ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

Хайр & секс  | 2012 / 02 / 09

Хайрын баярын өдрөөр хайртыгаа, харж явдаг хөвгүүндээ бэлэглэх хөгжилтэй, “хөөрхөн” бэлэгний санааг Гоолингоо охид бүсгүйчүүддээ зориулж байна.

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

1. 247 ширхэг “захидал”. Том захианы цаасан дээр өдөржин бичих шаардлагагүйдээ. Өнгө өнгөөрөө байдаг /сугалаанд байдаг шиг нарийхан урт цаас/ цаасан дээр богинохон өгүүлбэрээр хөгжилтэй, хайрын үгтэй захиа бичнэ. Хайрт минь чи өнөөдөр яасан гоё цамц өмсчихөө вэ? “Гэсэн богинохон” захиаг гадагш гарахаасаа өмнө уншаад өөртөө улам л итгэлтэй алхах байхдаа. Энэ мэтээр жижигхэн хуйлсан цаасан дээр байгаа захидлуудыг өдөр өдрөөр нэгийг уншина.

2. “Өдрийн тэмдэглэл”. Хайрттайгаа анх учирсан өдрөөс эхлүүлээд бүхий л сайхан дурсамжуудаа гоёмсог дэвтэр дээр бичээд бэлэглэх. “Тэмдэглэлийн дэвтэр” гээд америкийн гайхамшигтай романтик кинонд гардаг шиг хайрын түүхээ өдрийн тэмдэглэл, магадгүй бичмэл ном болгоод бэлэглэсэн ч болно шүү дээ.

3. Дулаахан “нэхмэл” ороолт. Дэлгүүрээс биш өөрийн гараар зөөлөн, зузаан ороолт нэхэж болно. 14 хөн хоног үлдлээ, яараарай бүсгүй минь. Гэхдээ өдөр шөнөгүй хурдхан нэхвэл 4 хоног л хангалттай юм билээ.

4. Таны дуутай мп3. Хайртад тань хамгийн хөөрхөн, дотно дулаахан санагддаг өөрийнхөө дуу хоолойгоор үлгэр, зарим нэг хөнгөхөн дуунууд, хайрын өгүүллэг мөн хайраа илчилсэн чин сэтгэлийн үгнүүдээ мп3, эсвэл дуу хураагуур дээр бичээд бэлэглэж болно. Хайрт тань орой бүр унтахдаа, автобусанд, цайны цагаараа, уйтгартай лекцийн үеэр гээд л хамгийн дуртай дуучин, яруу найрагч, өгүүллэг уншигч нь та байх болно гээд бод доо.

5. Хоёр цагаан футболк худалдаж аваад, дээр нь даавууны будгаар “Тэр минийх”, “Би түүнийх” гэх юм уу, “Хайраа олсон залуу”, “Хайраа олсон бүсгүй” зэрэг дурын хөгжилтэй хосолмол үг бичээд бэлэглээрэй. Энэ футболк та хоёрын 2 дугаар сарын 14-ний шилдэг гангараа байх болно. 6. Cupcake бол хийхэд хамгийн амархан амттан гэдгийг бид мэднэ. Олон ширхэг cupcake хийгээд, кекс бүрийн дээр нарийхан кремээр нэг нэг үсэг бичиж, үг үүсгэн бэлэглэ. Идэхээс ч хайр хүрмээр, сэтгэл шингэсэн бэлэг байх болно. Амттаныхаа жорыг эндээс үзээрэй.

7. Хэрэв таны хайрт мэдрэмтгий нэгэн бол, түүнд халуун ванн+өөрийгөө бэлэглээрэй. Ажлаасаа тараад орж ирэхээс нь өмнө ваннандаа ус, дүүргэж, хөөсийг хангалттай их хийгээд, дээр нь хуруугаараа зүрхний хэлбэр зур. Мөн үүднийхээ толин дээр уруулын будгаар, орон дээрээ сарнайн дэлбээгээр, том өрөөнийхөө ширээн дээр жигнэмэгээр зүрхэн хэлбэр үүсгэж бэлдээрэй. Гэрээ “хайр”-аар дүүргэсэн байхыг чинь хараад түүнд онцгой мэдрэмж төрөх болно.

8. Валентиний гол билэгдэл бол шоколад. Өөрийн гараар шоколад хайлуулж өгөх нь чиний хувьд хэтэрхий хуучинсаг мэт санагддаг бол, шоколадтай жижиг чихэр олныг аваад, тус бүрийнх нь цаасанд утсаар жижигхэн захиа өлгөж бэлэглээрэй. Чихэр тус бүрийн цааснаас дүүжлээстэй, чиний хайр үнэртсэн үгс түүний баярласан сэтгэлд амт нэмнэ.

