ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажил дээрээ хөгжилдөх 26 арга

Чөлөөт цаг  | 2012 / 02 / 29

Ажил гэдэг бол тэгшхэн захтай хослол, бариу урт бошинз өмсөж, нүдний шил зүүчихээд нааш цаашаа дээгүүр харж алхлангаа, хааяа нэг ханатлаа бухимдах “зориулалттай” газар биш юм. Харин ч, бил өөрсдө хүсвэл оффисын өрөөнд инээд хөөр нэмэх хялбар аргууд олон байна. Тэднээс зөвхөн 26-г нь л дурдая.

Ажил дээрээ хөгжилдөх 26 арга
1. Ажил дээрх хамгийн дуртай мөчөө хэсэг бод.
2. Шинэ хамтран ажиллагчаа өдрийн хоолонд цуг орохыг урь.
3. Хоолноос орж ирэхдээ даргадаа ч бас жижигхэн амттан авчих.
4. Google дээр “онигоо” гэж бичээд, гарч ирсэн хөгтэй явдлуудаас уншиж алжаалаа тайл.
5. Уншсан элэг хөшмөөр онигоогоо цээжлээд ажлынхандаа ярьж өг.
6. Ажлынхаа бүх хүмүүсийг зөөлөн боовоор дайл.
7. Цаасан онгоцны уралдаан зарла. Хэрэв чи удирдах албан тушаалтан бол онгоц нь хамгийн хол ниссэн нэг ажилтанд 30 минут завсарлага авах эрх олго.
8. Өөр хэлтсийн, эсвэл хажуугийн оффист ажилладаг, танихгүй шахам эмэгтэйг хараад инээмсэглэж зөр.
9. Цонхоор яваа хүмүүсийг ажиглаж байгаад шүлэг бич.
10. Шүлгээ хувилаад ажлынхандаа тарааж өг.
11. Ажлынхныхаа зургийг ав. Бөөнөөрөө зураг авахуулахыг уриал.
12. Ажлынхаа ширээнд тасалгааны ургамлаар “бүл нэм”.
13. Ажлынхан дундаа онигооны уралдаан зарла. Бусдыг хамгийн их инээлгэсэнд нь нийлж хоолоор дайл.
14. Уншихаа больсон хуучин сэтгүүлүүдээ авчраад, амралтын эсвэл хүлээлгийн өрөөний ширээн дээр тавь. Хэн нэг зочин уншиг.
15. Өөрийнхөө хамгийн дуртай номыг хувилаад, хамгийн дургүй ажилтандаа бэлэглэ.
16. Чиний мэргэжлээр ажиллаад хамгийн өндөр амжилтанд хүрсэн нэг хүн рүү час хийсэн ганц зөвлөгөө хүссэн мэйл бич.
17. Хачин харагдах байсан ч хамаагүй 1 минут өөрийгөө тайвшруулах ямар нэг дасгал хий.
18. Ажлынхаа сүлд дууг бөөнөөрөө хамтарч зохио.
19. Мэйлийн “signature” гэсэн хэсэгт өөрийн хамгийн дуртай хэлц үгийг бич. Бичсэн мэйл болгоны чинь доор тэр гарах болно.
20. Хичээл зүтгэл гаргасан хүн болгоныг урамшуулах гэнэтийн хөгжилтэй бэлэг бодож ол.
Жишээ нь их ачааллын үед уян хатан байж чадсан хүнд нугардаг бал, хэцүү асуудлаас үсрээд л гараад ирчихсэн хүнд ойдог баллуур бэлэглэ.
21. Төлөвлөгөөний наадаг цааснууд дээрээ жижигхэн зураг, царайны дүрс, цэцэг, од ч юм уу зурж бай.
22. Бичиг хэрэг хадгалдаг хавтаснуудаа аль болох олон өнгийн байлга.
23. Presentation-ээ бусдаас өөр хөгжилтэй маягаар тавь. Уйтгартай slideshow-өөс залхаж байгаа хүмүүст санаагаа хоногшуулахын тулд бяцхан жүжиглэлт, этюд, болсон явдал ярьсан ч болно.
24. Шүүгээндээ жижигхэн, зөөлөн бөмбөг хий. Шинэ санаа олох гэж бодох үедээ түүгээрээ тогло.
25. Ажилчдаасаа өөрсдийг нь юу аз жаргалтай болгодог тухай бичээд явуулахыг хүс. Хэрэв чи удирдах алба хашдаг бол чамд хэрэг болно.
26. Хурлыг тэр өдрийн өглөө болсон хөгжилтэй үйл явдлын тухай яриагаар эхлүүл.

Ядарч, стресстсэн үедээ чи ажил дээрээ өөрийгөө яаж инээлгэдэг вэ? Өөрийнхөө аргаас хуваалцаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(977)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com