг нь зөрүүлэн ар тал руугаа сул унжуулах юм уу, зангидана. Энэ нь ажил хэрэгч, дэгжин хатагтай нарт илүү зохимжтой.
11. 11. Зангилаан дотор хийх- Ороолтныхоо зөвхөн нэг үзүүрийг оёдлын утас зангидаж бөөрөнхийлдөг шиг, зангидна. Тэгээд ороолтоо хүзүүнийхээ ард тохож, сул үзүүрийг нөгөө үзүүрнийхээ зангидсан гогцоон дотор оруулж татна.
12. 12. Бүсэндээ хавчуулах- Ороолтоо хүзүүгээрээ нэг бүтэн ороож, хоёр үзүүрийг нь урагш нь унжуулаад, пальто юмуу хүрэмнийхээ бүсэнд хавчуулна. Уртавтар ороолтоор л туршиж үзэх боломжтой.
13. 13. Энгэрийн зүүгээр чимэглэх- Ороолтоо уламжлалт аргаар хүзүүгээрээ нэг бүтэн ороогоод, үзүүрийг нь урдаа гаргана. Хоёр үзүүрийн нэгийг нэгэн дээр нь давхарлаж тавиад том энгэрийн зүү хатгаж чимэглэж болно.
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(953)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com