ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

IBT TOEFL-д бэлдэгсдийн мэдэх ёстой зүйлс

Охид  | 2012 / 02 / 09

Олон төрлийн TOEFL байдгаас хамгийн түгээмэл бөгөөд хүмүүсийн хамгийн их бүртгүүлдэг нь TOEFL iBT юм. Энэ шалгалтыг өгснөөрөө хүн өөрийгөө англи хэлийг хэр түвшинд эзэмшсэн гэдгээ олон улсын стандартын дагуу тогтоолгодог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-ын оноо шаарддаг болсон. Мөн бакалавр болон магистраар гадаадад сурах хүсэлтэй бол энэхүү шалгалтыг өгсөн байх шаардлагатай.

IBT TOEFL-д бэлдэгсдийн мэдэх ёстой зүйлс

Эхлээд шалгалтын бүтцийн талаар танилцуулъя. Шалгалт нь 4 хэсэгтэй. Унших, сонсох, ярих, бичих. Хэсэг бүрийн талаар товчхон мэдээлэл өгвөл:

1. Унших хэсэг
• 3-5 текст уншиж, эх бичвэртэй холбоотой асуултанд хариулна.
• 1 текст нь барагцаагаар 700 үгтэй.
• Текс тус бүрийг дагалдаж 12-14 асуулт ирнэ. Унших хэсгийг 60-100 минутанд бөглөх ёстой ба 0-30 хүртэлх оноог авах боломжтой.

2. Сонсох хэсэг
• Тус бүр 3-5 минутын турш үргэлжилэх, 4-6 хичээлийн, эсвэл багшийн ярьсан лекцийг сонсож асуултанд хариулна. 1 лекцийг дагалдаж 6 асуулттай.
• Хоёр дахь хэсэгт тус бүр нь 3 минутын урттай, 2-3 харилцан яриа сонсож, 10-15 асуултанд хариулна.

3. Ярих хэсэг
• 2 сэдэв сонгоод, тэр талаар өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлнэ. 15 секунд бэлдэж 45 сек ярина.
• 4 төрлийн бичвэрийг уншиж, бичвэртэй холбоотой харилцан яриа эсвэл лекцийг сонссоны үндсэн дээр олж авсан мэдээллийнхээ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх даалгавар. 20 секунд бэлдэж 60 секундад ярина.

4. Бичих хэсэг
• 3 минутын турш уншиж, 2 минутын турш сонссон сэдвийнхээ дагуу бичгээр бодлоо илэрхийлэх, /150-225 үгтэй байна/
• Өгөгдсөн сэдвээр эсээ бичих даалгавар. Эсээ нь наад зах нь 300 үгтэй байх ёстой.

ТОЕФЛ –ын бүтэц ямар энгийн, ойлгомжтой гэдгийг чи ойлгосон байх. Харин одоо хэсэг тус бүрийг хамгийн сайн гүйцэтгэлтэй хийхийн тулд юу юу шаардагдах талаар өгүүлье.

Унших хэсэг. Унших хэсэг нь биднээс 10 чадварыг шаарддаг.
1. Understand vocabulary from context буюу текстэн доторх шинэ үгнүүдийг ойлгох.
2. 2, Recognize referents буюу төлөөлүүлж байгаа үгийг таних./ he, she, it, they, him, her, it, them, his, her, its, their, this, that, these, those, one, some, a few, many/ гэх мэт.
3. Simplify meanings of sentences буюу өгүүлбэрүүдийн утгыг хялбарчилах.
4. Insert sentences into the passage буюу текстнээс сугарч гарсан өгүүлбэрийг буцаагаад тохиромжтой байранд нь оруулах.
5. Find factual information буюу үнэн баримттай мэдээлэлийг олох.
6. Understand negative facts буюу NOT эсвэл EXCEPT гэсэн үг орсон өгүүлбрийг сөрөг утгатай гэдгийг ойлгох.
7. Make inferences from stated facts.буюу өгүүлэгдсэн зүйлээс өөрийн гэсэн нэгдмэл дүгнэлтийг хийх.
8. Infer rhetorical purpose буюу текстийг зохиогч нь хэд хэдэн тодорхой үгнүүдийг яагаад оруулсан болох шалтгааныг тодруулах.
9. Select summary information буюу текстээс гол санаануудыг ойлгох.
10. Complete schematic tables буюу текстээс түлхүүр санаануудыг олох хэрэгтэй.