Энэ мэтээр хайртыгаа баярлуулах энгийн, өртөг бага хэрнээ хөгжилтэй, хайр татам өхөөрдөм бэлэгний санааг хэрэгжүүлээд үзээрэй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Эми ( Amy )
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(427)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Сайхны өмнө харц буруугүй гэхдээ илүү сайхны өмнө сэтгэл буруугүй
    taalagdlaa,ene ergetsuuleliig unshaad uuriin erhgui 20jiliin umnu nuhurteiguu yaj bolzdog gaduur zugaaldag bsan maani sanaand orloo:)
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    сайхан тэмдэглэл бичдэг юм байна.сайхан санагдлаа
  • Сайхны өмнө харц буруугүй гэхдээ илүү сайхны өмнө сэтгэл буруугүй
    niitlel blogniig chin unshdag ih saihan sanagddag.Surgamj zolvlomj sanaa bodoloo huvaaltsah geed ih olon zuiliig oilgoj medej avdag.hediigeer bi eregtei ch gesen dan gants emegteichuudiin tsahim huudas gej boddogguie.busad olon olon siteuudiig bodvol chanartai medee medeelel oruuldagt mash ih bayrlaj bga.tsaashdiin ajild chin amjilt husii goolingoogiin hamt olond
  • Сайхны өмнө харц буруугүй гэхдээ илүү сайхны өмнө сэтгэл буруугүй
    Tiim humuusiig yagad ch yum hundelmer ch geh yumu tiim medremj turdug tiim humusiin unelemj mash une tsenetei yum shig sanagddag, erchuudiin diilenh ni l ih ulun bdag shuudee ehner huuhedteigee yawjiij l nud unagaad l neeh ulun tiim erchuud uneheer l dood zindaanii uruwdultei, gol ni hajuudah ehner huuhdee doromjilj bga yum shig...
  • 8 сарын зурхай
    Yoo hicheel orohoos omno yadargaand ormoorgui l bn shvv, matriinhaan gej :))
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    Москва руу поезд-р явбал ямар бол, явж байсан хүмүүс туршлагаасаа хуваалцаач
  • Ярилцах сэдэв: Чамайг аз жаргалтай болгодог дууг хуваалцаач!
    Lana del rey-queen of disaster Jessie j-flashlight Tez cadey-seve
  • Эрхүүгийн зун /аяны тэмдэглэл/
    Сайхан аялалын тэмдэглэл байна. Би бас энэ зун Улан-Уде хотоор аялсан. Үйлчилгээ бол үнэн 0 гэдэг нь ёстой үнэн. Бага ястангууд их зальтай, харваас хямд үнэ хэлж байхад хажуугаас өндөр үнэ хэлж мөнгө цохих гээд л ... Миний охин Монгол хэлээ мартсан Монгол хүмүүс энд амьдардаг юм байна гэж буриадуудыг дүгнэсэн. 6 настай хүүхдийн үг боловч үнэхээр харуусмаар, юм бодогдуулсан үг байсан. За тэгээд хоол хүнсний хувьд манайхан шиг махны хэрэглээ ихтэй хүмүүс, үр хүүхдээ бас махаар бордож өсгөсөн хүмүүс мах ихтэй хоол, махан хүнс сонгох гэж их юм болно. Манайд котлет авбал мах, нухсан төмс, будаа, салат гээд хачир болоод ирдэг бол тэнд тус тусдаа үнэтэй, ёстой хэлний мэдлэгээ уралдуулан, дохио зангаагаа ашиглан байж таваг хоол захиалж иднэ. Цэвэрхэн сайхан хотоор сайхан аялаад, мемори карт дүүрэн, флаш дүүрэн зурагтай ирсэн. Одоо ч гэсэн аялалын зургаа харах бүрт үнэхээр сайхан байддаг шүү.
  • Сайхны өмнө харц буруугүй гэхдээ илүү сайхны өмнө сэтгэл буруугүй
    nasan turshdaa ingeed gantsxan huniig xaiplaad ywah ni vnheer ataarhah ym :)
  • Бикини ваксын өмнө ба дараа тэр хэсгийн арьсаа яаж арчлах вэ?
    Zugeer gertee guujuulagch gel ashiglaad hiij bolno. Zaawal salond ochih albaguishdee. Minii huvid Mongold yamar gel zardgiig medehgui bn. Goo saikhnii delguurt bgaa bh. Bi ch gsn ehendee bh yostoi yum bdgaaraa bg gd toodoggui bsan suuliin heden sar ene bodol mine uurchlugdsun. Deer uyed huvtsas umsduggui bsan bolohoor gadnii haldvar orohosoos sergiilj us urgasan bhaldaa :) Odoo tgd humuus guujuulaad waxduulaad ireheer ayndaa bidnii ach zee nariin huuhduudees ehleed barag usgui turuh blgui kk. Yag l agt araa urgahaa bolij bgaatai adil. Odoo bid nar heden davhar huvtsas umsuj bgaa yum chin tohioldliin belgiin havitlaas hol, olon niitiin saun basseinuud tseverlegeegee sain hiigeed bhad tiim haldvar metiin zuilees aigaad bh yawdalgui gj bodoj bn. Bi ehleed haichildag bsan. Guujuulaad uzsen chin hamaagui goy yum bnalee. Harahaas neeh huurhun kkk.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com