ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Монгол ардын дууны үгсээс

Энтертаймэнт  | 2012 / 02 / 25

Цагаан сарын өдрүүдэд ч Гоолингоотой хамт байсан бүсгүйчүүд Монгол түмнийхээ ухааныг улам бүр биширсэн гэдэгт итгэж байна. Зочид гийчдийн хөл суларч, одоо л амьсгаа авахтайгаа болж байгаа бүсгүйчүүдийнхээ амралтын өдрийг хөглөхөөр эгшиглэнт ардын дуунуудыг үгтэй нь хүргэж байна. Дуу нь хүртэл санаа алдуулан, тунгаах сэхээ хайрладаг Монгол ёсыг ээ...

Монгол ардын дууны үгсээс

Эрүү цагаан болжмор
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий жаалхан миний амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Юндэн Гөөгөө
Данагар данагар алхаатайяа хө
Дал мөрөө дарсан гэзэгтейеэ хө
Далай Вангийн Юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө

Гунагар гунагар алхаатайяа хө
Гурваар дарсан гэзэгтэйеэ хө
Гунхсан сайхан Юндэн Гөөгөө
Гуниг ч угуй цэвэрхэн төржээ хө

Хүзүүгээр нь жавар орно гээд
Хөвөнтэй дүүдүү хийгээд өгсиймаа хө
Хүнээс илуу хайрлана гээд
Хүдрийн заарыг шингээсиймаа хө

Сэмхэн сэмхэн алхаатайяа хө
Шилээ бүтээсэн гэзэгтэйеэ хө
Шинэхэн Вангийн Юндэн Гөөгөө
Сүртэйчиг сайхан төржээ хө

Энэхэн замбуулинд төрөхдөө
Эр биеийн шинжийг бүрдүүлсиймаа хө
Эцсээ хүртэл ханьлана гээд
Ижилгүй хайраа зориулсиймаа хө

Мандах нар

Мандаж гардаг наран шингэнэ
Манантайгаа хоёулаа даа хө
Мартагдашгүй гурван жил болсон боловчиг
Мансуурах нойрондоо хоёулаа даа хө

Ургаж гардаг наран шингэнэ
Уулын цаагуур орохнээ дээ хө
Уулзашгүй гурван жил болсон боловчиг
Унтах нойрондоо хоёулаа даа хө

Зүүн хойноос үүлэн гарвал
Зүсэр бороо орохнээ дээ хө
Зүйрлэшгүй гурван жил болсон боловчиг
Зүүд нойрондоо хоёулаа даа хө

Хар торгон хамжаар

Хар торгон хамжаарийг ээ
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө
Хаяад явахыг чинь мэдсэн болвол доо хө
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи мниь явчихаар яах юм бэ хө

Шар торгон хамжаарийг ээ
Сартай шөнөөр шаглаад оёсон өгсөн юм аа
Салаад явахыг чинь мэдсэн болвол доо хө
Хайран чиг оёоод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Бор торгон хамжаарыг нь ээ хө
Бороотой шөнөөр шаглаад оёсон юмаа хө
Буцаад ирэхгүйг чинь мэдсэн бол
Хайран чиг оёод өгсөн арван хуруу нь ээ хө
Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө

Аргагүй амраг

Нуураа чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Нугас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Нууцгай чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ
Ай хөөрхий минь дээ

Далай чи хөлдөх гээд байна уу даа ай хө
Загас гэдэг амьтан хөөрхий болох нь дээ
Далдуураа чиг ханилсан бидэн хоёр оо ай хө
Арга ч үгүй амраг мөнөөсөө мөн шүү дээ
Ай хөөрхий минь дээ

Нүглээ чиг нүгэлээс айсангүй дээ ай хө
Нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа ай хөөрхий минь дээ
Аюулаас чиг аюулаас нь айсангүй ай хө
Аашны чинь хөөрхөнд арга ч үгүй автагдлаа
Ай хөөрхий минь дээ

Мэлмэрүүлээд чиг уйлаад яах вэ дэ хөө
Мэнд л амар чиг суувал чиг уулзана шүү үр минь дээ
Асгаруулаад чиг уйлаад яах вэ дээ хө
Амар мэнд л суувал чиг уулзана шүү дээ үр минь дээ хөө
Ай хөөрхий минь дээ

Сэндэр охин

Цэ вангийн хошууны
Цэцэн залангийн охинсон доо хө
Арван найман настайдаа
Алиа Сэндэр нэртэй дээ хө
Арван ембүү хараад
Алгаа тосдог аавуу даа хө
Хорин ембүү хараад
Хормойгоо тосдог ээжүү дээ хө
Арван хошуу дамжуулаад
Адуучин хүүдээ өгөөсэй дээ хө
Хорин хошуу дамжуулаад
Хоньчин хүүдээ өгөөсэй дээ хө
Цагаан торгон цамцыг
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Цал буурал баянтай
Цагийг яаж байрахав дээ хө
Хөх торгон цамцыг ээ
Хэндээ ч гэж оёхов дээ хө
Хөгшин буурал ноёнтой
Насыг яаж барахав дээ хө

Янжуур тамхи

Янжуур тамхийг татъя гэвэл
Янзын үнэр ханхлаад байна аа хө
Янагийн сэтгэл янзаараа байвал
Яагаад ч гэсэн уулзана даа хө

Үзмээр нэрсэн архийг болвол
Үнэртээд суугаад согтоодог юм аа хө
Үеийн жаалхан чамтайгаа би чинь
Үерхэж суугаад жаргана даа хө

