Хэд хоногийн турш бууз, чанасан мөх зэрэг хүнд хоол идсэн гэрийн эзэгтэй чи одоо зочдынхоо, хүүхдүүдийнхээ бас өөрийнхөө ходоодыг амраах цаг болсон. Тиймээс ч Гоолингоо чамд хатаасан жимстэй, амтлаг будаатай салатыг санал болгож байна. Өвөрмөц амт, зажлууртай жимс, бүлээхэн салангид будаанууд чамд таалагдах болно. Витамин, уургаар баялаг.
Найрлага /6 хүний порц/ :
• 1 аяга шөвгөр будаа
• 2-1/2 аяга ус, эсвэл дан ногооны шөл
• 2 ширхэг хятад байцаа /хэрчсэн/
• 1 сармисны хумс үрсэн
• 2 хоолны халбага оливийн тос
• 1 хоолны халбага цуу
• 2 хоолны халбага үрсэн нимбэгний хальс
• 1 аяга шоо дөрвөлжин хэрчсэн абрикос, хатсан интоор, эсвэл аньс
• 1 аяга хатсан үхрийн нүд
• 1 аяга шарсан хушга, хэрчсэн
• 3 хоолны халбага хэрчсэн яншуй
• Давс, нунтаг перец
Заавар:
1. Шөнийн турш шөвгөр будаагаа усанд дэвтээж хонуулна. Будаагаа зайлаад дунд зэргийн саванд дээр нь ус юм уу шөлөө хийж тавина.
2. Өндөр температурт буцалгана. Буцалсны дараа галаа багасгаад, 45 минут орчим жигнэнэ. Эсвэл усыг нь ширгэтэл байлгасан ч болно. Гал дээрээс будаагаа ав.
3. Том саванд бусад найрлагуудаа хийж дээр нь будаагаа хийж холино.
4. Бүлээнээр нь аягалж өгнө.
*Жич: Хатаасан жимснүүдээ халуун усанд 15 минут дэвтээж байгаад хийвэл илүү амттай болно.
Сэтгэгдэл (9) | Хэвлэх | Үзсэн тоо: 16671 | | | |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.