ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өглөө бүхэн шинэ мэдрэмж

Чөлөөт цаг  | 2016 / 10 / 23

Хэзээ ч билээ, хэн нэгэн надад “Өглөө босохдоо буруу хөл дээрээ босвол тэр өдөр буруу тийшээ эргэдэг” гэж хэлснээс хойш, бодож байгаад заавал хоёр хэл дээрээ босохыг хичээдэг болсонсон. /үүнийг хааяа бодохоор инээд хүрээд байдаг юм/.

Өглөө бүхэн шинэ мэдрэмж

Гэвч нэгэн өдөр зөв хөл дээрээ босоод ч нэмэр байсангүй ээ. Өглөө гэрээс гараад л тавгүй явдлууд тохиолдож эхэллээ. Зам хөндлөн гарах гэтэл ууртай жолооч дайрах шахаж, дэлгүүр ортол худалдагч нар мөнгөө шидэлж, ажил дээр иртэл ааштай хүмүүс бухимдлаа гаргаад, тэр өдөр нэг л биш. Сэтгэлзүйн халдлаганд өртсөдөө өдөржин хөмсгөө атируулж суусан намайг хурдан тарж гэртээ харихсан гэсэн ганцхан хүсэл баясгаж байлаа. Тэрүүхэн хооронд, намайг таагүй болгосон хүмүүсийг зүхэх бодол төрсөөр байв. Тэдэнтэй л тааралдаагүй, тэднийг л хараагүй байсан бол тэр өдөр сайхан өнгөрөх байсан гэж үл ялиг халаглаад л.

Цагийн зүү мөлхдгөөрөө мөлхөж, ашгүй нэг ажил тарах боллоо. Харьж явахдаа, зам хөндлөн гарах гээд гэрлэн дохионы уулзвар дээр хямарсан сэтгэлээ өвөртөлсөн хэвээр, зогсож байтал, гэнэт хөлийн минь өлмийд минь ямар нэгэн зүйл хүрэх шиг боллоо. Жаахан цочис гээд доош хартал, нэгэн нарийхан модны үзүүр хөл тогшжээ. Лавшруулвал хараагүй хүний таяг хөлөнд минь тээглэсэн нь тэр юмсанж. Ногоон гэрэл асах болоогүйг ч, хурдны машинууд давхилдаж байгааг ч харж чадахгүй байгаа тэр ах өрөвдөлтэй нь аргагүй ганцаараа зам гарах гэж оролдов. Намайг очоод гарыг нь атгахын завдалгүй нэгэн ах түүнд

-Гэрэл асаагүй байна. Та жаахан хүлээж байгаад гар. Би таныг хөтлөөд гаргая гэж хэллээ.
Таягнаасаа өөр юунд ч найдаж чадахгүй болсон тэр хүн амандаа нэг юм бувтнаад, дуугай зогсов. Энэ үед би өөрийн эрхгүй нүдээ аниад хэсэг зуур тэр хүний оронд өөрийгөө тавиад үзлээ. Юу ч байхгүй, нүдэнд зөвхөн хов хоосон, хав харанхуй үзэгдэх үед хамгийн харахыг хүсдэггүй хүнээ ч болов ганц удаа харахыг хүсдэг байх.

Замын нөгөө талд гарах хооронд хорвоог харах нүдтэй байх хичнээн гайхалтай вэ гэж бодов. Бид чинь дургүй хүнийхээ тухайд: яах гэж энэ хүнийг харав аа, харахгүй байх юмсан, тааралдахгүй байх юмсан гэж хүсдэг биз дээ. Гэтэл дургүй хүнээ хүртэл олж харах хичнээн сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдов. Ингэж бодож эхэлмэгц сэтгэлд байсан тэр гомдол минь юу ч үгүй алга болчих нь тэр.

Ямар азаар надад нүд, хөл, гар, бие заяагаа вэ? Ямар азаар би харахыг хүсдэггүй юм аа ч харж чаддаг юм бэ? Ямар азаар би муухай сайхан бүхнийг үзэж, ямар азаар муу ч сайн ч амьд яваа юм бэ? Тэгж бодоод л би хүн гэдэг агуу юм аа хэмээн дуу аялсаар их хотын хөлийн чимээн дунд алхаа нийлүүлэн гэрийн зүг одсон юм даа.

ХҮН, өөрт байгаа бүхэндээ талархаж амьдрах шиг сайхан юм үгүй, харин өөрт байхгүй бүхнийг хүсэж, мөрөөдөж амьдрах шиг тэмүүлэл гэж үгүй юм уу даа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн- Уужимхан
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(716)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: erka.   2016-10-23
tiim sh dee bi ch gesn hund hetsuu ue tohioldson ued busad hetsuu humuusiig haritsuulj boddog yumaa burhanii avralaar buten erhtentei tursun yum be l gj dotroo boddog shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com