ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

Хайр & секс  | 2012 / 02 / 09

Хайрын баярын өдрөөр хайртыгаа, харж явдаг хөвгүүндээ бэлэглэх хөгжилтэй, “хөөрхөн” бэлэгний санааг Гоолингоо охид бүсгүйчүүддээ зориулж байна.

Валентинаар хайртыгаа баярлуулах энгийн хэрнээ “эгдүүтэй” бэлэгнүүд

1. 247 ширхэг “захидал”. Том захианы цаасан дээр өдөржин бичих шаардлагагүйдээ. Өнгө өнгөөрөө байдаг /сугалаанд байдаг шиг нарийхан урт цаас/ цаасан дээр богинохон өгүүлбэрээр хөгжилтэй, хайрын үгтэй захиа бичнэ. Хайрт минь чи өнөөдөр яасан гоё цамц өмсчихөө вэ? “Гэсэн богинохон” захиаг гадагш гарахаасаа өмнө уншаад өөртөө улам л итгэлтэй алхах байхдаа. Энэ мэтээр жижигхэн хуйлсан цаасан дээр байгаа захидлуудыг өдөр өдрөөр нэгийг уншина.

2. “Өдрийн тэмдэглэл”. Хайрттайгаа анх учирсан өдрөөс эхлүүлээд бүхий л сайхан дурсамжуудаа гоёмсог дэвтэр дээр бичээд бэлэглэх. “Тэмдэглэлийн дэвтэр” гээд америкийн гайхамшигтай романтик кинонд гардаг шиг хайрын түүхээ өдрийн тэмдэглэл, магадгүй бичмэл ном болгоод бэлэглэсэн ч болно шүү дээ.

3. Дулаахан “нэхмэл” ороолт. Дэлгүүрээс биш өөрийн гараар зөөлөн, зузаан ороолт нэхэж болно. 14 хөн хоног үлдлээ, яараарай бүсгүй минь. Гэхдээ өдөр шөнөгүй хурдхан нэхвэл 4 хоног л хангалттай юм билээ.

4. Таны дуутай мп3. Хайртад тань хамгийн хөөрхөн, дотно дулаахан санагддаг өөрийнхөө дуу хоолойгоор үлгэр, зарим нэг хөнгөхөн дуунууд, хайрын өгүүллэг мөн хайраа илчилсэн чин сэтгэлийн үгнүүдээ мп3, эсвэл дуу хураагуур дээр бичээд бэлэглэж болно. Хайрт тань орой бүр унтахдаа, автобусанд, цайны цагаараа, уйтгартай лекцийн үеэр гээд л хамгийн дуртай дуучин, яруу найрагч, өгүүллэг уншигч нь та байх болно гээд бод доо.

5. Хоёр цагаан футболк худалдаж аваад, дээр нь даавууны будгаар “Тэр минийх”, “Би түүнийх” гэх юм уу, “Хайраа олсон залуу”, “Хайраа олсон бүсгүй” зэрэг дурын хөгжилтэй хосолмол үг бичээд бэлэглээрэй. Энэ футболк та хоёрын 2 дугаар сарын 14-ний шилдэг гангараа байх болно. 6. Cupcake бол хийхэд хамгийн амархан амттан гэдгийг бид мэднэ. Олон ширхэг cupcake хийгээд, кекс бүрийн дээр нарийхан кремээр нэг нэг үсэг бичиж, үг үүсгэн бэлэглэ. Идэхээс ч хайр хүрмээр, сэтгэл шингэсэн бэлэг байх болно. Амттаныхаа жорыг эндээс үзээрэй.

7. Хэрэв таны хайрт мэдрэмтгий нэгэн бол, түүнд халуун ванн+өөрийгөө бэлэглээрэй. Ажлаасаа тараад орж ирэхээс нь өмнө ваннандаа ус, дүүргэж, хөөсийг хангалттай их хийгээд, дээр нь хуруугаараа зүрхний хэлбэр зур. Мөн үүднийхээ толин дээр уруулын будгаар, орон дээрээ сарнайн дэлбээгээр, том өрөөнийхөө ширээн дээр жигнэмэгээр зүрхэн хэлбэр үүсгэж бэлдээрэй. Гэрээ “хайр”-аар дүүргэсэн байхыг чинь хараад түүнд онцгой мэдрэмж төрөх болно.

