ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хортой зөвлөгөө: Яаж наснаасаа эрт хөгшрөх вэ?

Гоо сайхан  | 2012 / 02 / 03

Эмэгтэй хүнийг гомдоох хамгийн амархан арга бол түүнийг наснаасаа овортой харагдаж байна гэж хэлэх. 25 наснаас дээш эмэгтэйчүүд бүгд л залуухан харагдахыг хүсэж, өөрийг нь оюутан хэмээн андуурахад цаанаа л нэг баяртай байдаг.

Хортой зөвлөгөө: Яаж наснаасаа эрт хөгшрөх вэ?

Мэдээж хөгшрөлт гэдэг эмэгтэй хүн бүрийн эмзэг асуудлын нэг бөгөөд залуу сайхан харагдахын тулд арьсаа татуулах, тариа хийлгэх, үгүйдээ л үрчлээний эсрэг тос түрхэх гэх мэтээр янз бүрээр тэмцэж өч төчнөөн хөрөнгө мөнгө зарцууулдаг нь нууц биш.

Гэтэл бидний хөгшрөлтөнд нас биш амьдралын зарим зуршил, хэв маяг, сэтгэл санааны байдал илүү нөлөөлдөг байх юм. Хэдийнээ гуч гарсан ч хорьтой юм шиг харагддаг нэгэн байхад 25-тай хирнээ 40-тэй юм шиг харагддаг, тэгж мэдэрдэг хүн ч байдаг. Хөгшрөлтийн шинж тэмдэг 25-30 наснаас хойш илэрч эхэлдэг хэдий ч үнэн хэрэг дээрээ үүнээс хамаагүй эрт хөгширч эхлэх боломжтой аж.

Гоолингоо танд дагаж мөрдсөнөөр биеэрээ ч тэр сэтгэлээрээ ч тэр 30 настайдаа 45 настай юм шиг харагдах хортой зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Үгүй бол тэдгээрээс санаа авч эсрэгээр нь хийж үзсэн ч болно гэдгийг сануулах юун.

Зөвлөгөө-1: Одоо яагаад ч нэмэргүй бүх юм өнгөрсөн гэж бодож бай
“Шинэ зүйл турших нь залуусын л хийх ажил. Өдий насалсан би тэгж өөрийгөө зовоохоор амар тайван байж байгаад нүд аних минь. Юун спорт, юун морь унах вэ?” Найзын маань ээж хэдэн жилийн өмнө яг ингэж хэлж байсан юм. “Би 45 настай, спортоор хичээллэх харин ч муу”. Энэ үедээ тэр өнгөө алдсан зэвхий арьс, бүүдгэр харц, бөгттөр нуруутай 50 хол гарсан мэт харагдаж байсан сан. Харин охин нь түүнийг ятгасаар байгаад спортын секц дугуйланд бүртгүүлснээр хэдэн сарын дараа бүр танигдахын аргагүй өөрчлөгдсөн юм. Хамгийн сонирхолтой нь энэ бяцхан алхмыг хийснээр тэрээр амьдралаа орвонгоор нь өөрчилж ажлаа илүү өндөр цалинтай ажлаар сольж, шинэ найз нөхөдтэй болж, амьдарсан шиг амьдрах болсон юм. Тиймээс хэрвээ та наснаасаа эрт хөгшрөхөөр шийдсэн бол энэ зөвлөгөөг дагаж өөрийгөө гаргуунд нь хаяад тэтгэвэртээ гарахад бэлдээрэй.

Зөвлөгөө-2:Үргэлж гомдоллож бай
Амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй үргэлж гомдоллож гонгиносноор та эргэн тойрныхоо хүмүүсийг үргээгээд зогсохгүй наснаасаа овортой харагдах болно.

Зөвлөгөө-3: Компьютерийн ард аль болох их суу
Мэдээллийн технологийн эрин үед мессенжерүүд амьд харилцааг орлох болсноор цаг хугацаа зарцуулан байж найз нөхөдтэйгөө уулзах шаардлага ч алга болсон. Компьютер орчин үеийн хүний амь амьдрал болсон болохоор түүний ард хэдий чинээ сууна, төдий чинээ сайн. Хурдан ч хөгширнө, ялангуяа гаднах байдлаараа. Гоо сайханчид компьютерийн ард удаан суух нь духан дээр эрт үрчлээ үүсэх, хүзүү үрчлээтэх, арьс сулрахад хүргэдэг гэлцдэг.

Зөвлөгөө-4: Аль болох их сууж бай
Та хэдийчинээ хөдөлгөөн багатай байна, арьс, судасны тонус төдийчинээ муудаж, бодисын солилцоо удааширч, бие организм хүчилтөрөгчөөр муу хангагдана. Зурагтын өмнө ганц хоёрхон жил хэвтлээ л бол хөгшрөхөд бэлэн болно гэсэн үг.

