ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хайрыг юу гэж тодорхойлох вэ?

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 16

Хүн бүр хайрыг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хэн нэгний нүднээс өөрийгөө олж харахыг, эсвэл бүхнийг ягаан шилээр харахыг хайр гэдэг гээд л... Гоолингоо харин хэн нэгэнд болзол тавьж, хариу нэхэлгүйгээр цаг мөч тутамд санаа тавьж эхлэхийг хайр гэдэг гэж ойлгодог. Доорх алдартнуудын хайрын тухай хэлсэн үгс өр зөөлөн бүсгүй таны урмыг сэргээж ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хайрыг юу гэж тодорхойлох вэ?

1. Бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан хоёууд хэзээ ч хөгширдөггүй. Тэд нас өндөр болоод үхэж болох ч, зүрх сэтгэл нь залуу хэвээрээ үхдэг. Артур Вин Пинеро

2. Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар. Томас Эдвард Боде

3. Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя. Фредрик Сандерс

4. Ширүүн борооны дараах нарны туяа тэнгэрийг анагааж, бүхнийг тайтгаруулдаг. Хайр яг түүн шиг. Виллиам Шекспир

5. Чи миний цавуу, чамгүйгээр би юу ч биш, зүгээр л хагархай хэлтэрхийнүүд... Майли Сайрус

6. Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно. Лео Бускаглио

7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй.

8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ. Dr. Seuss

9. Жинхэнэ хайр “бид” гэдэг үгийг, “би”-г үгүйсгэлгүйгээр бүтээдэг.

10. Хүн зүрхнийхээ нүдээр л юу зөв болохыг, олж харж чадна. Хамгийн чухал юмс жинхэнэ нүдэнд үзэгддэггүй. Антойн де Сэйнт-Экзюпери

11. Романтик хайртай учирсан хүн нөгөө хүнээ өөрийн болгохыг хүсдэг. Жинхэнэ хайртай учирсан хүн нөгөө хүнээ жаргалтай байлгах сонголтыг л хийдэг. Маргарет Андерсон

12. Чи минь над дээр яг улаан дарс, зөгийн бал шиг ирсэн. Чиний бурам миний уруулыг чихэрлэг амтаараа шатаасан. Эйми Ловелл

13. Дурлалд нэрвэгдсэн хүн бүхэн яруу найрагч болдог. Платон

14. Чамайг надад инээмсэглэл бэлэглэх тоолонд би од шүүрдэг байсан бол, одоо миний алганд шөнийн тэнгэр тэр чигтээ атгаастай байгаа.

15. Мөрөөдөл, хайр хоёрт боломжгүй зүйл, хязгаар гэж байдаггүй. Жэйнос Арнэй

16. Чиний хоолой надад урсгал усан дээр хөврөх хөгжим шиг сонсогддог. Лорд Байрон

17. Хэн нэгнийг гүн гүнзгийгээр хайрлахад хүн хүчтэй болдог. Хэн нэгнээр гүн гүнзгий хайрлуулахад хүн зоригтой болдог. Лао Цзы

18. Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно. Гречен Кэмп

19. Гоо сайхан бүрийг олж харах нүд хаа нэгтээ бий. Үнэн бүрийг сонсох чих хаа нэгтээ бий. Хайр бүрийг хүлээж авах зүрх хаа нэгтээ бий. Иван Пэнин

20. Хайрын арифметик, 1+1= бүх зүйл, байдаг бол 2-1=юу ч биш болдог. Мигнон МкЛафлин

Агуу хайрын тодорхойлолтууд тоймгүй олон юм. Чи ч бас өөрийнхөө ертөнцөөр хайрыг хэрхэн тодорхойлдгоо бидэнтэй хуваалцаарай. Сэтгэл бол хардах, өшөөрхөх, үзэн ядах биш, хайрлах зориулалттай “эрхтэн”. Сэтгэлээ зориулалтынх нь дагуу л ашигла, зүгээр л хайрла. Бас хэзээд хайр татам бай. Хэн нэгнийг тэгтлээ хайрласны чинь хариу, тэр хүнээс биш байлаа ч өөр хэн нэгнээс заавал ирэх болно.