Алимаар нэрсэн архийг болвол
Амсаж суугаад согтоодог юм аа хө
Амраг жаалхан чамтайгаа би чинь
Алиалж суугаад жаргана даа хө

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(979)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Би нөхрөө 13 жил хүлээсэн
    нөхөр чинь хөөрхий хүний газар байнга дарамтлуулж баяр баясгалангүй амьдарсаар байгаад сэтгэлзүйн асуудалтай болчихжээ. Та 2н асуудал гэхээс илүүтэй нөхрөө эхлээд зөөлөн нь хатуугаа гэдэг дүрмээр жаахан хайрлаж үзвэл яасын орхиод явахыг хэзээ ч чадна шүү дээ. тэгвэл хайран 13 жилийн хөдөлмөр... Хүний газар ажил хийх хэцүү шүү үнэхээр дургүй хүрж харимаар л санагддаг энэ олон жилд хэн нэгэн байсан л байх гэхдээ тэрийг өөрөө зогсоогоод гэр бүлээ авчирна гэдэг чинь бүр яадгаа алдсан хүн бишийг харуулж байна тэгээд ч эр хүнд хүний газар найз нөхдөөсөө хол ажил хийж ганцаардаж амьдарна гэдэг маш хүнд шүү дээ секс эдрээ түрдээ хойш тавиад өөрийг нь байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө золиослон байж энэ олон жил харж хандаж ирснийг нь үнэлж байгаагаа мэдрүүлэх гээд үз дээ, хүүхдүүд чинь том болсон юм шиг байна. Танд боломж байна, та хэцүү байсан ч таны нөхөр бүр хэцүү байсан байх гэдэг сэтгэлээр хэсэг тэвчээд үзээрэй
  • 1 бүдэг зураас...
    sn bnu bi neg ym asuuh gesiin zaawal hariulaarai. bi 11 sartai hvvhedtei. tegeed jiremsen bolood 5 sariin eheer awhuulsiin ternees hoish nohortgoo oirtoogv tgd test vzsen chin neg n tod neg n bvdeg garhiin ene yu gsn vg ym boloo
  • Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг
    Sn baina uu. Bi torood 4 sar l bolj bn gedes unjsan bga l da sebhteed odoo arai l gaigui, dasgal hiih geheer gedesee hagaluulj torson bhor odoohondoo hvnd dasgal hij bhk l bga gehdee oort tohirson dasgal hiijil bn. turah ene ter yum heregleheer huuhdee horolchih ged origo bodhor hetsvv l bn. yag yu geh ged bn be gebel manai nohor nmg barag l galzuurulah ni anhi mni zaluu bid hoer nileed 7 jil bj bn. hamt amidraad salj nilsen ve zondoo bi olon ch hayagdaj olon ch butsaj nilsen hairtai bhoro tebched l bla anhnih gehed bi olon ch yum ch vzsen de. uullzdag huuhenteini yarij guij bvr svrdvvlj vzsen hichneen huuhen bsnig toolhod hetsvv l yum. odoo hoorhon huutei bsn tgsen ch bas l face hayag 2 bdn bn vziie gej bodoogui ch bid 2 in zurag bnu gj vzle ehner huutei gsn yum gants ch alga dandaa l ohiduud bi iim vg sonsoj bsna barag martaj de sanaj bn bas yun goe ner be degdeehei mni gechjee olon ohin haygan der ni bnaa bn asusan chn chams salchad bichdeg bsn genee tgd hariu irjv gj harsin gne inedtei hun shv. bid 2 chamd heregtei yu bid 2 guigeer amidarch chadhu gher ugu l gn huugee bodood dahiad l amaa tataad yabah heregtei yu. uulni odoo l tsegtserch bn gj bdsn danch zarimda gomdoor bh yum da. yabal deer be mni bodold enes ilvv heleh yum bn bagtarch vheh nee.
  • Өөрийгөө "шахаж" сурахад туслах 8 арга барил
    Ene buh bichigdsen zuil ajil ni zuvhun uuruus ni hamaardag hund iluu tus bolj chadahaar sanagdlaa. Olon hunees hamaardag ajiltai jishee ni 30 40 gazraas tailan tsugluulj baij negdsen tailan gargadag ch gedeg ymuu neg tiimerhuu ajil hiideg bol tuluvluhud mash hetsuu bdg. Humuus hezee ch tsagtaa ymaa ugduggui shuu dee. Tegeel baahan tuluvluguu gargadagaa busad humuusees uuruur helbel hiih ajil ni burdehgyi bgaa ued yah ystoi ym boloo?
  • Цаг мөнгө хоёроо цэлийтэл цацах 16 арга
    bayrlalaa!
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Сайн Байна уу би 19 настай жирэмсэн үр хөндүүлэх гэсэн юм аа Влабур гэдэг эмнэлэг хаана байдаг юм бол холбоо барих утасыг нь өгч тус болооч.
  • Хамгийн эрэлттэй 14 эмэгтэйчүүдийн эмнэлэг
    Сайн Байна уу би 19 настай жирэмсэн үр хөндүүлэх гэсэн юм аа Влабур гэдэг эмнэлэг хаана байдаг юм бол холбоо барих утасыг нь өгч тус болооч.
  • Зөв техник: “Суух”-д учир бий
    Super! Dandaa mash heregtei, onovchtoi zuvluguu ugdugt bayarlalaa!
  • Цалингүй туслах ажилд авъя!
    Hahahaha. Ene gah gah ovoo dunku gar uu gui yu. Aaiiin. Gaaguu bgaa
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Snuuu huurhun tsarailaAg zalutai nziga taniltszsulnA mnz mani gAdAdasz ird udagvi bga ceverhen zalutAi tanicuulna ;))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com