ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бид яагаад “ну-а”-тай болдог вэ?

Хайр & секс  | 2012 / 02 / 27

Эрчүүд ихэвчлэн дутагдаад байгаа “либидо”-гоо нөхөх гэж нууц амрагтай болдог бол эмэгтэйчүүд бид сэтгэлзүйн өвдөлтөө анагаахын тулд өөр эрээр “өвөртөө салхи оруулах”-ыг зөвшөөрөх нь элбэг. Нууцхан сэтгэл өвөртөлдөг 6 үндсэн шалтгааныг тодрууллаа.

Бид яагаад “ну-а”-тай болдог вэ?

1. Та нөхөртэйгөө тогтмол секс хийхээ болиод удаж байна
Гэрлэлтийн эхний жилд өдөрт нэг, дараагийн жилд долоо хоногт нэг, тэрний дараагийнхд ядраагүй үедээ л “нэг”. Буурсаар, дахин буурсаар сүүлдээ хэзээ хамгийн сүүлд нөхөртэйгөө ойртсоноо мартах үед таны биологийн хэрэгцээг хангах өөр нэгний эрэлд гарсан нь тэр. Таныг буруутгах ч, зөвтгөх ч аргагүй юм. Нөхөр чинь ажил ихтэй л болсон болохоос биш, өөрийг нь нээгээд үзвэл хуучнаараа л байгаа байх. Та ч бас түүнийг нэг их өдөхөө л больсон болохоос биш хуучны гал халуун “жараахай” хэвээрээ л байгаа шүү дээ. Түүний хувьд нйор нь сексээс илүү чухал болсон бол идэвхтэй хөдөлгөөн харин ч эрч хүчийг нь хэрхэн сэлбэдэг гэдгийг дахин нэг сануулах гээд үз. Дандаа унтлагын өрөөнд хийдэг бол нэг удаа зориуд буудалд хоноод үзээрэй. Мартагдаад байсан мэдрэмжийг авна.

2. Та салалтаас зугтдаг
Та хайртаасаа салахыг хүсдэггүй. Салах л юм бол аз жаргалгүй болно гэдгээ мэддэг. Та түүнийг өөртөө хайртай гэдгийг мэднэ. Гэхдээ л тэр ямар нэг шалтгаанаар таны унтлагын өрөөний шаардлагыг биелүүлж чаддаггүй тул чи “өөр арга байхгүй” гэж өөртөө хэлээд ну-аг сонгожээ. Хамгийн аймхай хүн л бусдын нүдэнд өртөлгүйгээр хүслээ биелүүлэх арга замыг хайдаг. Хэрэв таны хувьд секс нэн тэргүүний чухал зүйлсийн нэг мөн бол түүнд байгаа асуудлыг аажмаар засах гэж оролд. Хэрэв хайрт чинь дэндүү уйтгартай бол өөрөө хөгжилтэй байх гэж оролд. Тэр үлгэр дууриал авах болно. Хэрэв түүний ямар нэг муу зуршил /архи, тамхи гэх мэт/, өвчин, амьдралын хэв маяг та хоёрын сексийн амьдралд саад учруулж байгаа бол түүнээс нь гаргах арга замыг хамтдаа эрэлхийл. Эцэст нь түүнийг нууцхан учирдаг залуустайгаа бүү харьцуул. Салалтаас зугтааж байна гэдэг бол та салахыг хүсдэггүй л гэсэн үг. Энэ хэвээрээ удаан явбал баригдах нь баараггүй.