Зөвлөгөө-5: Юм болгон дээр уцаарлаж бухимд
Энэ бол хөгшрөлтийг түргэсгэх хамгийн шинжлэх ухааны үндэстэй арга. Хамгийн гол нь их энгийн, ихэнх хүмүүс хар багаасаа л энэ аргыг эзэмшсэн байдаг. Гудамжинд хэн нэг нь таны хөлөн дээр гишгэх, зоогийн газарт муу үйлчилж захиалгыг тань андуурах гэх мэтээр уурлаж бухимдах шалтаг мундахгүй. Европын зарим оронд хөл дээрээ гишгүүлсэн хүн нь өөрөө түрүүлж уучлал гуйдаг, ингэснээрээ залуу нас, гоо сайхнаа хамгаалдаг байна. Гэхдээ таны зорилго чинь наснаасаа эрт хөгшрөх бол уур бухимдлаа хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй гаргаж болно.
Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ууртай хүмүүс хэнтэй ч харьцсан өөртөө стресс хуримтлуулж, тэр нь дархлааг нь муутгаснаар өвчинд өртөмтгий болж организмыг хурдан хөгшрүүлдэг болохыг тогтоосон байна. Тэгэхээр хурдан хөгшрөе л гэж бодвол аль болох их уурлаж, бухимдаж, уцаарлах хэрэгтэй.

Зөвлөгөө-6: Өнгөрснийг бүү мартаж бай
Залуу хүн ирээдүй рүү тэмүүлж, дундаж насныхан одоо цагаараа, харин хөгшин хүмүүс өнгөрснөө дурсаж амьдардаг. Та өнгөрснийхөө талаар, гомдол, гутралынхаа талаар хэдийчинээ их сэргээн бодож шанална, төдийчинээ овортой харагдана. Сэтгэл санаа тааруухан, гутранги байдалтай ганц хоёр сар болоход л аажим аажмаар духандаа үрчлээтэй, амныхаа хоёр талаар зураастай оворжуу царайтай болно. Түүнээс гадна сэтгэлийн шаналгаан нь дээр хэлсэнчлэн бие организмыг тамирдуулан өвчинд өртөмтгий болгодог.

Зөвлөгөө-7: Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хооллож бай
Наснаасаа оворжуу харагдах бас л нэг шалгарсан аргын нэг. Нэгд, илүүдэл жин хүнийг ямагт овортой харагдуулна, хоёрт, фаст-фүүдэнд амин дэм гээд байх юм бараг байдаггүй, арьсны тонус, эсийн шинэчлэлийг дэмжих төрлийн зүйл бүр ч байхгүй. Бас нэг судалгаагаар фаст-фүүд болон хийжүүлсэн ундаанд фосфор болон түүний нэгдлүүд их хэмжээгээр агуулагддагаас эмэгтэй хүний хөгшрөлтийг түргэсгэж, бөөрийг өвчлүүлдэг гэж тогтоожээ. Тэгэхээр та гамбургер, кока кола, шарсан төмс, котлет, амтлагчтай шөл гэх мэтийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн хоолыг түлхүү хэрэглээд байвал ганцхан жилийн дотор л найзтайгаа явж байхдаа ээж нь юм шиг харагдах байх шүү.

Зөвлөгөө-8: Үргэлж дутуу нойртой яв
Байнга дутуу нойртой байх нь хөгшрөх явцыг хурдасгадаг. Эрдэмтдийн тогтоосноор удаан хугацаагаар дутуу нойртой явах нь бүхэл бутэн 10 жилээр эрт хөгширдөг байна. Нйр муутай хоносоны маргааш ямаршуухан харагддагаа та өөрөө ч сайн мэдэх байх. Ердөө хагас жил л ингэж нойр дутуу явснаар таны бодисын солилцоо удааширч, арьсны толигор байдлыг хадгалахад тустай коллагены нийлэгжилт алдагддаг байна. Тиймээс залуу нас, гоо сайхнаа хадгалахыг хүсвэл шөнөжингөө нэтэд сууж, зурагт үзэж, чатлаж болно.

Эдгээрээс гадна архи уух, тамхи татах гээд эрт хөгшрөх олон аргыг энд дурдалгүй орхилоо. Сонин содон зүйл хараад гайхдаггүй, сайн сайхан зүйл хараад шагшин магтдаггүй, шинэ зүйлд суралцахаас хойш сууж, сайн сайхан ирээдүй, хайр дурлалд итгэхээ больж, хүнийг хайрлах, хүнд хайрлагдахаас зугтаагаад байх юм бол наснаасаа эрт хөгшрөх шиг амархан юм байхгүй гэдэгт итгээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(392)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com