Ирэх долоо хоногт чи “хайрын охин” байг!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Шарлотте
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(984)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Rose.   2018-01-08
Hair mairiig N mederch vzeh yumsan yamar bdag yum boldooo

Зочин: Massaj.   2017-10-18
Бүсгүйчүүдэд бүтэн биеийн алжаал тайлах массаж, цэгэн бариа хийнэ. Мэргэжлийн эрэгтэй массажист. Утас: 88988278

Зочин: Anhaa.   2017-10-08
Sain bna uu. Bi odoo 31tei nz zaluutaigaa 9 jil amidarch bgaa. bid 2hvvhedgvi. Vr hvvhed zayahgvi bsaar udii udsan. Bid 2 huhhotod ajillaj amidardag. Gewch svvliin 1jil nz zaluu maani nmg vrgelj huurdag bolson. Uuchilaadl bdag svvldee minii setgel hursun. Bas gantsaardsan. Tgd bi uur hvnd hairtai bolson. Ter hvn maani uwurmongol hvn. Zvgeerl jiriin malchin hvn. hair gdg zvil iim amarhan uurchlugduj boldog yumuu. Hairiigaa songoh geheer hench oilgohgvibas hujaatai suusan gj hvmvvs helehl bh. Hamaagve yuch gsn hamaagve daanch eej aaw maani hvleen zuwshuruhgvi. Bas olon jil hamt amidarsan ter hvnee orhiod yawah geheer barjutslagaa hvlee gdl. Nadad vneheer hetsvv bna. Yahaach medehgvi yawal deer yum be.

Зочин: OYUNAA.   2017-08-23
Сайн байцагаана уу өнөөдөр их сонин өдөр байна сэтгэл санаа эвгүй тавгүй уйлмаар л байх юм би 27 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг байлаа нөхрөөсөө салсан ч санаад үргэлж бодоод өдөр хоног үнэхээр хэцүү байх юм бид 2 хамт байж болдоггүй хол байхаар санаад байх юм би түүндээ маш их хайртай тэр маань надад огт хайргүй бид 2н амьдрал яг л ийм 5 жил болсон энэ хугацаанд тоо тоймгүй олон удаа салж нийлж байлаа би л эхлээд аргадаад гуйгаад ирүүлдэг нэг л мэдэхэд 5 жил болсон бүх зүйл яг л байдгаараа байсан энэ амьдрал болохгүй юм байна гэдгийг аль аль нь ойлгосон ч би түүнийгээ маш их санаж байна хэдий болтол ийм байдалтай насыг авах юм болоо надад тэр минь яг л нар шиг байдаг чамдаа ямар их хайртай юм бэ чамдаа хэлж чадахгүй ийм зүйлд бичиж жоохон ч гэсэн сэтгэлээ онгойлгож сууна чамдаа маш их хайртай чи бол миний амьдралд үүрд цор ганц юм шүү чамайгаа маш санаж байна холоос ч гэсэн харах юмсан хань минь ээ

Зочин: Abu tajiq .   2017-08-08
Хүнд хайртай болох таргалах шиг л амархан бас хурдан. Харин хайртай хүнээ мартана гэдэг турах шиг л хэцүү бас удаан #гэнэдээ

Зочин: Al alaar alji .   2017-08-08
Hair halamjaas eheldeg Hair gdeg hatu tglom Ulger urgelj saihnar tugsdug Uurd gj bdson hair zuurdinh bolod duuschagamshd Hair ehlehde holbooton bolod Harin suulde daisnud boldin Dainig daisan ehlvvled Daam hair bugdig duusgavas Hun bolgon az jargaltai Huuhed bolgon i phonetoi boloh ajguu Hair gj hairig helene Hairig hair ghguu yum uur yug Hair gej yum be Hair gj bhgui yum bol Hair bgad j yhwe ....

Зочин: battuvshin8888@yahoo.com.   2017-01-19
Taniltsaya busguichuudee.

Зочин: jjojon.   2016-12-08
Hair gj vv bi ehiner 2 hvvtee ehilj tanichaj bhada hair gj yu bolhig midhgvi baila bi 2 verheed 3jil bolood my hani hvv tvrvvlj ogloo getel ehineree ulam bvvr hairlaad bga ym shig setgel torood bj baital ohin miis tvrvvlj ogloo za tegeed onoo hair ged bga bodlchin jinhin hair boldog ym bn le shvv hair gj bidanrin yaraid bga zvvl ger bvl zargaltai baihig heleed bga ym shvv be kkk

Зочин: gegee.   2016-11-22
Хайр сэтгэл гэдэг зүйлийг мэдэрсэн хүмүүс л ингэж уран яруу тодорхойлдог байх. Мэдрэхийг хүсч байна.

Зочин: бөбө.   2016-11-08
yostoi l bolgond zayadaggui yum shig ee

Зочин: Amore.   2016-11-08
Hair bol ene delhiin hamgiin shan er busin ugeer ileerhiilhiin argagui gaihamshigtai medremj.Hund jinhene hair olon irdgui magdgui gants l zayadag bh hervee ta hairaa olson bol hezee ch bitgii aldaaarai......

Зочин: ss.   2016-10-17
мэдэхгүй юм даа. Бүх хүнд заяадаггүй л зүйл бололтой

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com