3. Та “муу охин” гэдгээ батлахыг хүсдэг
Хэзээ л бол хэзээ түүнээс салчихаж чадна гэдгээ та “галаар наадаж” байж батлах оролдлого хийдэг. Ингэх нь мэдээж таны өөртөө итгэх итгэлийг өнгөлж, бардам занг өсгөнө. Гэхдээ ингэх нь таныг жинхэнэ аз жаргалд хүргэх үү? Ихэвчлэн нөхөр, найз залуугийнхаа сэтгэлийн баялагт биш, өөр ямар нэг баялагт татагдсан, тэднийг өөртөө үхэн хатан дурлуулсан гэдэгтээ итгэлтэй байдаг бүсгүйчүүд өөрийнхөө “муурын хумс”-ыг ингэж харуулахаас айдаггүй. Тэд өөртөө ямар нэг хориг тавьдаггүй. Эр хүнээр тоглох нь танд зугаа авчирч болох ч лав л аз жаргалыг авчрахгүй юм. Тиймээс одоогийнхоо хамтрагчтай байх харилцаагаа аварч үлдэхийн тулд хичээл зүтгэл гаргах уу, салаад өөрийнхөө хайрлаж чадах хүнийг олох уу гэдэг нь таны сонголт юм.

4. Та бусдын нөлөөлөлд амархан автдаг
“Нэг л амьдрах насандаа юм юм үзсэн нь дээр” Ийм үгийг найз бүсгүй чинь булууддаг. Учир нь таны найз бүсгүй ч бас хайрыг “хуурдаг”. Найз чинь “аргагүй амраг”-тай болохоор чи ч бас туршиж үзмээр санагдана. Хүн бүрийн амьдралын нөхцөл өөр. Таны найз бүсгүйн гэр бүл, харилцаанд үнэндээ ямар ч асуудал тулгарсснаас болж нууц амрагийг сонгосон байж болно. Харин таны амьдралд өөр хүнтэй болох шалтгаан байхгүй, хэвийн байхад ийм үйлдэл хийх хэрэггүй юм.

5. Тэр ч бас таныг өмнө нь хуурч байсан
Хатагтай өшөө авагч минь, таны хууртагдсан сэтгэлээ анагаах арга, жаахан ч болов түүнийг чадах гэсэн оролдлогыг чинь ойлгож байна. Гэхдээ энэ үнэхээр таны хүсч байгаа зүйл мөн гэж үү? Хардалт, хууран мэхлэлтийн талаарх эцэс төгсгөлгүй мэт хэрүүл дээр ингэж тос асгах нь та хоёрыг улам л хөндийрүүлэхээс биш байдлыг дээрдүүлэхгүй. Магадгүй та түүнээс чин сэтгэлийн уучлаарай гэдэг үг, хичээл зүтгэл л хүсээд байгаа байх. Тэгвэл түүнийгээ ойлгуул. Хэрэв тэр гэмээ ухамсарлаж л байгаа бол хүсэлтийг чинь хүлээн авна. Барьцаж хуурахын оронд өөр зүйлээр шийтгэж болно шүү дээ. Жишээ нь нэг сарын турш хоол хийх, өөрийнхөө хувцаснуудыг угаах гэх мэт. Мөн энэ боломжийг ашиглаад түүнтэйгээ сард нэг удаа заавал болзоонд гармаар байгаа тухайгаа хэл. Хэрэв өөрийг нь ч бас араар нь тавихаас нааш таны санаа амрахгүй байгаа бол та өмнө нь ч бас нэг бус удаа өөр залуусыг шохоорхож хардаг байснаа л өөртөө баталж байгаагаас өөрцгүй хэрэг.

6. Танд хайр халамж дутагддаг
Тэр таныг “хайраа” гэхээсээ илүү сонсохыг хэзээ ч хүсдэггүй өөдгүй үгээр дууддаг. Ханилж суусан эхнэрээ гэхээс илүү өөрийг нь зовоохын тулд ирсэн элчтэй харьцаж байгаа мэтээр л хандаж төвөгшөөдөг. Гэсэн ч та ямар нэг шалтгаанаас болоод салж чаддаггүй ба, өөртөө дутагдаад байгаа үнсэлт, тэврэлт, халуун дулаан үгсийг өөр залуугаас эрэлхийлэх болсон. Өөрөө өөрийгөө хууран тэссээр байх нь зөв сонголт мөн эсэхийг сайн бодоорой. Яахын аргагүй та хоёрын гэр бүл ийнхүү дотроосоо муудаж ялзарсан бол, дахиж урьдных шигээ болно гэсэн итгэл найдвар өчүүхэн төдий ч үлдээгүй бол, зүгээр л нөхрөөсөө салсан гэдэг нэр зүүхгүйн тулд чадан ядан түүнд зүүгдэж байгаа бол салах сонголтыг хийх нь дээр ч байж мэдэх юм. Таны сэтгэлд, эсвэл түүний биенд гарсан эвдрэлийг засч болно. Харин өрөөлийн сэтгэлд гарсан мөнхийн эвдрэлийг засах хэцүү юм. Хорвоо дээр сайн хүмүүс олон байдаг болохоор гав ганцаараа болно гэж айх хэрэггүй. Гол нь шархалсаар, дахин дахин шархалсаар байвал та нэг л өдөр өөрийгөө танихаа болино. Үүнээс л айж байна.