Сонсох хэсэг. Сонсох хэсэг нь чиний сонсголын 6 чадварыг шалгадаг.
1, Understand the gist буюу гол санааг ойлгох.
2. Understand the details буюу ярианы дундуурх нарийн ширийн зүйлүүдийг ойлгох.
3, Understand the function буюу авторын зорилго ба үйл ажиллагааг ойлгох.
4. Understand the speaker's stance буюу өгүүлэгчийн тухайн асуудалд хандаж байгаа байр суурийг нь тодорхойлох.
5. Understand the organization буюу текстэнд гарсан мэдээллүүд нь яаж байрласан байгааг ойлгох.
6. Understand the realtionships буюу тексийн баримт, ярианы утга санааны харилцаа холбоог нь ойлгох юм.
Чиний мэдэхгүй сэдэв орж ирнэ гэж айх хэрэггүй ээ текстэн дотор бүгд байгаа, гол нь яриа, текст 2-ыг сайн ойлгох ёстой.

Ярих хэсэг. IBT TOEFL ын ярих хэсэг 6 асуулттай. Эхний 2 асуулт дагнасан даалгавар бөгөөд шалгуулагч өөрийн мэдлэг, туршлага дээр тулгуурлын өгөгдсөн асуултанд хариулна. 6,4-р асуулт унших-сонсох-ярих бүтэцтэй хосолсон даалгавар байдаг ба 5,6-р асуулт нь сонсох-ярих бүтэцтэй мөн хосолсон даалгавар байна.

Ярих хэсэг нь 20 минут үргэлжилнэ. Интернет Toeflийн бүх хэсэгт тэмдэглэл хөтөлж түүнийгээ хариултандаа ашиглаж болно. Асуултанд хариулах бэлтгэх хугацаа дууссаны дараа дохио дуугарахад ярьж эхэлнэ. Дэлгэц дээр байгаа цаг хариулт лдуусахад ямар хугацаа үлдсэнийг заана. Цаг дуусахад дараагийн асуулт шууд гарч ирнэ. Англи хэлний мэргэжлийн 2 багш хариултыг сосож 1-4 онооны шаталбараар үнэлэнэ, Шалгуулагчийн цуглуулсан оноог 0-30 оноо руу шилжүүлнэ.

Бичих хэсэг. IBT TOEFL ын бичих хэсэг нь 2 даалгавартай. Эхнийх нь independent task 2 дахь нь integrated task байдаг. Independent task нь илүү амархан. Яагаад гэвэл чи өөрөө зохиож бичнэ, харин нөгөө даалгавар нь өмнөхөөсөө жаахан хэцүү. Гэхдээ хичээвэл хэцүү юм гэж байхгүй шүү дээ. Integrated task-ыг олон янзаар бичиж болно. Хамгийн гол нь асуултаа сайн унших хэрэгтэй. Өөрийнхөө бодлыг хэрхэвч оруулж болохгүй. Зөвхөн уншсан, сонссоноо л бичнэ. Эхлээд уншсан юмынхаа гол зүйлийг биччихвэл чи тал оноогоо авчихлаа л гэсэн үг. Уншсан текст чинь, цаг дуустал хажууд чинь байх учраас тэрнээсээ гол санааг олж чадах хэрэгтэй.

Анхааруулахад ХЭЗЭЭ ч битгий текстнээс шууд хуулж бичээрэй. Үгийг нь сольж, хэлбэрийг нь өөрчилж бичих ёстой. Сонссон хэсэг, уншсан хэсэг хоёроо хооронд нь холбож бичвэл чи өндөр оноо авна. Тэмдэглэл хийхдээ түлхүүр үг, түлхүүр санааг л бич, бүх зүйлсийг нэг бүрчлэн бичих гэвэл чи хэзээ ч оноо авч чадахгүй.

Дараагийн цувралаараа IBT TOEFL-ын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: http://uranhiromi.blogspot.com/
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(127)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com