8. Валентиний гол билэгдэл бол шоколад. Өөрийн гараар шоколад хайлуулж өгөх нь чиний хувьд хэтэрхий хуучинсаг мэт санагддаг бол, шоколадтай жижиг чихэр олныг аваад, тус бүрийнх нь цаасанд утсаар жижигхэн захиа өлгөж бэлэглээрэй. Чихэр тус бүрийн цааснаас дүүжлээстэй, чиний хайр үнэртсэн үгс түүний баярласан сэтгэлд амт нэмнэ.

Энэ мэтээр хайртыгаа баярлуулах энгийн, өртөг бага хэрнээ хөгжилтэй, хайр татам өхөөрдөм бэлэгний санааг хэрэгжүүлээд үзээрэй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Эми ( Amy )
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(322)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Бэлгийн замын халдварт өвчнүүдийн тухай
    name-d. emch deer ochoche yund ichej sna zovhovde ovchte humus odor bur l ochij bgashde. emneleg orood ys emchlulsn n drshu hregte hreggu yum hreglej bhar!!! tgd dra drachas n hamgaltta sex hj baigarai
  • Ханнад юу тохиолдсон бэ? - 44
    Uzdeg animeniihaa shine angiig ch ingej yarch dogdolj huleej bsangui. Hannagiin yag odoo ene hesgiin urgeljleliig huleeh yamar hetsuu bna geech.... kkk. Ene 7 honogt buuur butneer ni 2 ch udaa unshchihlaa shde. Davaa garigt amjuulahiig hicheegeerei, Goolingoo. Bayarlalaa
  • Ханнад юу тохиолдсон бэ? - 44
    minii bagadaa uzej unguruulsen amidral-g bichij bg yum shig sanagdahiin, ene zovlon shanalal-g tuulj garsan, gehdee aav geh ter hun odoo ch bga, bi hanna shig zuil hiih-g ih husdeg bsan daanch chadaagui
  • Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн яагаад загатнадаг вэ?
    Доор бичсэн бүх охидод бэлэг эрхтэн болон түүний ойр орчмоор хэвийн биш, ямар нэг зовиур их бага хэмжээгээр илэрч байвал шууд эмэгтэйчүүдийн эмч дээр очиж, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. хэвийн биш, ямар нэг зовиур байгаа бол ямар нэг хүнд, хөнгөн өвчин байна гэсэн үг. эрүүл байгаа үед ямар ч зовиургүй байдаг юм.
  • Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэн яагаад загатнадаг вэ?
    bi anh udaa huntei untaj uzsen um l daa 10 honogiin umnu dra n dood hesegeer zagatnaad bie zasahad sorsood baih yum aihtar ih zagatnana tgd hunees asuuhar anh ongon halis tsoorhod ingedima ghin bi yag yah ve? tuslaach
  • Бэлгийн замын халдварт өвчнүүдийн тухай
    uuchilaarai ene uwchinuus tussan bol yaj emchilhuu
  • Асуулга: Хүүхэд насанд минь өгч байсан хамгийн үр дүнтэй шийтгэл
    Манай ээж доороо 2 эрэгтэй дүүтэй. 2 бэр эгчийнхээ нэгэнтэй нь хамт амьдардаг байлаа. Би ч жаахан бэр эгч маань ч 25 этртэй л байсан үе л дээ. Цагаан сараар бөөнөөрөө ааль хэсэх гээд л бүгд машин машиндаа шахцалдаад явцгааж байлаа. Бэр эгч намайг жаахан цаашаа суухыг гуйхад нь та өөрөө цаашаа суухгүй юу гээд хэлчихсэн чинь урд сууж байсан том бэр эгч надруу аймаар муухай хараад том хүнтэй яаж харьцаж байгаа юм? Овоо сайн хүүхэд гэж бодож байсан чинь хүмүүжилгүй муу хүүхэд байна гэж хэлж билээ. Би ч шууд гэмшээд л явчихсан түүнээс хойш том хүнтэй дундаа орж хэрээс хэтрэхээ больсон доо
  • Заг хүйтэн өвчин
    Bi neghen tarial hilgesen bas baahan em uj bga tiim olon taria hilgedeg yumu
  • Заг хүйтэн өвчин
    Bi neghen tarial hilgesen bas baahan em uj bga tiim olon taria hilgedeg yumu
  • Заг хүйтэн өвчин
    Bi neghen tarial hilgesen bas baahan em uj bga tiim olon taria hilgedeg yumu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com