ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чимээгүй “алуурчид”-Шимэгч тээж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Эрүүл мэнд  | 2012 / 02 / 08

АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь “чимээгүй алуурчид” буюу үл үзэгдэгч шимэгчдийг өөрийн биед агуулан хордож байдгийг тогтоожээ. Шимэгч хорхой нь хүний биеийн дотор оршин биеийн энерги, хоол, амин дэмийг шимэн амьдарч байдаг амьд биет юм.

Чимээгүй “алуурчид”-Шимэгч тээж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Тэдгээрийн дийлэнх нь хүний бүдүүн болон нарийн гэдсэнд байрладаг бөгөөд маш олон төрлийн бичил биеэс хэдэн арван метр хүртэлх урт хэмжээтэй байдаг байна. Ер нь хүний бие тэр чигээрээ 100 орчим төрлийн шимэгчдийг тэжээж чадах боломжтой, шимэгчүүд бүр цус, арьс, булчин шөрмөс зэрэг бүх биеэр, уушиг, элэг, тархи, нүд зэрэг хүний хамгийн чухал эрхтэнүүдэд ч гэсэн орогнож чаддаг байна.

Эрдэмтэн шинжээчид шимэгч хорхойнуудаас 36 төрлийн хорт бодис ялгардаг болохыг тогтоожээ. Эдгээр хорт бодис нь хүний биед нэвтрэн орж эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байдаг. Хүмүүс бид ихэвчлэн гаднаа цэвэр байхыг чухалчилж, гол зүйл болох дотор талаа цэвэр байлгах тал дээр тун хариуцлагагүй ханддаг аж.

Хамгийн гайхалтай нь шимэгчид хүний биен дотор амьдрахдаа уг хүндээ ямар нэгэн мэдрэмж төрүүлдэггүй, зовиур үүсгэдэггүй ухаалаг организм юм. Тэд бидний биед нэгэн эрхтэн мэт дасан зохицож, хоол хүнсээр авсан шим тэжээл, хэрэгтэй амин дэмийг өөртөө шимэн улам томорч, маш түргэн үржиж амьдардаг аж.

Шимэгч хорхой тээгч хүний биед илрэх шинж тэмдгүүд:

Өтгөн хатах
Хэрвээ та эрүүл бол өдөрт 2-3 удаа өтгөнөөр бие засах нь хэвийн зүйл бөгөөд хүн хамгийн наад зах нь өдөрт нэг удаа “хүндэрч байх” ёстой. Харин энэ тоо цөөрөх тусам организмд маш муугаар нөлөөлдөг. Боловсрогдож дууссан ялгадас бие дотор удаан хадгалагдах нь биеийг дотроос нь хордуулдаг. Томорсон хорхой нь цөсний суваг хоолой, бүдүүн болон шулуун гэдэсний ханыг чөлөөтэй байлгахад саад болдог нь өтгөн хатах шалтгаан болдог. Ийм тохиолдолд хорхой улам томрох нь ямар аюултай болох нь тодорхой.

Хий дүүрэх
Хэтэрхий ихээр ер бусын хий дүүрэх, хэхрэх нь хүний биед шимэгчид нилээд газар авсны шинж тэмдэг юм. Гэвч эдгээр шинж тэмдгүүдийг хүмүүс жирийн нэг хэвийн үзэгдэл мэт ойлгон тоохгүй байх нь элбэг.

Гэдэс гүйлгэх
Шалтгаан нь олдохгүй үргэлжлүүлэн гүйлгэх нь шимэгч хорхой биед нилээд газар авсны шинж. Учир нь тэд хлорид, сод зэрэг бодисыг ялгаруулж хүний өтгөнийг шингэн усархаг болгон задалдаг байна.

Нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх
Зарим шимэгч хорхой хүний булчингийн эд эсэд үүрлэдэг учраас хүний биеийн түүнийг эсэргүүцсэн тэр хэсэг хөөж /хавдаж/ өвддөг байна. Үүнийг ихэвчлэн буруу тодорхойлж ясны өвчин, булчин шөрмөснмий өвчин хэмээн буруу оношлох нь элбэг тохиолддог.

Хэт туранхай ба хэт тарган байх
Бүдүүн, нарийн гэдэсний дотор хана үрэвсэж, бохирдсоны улмаас биенд хоол хүнснээс авсан шим тэжээлүүд бүрэн шингэж чаддаггүй нь хэт туранхай байх үндэс болдог. Харин зайлшгүй хэрэгцээтэй “сайн тарга” нь шимэгч хорхойнуудын хоол болж, ялгагдаж үлдсэн “муу тарга”-аар хооллосон хүний бие хөөж, хэт таргалдаг.

Нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралтууд
Дотор эрхтэнүүд хордож үрэвссэнээр хоол боловсруулах эрхтэнүүд муудаж “eosinophiles” гэдэг бодис биед их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнээс үүдэн арьсанд ер бусын тууралт үүсэх, ханиалгах, найтаах, хамар хоолой загатнах гэх мэт шинж тэмдгүүд бүхий харшлууд үүснэ. Иймд хүмүүс гэдэс дотроо цэвэрхэн байлгах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал арга юм.

Нойргүйдэл, уур уцаартай, сандруу байдал
Хүний төв мэдрэлийн систем шимэгч хорхойнуудын ялгаруулдаг хорт бодисоос болж амархан өвчилдөг байна. Тухайлбал, нойргүйдэх, уур уцаартай, тэвчээргүй зан байдлууд гаргаж эхэлдэг. Бага насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг цагаан хорхой нь шулуун гэдэсний хананд тавгүй орчин бүрдүүлдгээс хүүхдийг тайван унтаж амрахад нь саад болдог. Тиймээс ч шимэгч хорхойноос цэвэрлэгдэж /эмчлэгдэж/ салсан хүмүүсийн нойргүйдэл хэвийн болж амралт сайжирч, сэтгэл санаа тайван, мэдэгдэхүйц дөлгөөн зантай болдог байна.

Амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах
Хоол хүнснээс авч буй тэжээл биднийг бус шимэгчдийг хооллосноос бид биедээ шаардлагатай уураг болон бусад чухал шим тэжээлээ идэж байгаа ч өөртөө шингээн авч чаддаггүй учир бие сульдаж, турж эцэн, идээд байгаа хирнээ цадахгүй болдог. Сүүлдээ ийм байдлаасаа ядаргаанд шилжин орох нь элбэг. Түүнчлэн хүний бие организм шим тэжээлийн дутагдалд орон суларч ядарснаар биеийн эсэргүүцэх чадвар алдагдаж, ханиад томуу зэрэг элдэв төрлийн өвчин тусах нөхцөл бүрэлдэн, байнга өвчлөх шалтгаан болж байдаг.

Ой санамж, нүдний хараа муудах
Ер нь шимэгч хорхойнуудаас хамааралтай өвчин эмгэгүүдийг тоочиж бичээд барахгүй. Шимэгчид хүний биеийг эзэрхийлж эхлэхээрээ шинж тэмдэг нь улам илэрхий болж байдаг. Тухайлбал хэт таргалах, хэт турах, байнгын өлсгөлөн, астма, амны хөндийн эвгүй үнэр, чихрийн шижин, толгой өвдөх гээд маш олон төрлийн өвчин илэрдэг. Мөн зүрх судасны өвчин болон хорт хавдрууд үүсэхэд шимэгч хорхойнууд идэвхитэй нөлөөлөх нь хамгийн аюултай. Америкийн эрдэмтэд эдгээр өвчнөөр өвдсөн хүмүүсээс шимэгч хорхойн судалгаа авахад ихэнх нь хорхойтой гарчээ.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(857)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ulzii.   2016-04-30
ustgah ymp apga bdg we. hna shinjilgee ogj boloh we

Зочин: ulzii.   2016-04-30
ustgah ymp apga bdg we. hna shinjilgee ogj boloh we

Зочин: Amar.   2016-04-29
Bolj ugwul jild neg ymuu hoer udaa shimegch horhoinii esreg beldmel bainga ger buleeree hereglej zanshih heregtei shu

Зочин: harshil .   2016-04-29
hi harshiltai ymaa gar holoor zagtnaad bdag maijhaar sharhlaad yarshdag uuniig yaj emchleh bee tus bolooch?

Зочин: зочин.   2016-04-29
сайн байна уу?дээрх шинж тэмдгүүд илэрч байвал ямар эмчилгээ хэрэглэж, витамин хэрэглэх вэ

Зочин: zochin.   2016-03-12
Sn bn ym asuuh gsiin. Hawtgai horhoin hureenii angi sormuust horhoin talaar medeelel ogch tuslaach thu. Pls

Зочин: zochin.   2016-02-28
tged shimegch horhoinuudig ustgah arga bga yu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com