Нууц амрагийг мартаад, харилцаагаа аврах уу, тэр чигт нь орхих уу гэдэг сонголтын аль нэгийг л та сонгоорой. Энэ хэвээрээ “ну-а”-гаа ч, бас хайртыгаа ч хамтад нь авч үлдэх нь яваа яваандаа муу зүйлд хүргэнэ. Нууц амраг бол хосуудын харилцааны ямарваа нэгэн тал дээр гарсан доголдлыг илтгэгч юм. Гол нь тэр доголдол таныг жаргалтай байхад үнэхээр саад болж байна уу, эсвэл хайрын хүчээр тэвчээд өнгөрөөчихөж болмоор зүйл үү гэдгээс таны сонголт шалтгаална.

Та жолооч бол Like дарж Petrovis-ийн хуудаст нэгдээрэй. Бид 7-р сарын 1 хүртэл Like дарсан хэрэглэгчдээс нэгийг сонгож 50 000 төгрөгийн шатахууны эрхээр шагнана.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(649)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Оюутнуудад ээлтэй 10 хот
    Би Лондон явна. 2017 оны 8 сард Лондон руу нисэж байх болно. Хөөрхөнүүд минь хүссэн газар бүртээ хүрээрэй амжилт
  • Та жирэмсэн болсноо яаж мэдэх вэ?
    sn bnuu :) minii bienii yum 6:4nd irsen 14nd hamgaalaltgui haritsaand orson hed honogiin omnoos tsagaan yum ihseed huh hunduurled haayaa l zarim hool hunsnii uner awhaar dotor muuhaarad bhiin tester uzheer 1l zuraas bhiin arai boloogui bgan boluu
  • Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?
    Энэ нийтлэлийг 11 онд уншиж байсан тэр үед нэг найз залуутай байлаа сууна гэж боддог байсан мэргэн хүнд үзүүлээд та 2 болно бүтнэ заяаны хань нтр гэсэн тэгсэн тэгээд суугаагүй шд хэхэ
  • Ярилцах сэдэв: Амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр чинь юу вэ?
    энэ нийтлэлийг уншаад зог туслаа хэхэ.Нээрээ миний амьдралдаа гаргаж байсан хамгийн том шийдвэр юу билээ гэж бодлоо. Миний охин л юм даа, жирэмсэн гэдгээ найз залуудаа хэлсэн тэр мөчөөс эхлэн өнөөдрийг хүртэл 2 жил ганц бие ээж явж байна. Авахуулах тухай огтхон ч бодолгүй төрөөгүй, одоо миний амьдралын минь баяр баясал зорилго минь охин минь юм даа.
  • “Tatuka” – тай танилцсан 5 цаг
    orj uzsen, firoshki and mantuun buuz zardag gazar bn lee.., goolingoo reklam hiihdee joohon unen yum bichij bmaar yum..,
  • Та бүгдээс илүү!
    Энэ яг үнэн шүү. Хүн өөрөө өөрийгөө анзаардаггүй. Олон жилийн турш хичээгээд л, зүтгээд л байхад нэг л санаснаар болж өгөхгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол өөрөө өөртөө асуулт тавих цаг болсон гэсэн дохио. Хүн өөрт байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ талархаж, аз жаргалтай байж чадвал сөрөг энерги арилж, зөвхөн эерэг бүхнийг дуудаж эхэлдэг юм байна лээ. Өөр дээрээ баталсан шүү. Нэг л өдөр би чинь ямар сөрөг хүн болчихоо вэ гэж бодоод өөрчилснөөс хойш бүх зүйл маань бүтэж эхэлсэн.
  • Алхаа ба болзоо
