ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хуваалцахуйн хүч

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 11

“Ганцаараа идсэн гахай таргалахгүй” гэдэг үгийг зөвхөн хоол идэхдээ аминчхан бас ховдог хүмүүст зориулагдсан гэж бодож байна уу? Энэ үг амиа бодсон мэдээллийн “ховдог”-уудад ч бас зориулагдсан юм.

Хуваалцахуйн хүч

Сурагч, оюутан насаа эргэн нэг санацгаая. Цүнхэндээ түүртсэн бид хааяа номоо мартаад ирэх тохиолдол байдаг байсан даа? Тийм үед дэргэдэх ширээнийхээ хүүхдээс номоо хуваалцаж болох эсэхийг асуухад зарим нь уриалгахан нь аргагүй зөвшөөрдөг байсан ч, зарим нь тас нуугаад ганцаараа уншдаг байсан. Эсвэл шалгалтандаа хамтарч бэлдэхийг асуух үед зарим нь зөвшөөрч, зарим нь өөрөөс нь илүү дүн авчих вий гэсэндээ татгалздаг байж билээ. Санаж байгаа биз? Тэр үед өөрийн авч байгаа мэдээллийг бусадтай нээлттэй хуваалцдаг байсан хүмүүс хамгийн амжилттай амьдарна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Учир нь “дуртай нь аргагүй хуваалцах” гэдэг бол магадгүй авъяас, мэдлэг чадвараас ч илүү чухал чанар юм.

Бүсгүйчүүдийн ихэнхэд нь энэ чанар хангалттай байдаг нь бидний давуу тал. Бид сонсож дуулсан мэдээ болгоныг найз нөхөд, гэр бүлийхэндээ түгээдэг. Гэхдээ заримдаа бид энэ чанараа оддын хов жив, хамт ажилладаг эмэгтэйнхээ өмсдөг хувцас, амрагийн явдал зэргийг хуучлахдаа ашигласаар цагийг барсан байдаг юм. Хүн юуны талаар бусадтай хамгийн их ярилцаж, юуны талаар бусдад хамгийн их мэдээлэл өгнө, тэр зүйлдээ мэргэшдэг юм. Наад зах нь нэг шинэ англи үг сурсан дороо, түүнийгээ дахиад 10 хүнд түгээлээ гэж бодоход чи тэр үгийг мартахгүй болтлоо цээжилчихнэ.

Ямарвааг мартмааргүй байвал аль болох олон хүнд тэр тухайгаа ярих ёстой гэсэн үг юм. Найз залуугийнхаа тавьсан гэрлэх саналын талаар олон удаа ярих тусам чиний сэтгэлд тэр үйл явдал улам гүн сийлэгдэнэ. Амьдралаас сурсан чухал сургамжаа олон хүнтэй хуваалцах тусам чиний хувьд тэр сургамж өдөр тутмын зарчим болно.

Тийм болохоор одооноос хэн нэгнээс өөртөө хэрэг болохуйц үг сонсвол тэр даруй мессенжэрт байгаа найзтайгаа тэр талаар ярилц. Хажууд байгаа хүндээ ярьж өг, fb, twitter дээрээ бич. Ямар нэг мэдээлэл сонсвол бусдад тараа. Ингэвэл чи тэр талаар үргэлж санах ба, танилынхаа хүрээг ч нэмэгдүүлэх болно. Өөр хэнд ч хэлэлгүйгээр ганцаараа уншсан мэдээлэл төд удалгүй мартагдаж хоцордог гэдгийг сана.

Яг одоо Гоолингоогийнхоо энэ нийтлэлийн линкийг ч бас бусадтай хуваалцаж яагаад болохгүй гэж? Дараа долоо хоног чиний амьдралын хамгийн “өглөгч” өдрүүд байг.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Монгол ардын дууны үгсээс
Дараах мэдээлэл
Гоолингоогийн зурвас
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(272)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-09-16
tiim shuu hun yu yrina yg teren shigee bolno goolingoo uneheer eyreg ehergytei goy site, bur huurhun.mn bhaas n l unshdg blaa kk tanai hamt olond hairtai shuu 😜😍 amjilt husey ❤️❤️❤️

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com