    kk yun huurhiin argaguie minii duu odoo ns ni ch baga batganii asuudald iim emzeg handah ni argagui ooroo dur meden ynz buriin ym hgd hrggui batgig buren emchilehed mash ih tsag hugatsa mungu tevcheer shaarddag egch ni bs chinii nasnaas batga garch ehleed l odo boltol buren ene asuudlaa shiidej chadahgui l yvjin baga angid angiin hovguud shoolod l hetsu l bdg bsn thde nadad durlasan hovgud zunduu l bdgim kkk tegeher nadah chn uneher uurtuu itgeh itgeld chn ylanguya hen ngnii hairiig tatahad tgtlee saad bolj chadah zuil bishee gol ni bi yadag bsn geher mash sn archildag batgatai murtluu ng tiim chiigleg gereltsen aristai hun ch bdg gol ni arisaa chiigleg blgah hrgtei tgd aav eejdee esvel oir dotnii goo saihanda anhaardag egch etr bwl unen uchraa heled uneher batganasa salmaar bn nada iim hetsu bn gdge heled buh arga hemjeeg av mungu guij avad helikobakter demodex iin shinjilgee ug tengisiin hajuhand bdg handarmaa gd aldartai emch bdg olon huniig batganas ni salgasan anh ochij zuvlugu avahad ng ih surtei tulbur etr bhgui bdg sanagdjin bs fb d aldartai sua buudai gj hayagtai egch bga bs ene talaar mergeshsen yg onovchtoi sn zuvluguu ugdug hun. bs hymd batalgagui ym bitii turherei une bolomjin murtlu sn butegdehunud monosiin tseverlegch chiigshuuleh tos bdi shu nadah chn olon hund tohiolddog asuudal bitii tegtlee setgeleer unoooo jhn tevcheer gargad goy aristai bolno za a hrn ter nz ohinii etr asuudal bol hun blgn uur gdgig sanaarai batgand chn durgui ch hun bn neh toohgui ch humus bn gol ni uuruu tegtlee bitii ich bi lav saihan setgeltei hugjiltei uudrug sergelen huug batgatai bsn ch durlaad nz zalugaa bolgoj bgd nuuriig ni goy bolgoj archilj uguh bsaan kkk amjilt duu mini shoolod bga humust tseverhen aristaidaa dugai bayarlaad suujii gj hel hehe nad chn hodood gedes udamshil ariun tseveriin deglem gd yunaas ch blj bj blno odoo chinii hamgiin ehnii hiih alham bol uuriinhuu hamgiin sn mddg goy aristai goo saihandaa anhaardag ng hund uchraa heled l shuud gui bi arisaa goy bolgomoor bnaa ta nada tuslaach hamt arisnii emch dr ochoy gd :)
  • Чи хэр “цэвэрхэн” муудалцдаг вэ? (сонжоо)
    say yu ch buglchiv haha gehde yhv2. ene shudraga muudaltsad bga goy2 ohiduud dugar mugara bicheed uldedeg boloosoi :)) gehde tim yum bhqlde gehde l yer ni dugara uldeevel bi goy msj bicheel uidahguiee ta hediig
  • Та хоёрын харилцааг юу илүү бат бөх болгох вэ?
    ohiduuda ene dugaar luu zalgaad sn toglood uguurei hhe nileen togloom daadag zaluu ble bi barag 20 min zalgaj togolson utsar togloh chin bas ih hugjiltei turshad uzeerei nzudaa
  • Олон хүнтэй секс хийвэл “үхнэ”!
    bolnoo boln hii dur huslee buu bari zaluuda hiihgui bol hezee hiihin hiiged bai sn hii ter baituga jiremsen hernee hiiged bn tsad ulsuud chin turchuud hiiged 10 sariin nasni zuruutei 2 huuhedtei ch humus bn ene bol baidag zuil yun alia yumand sanaa zovnom?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com