ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Би одоо шувуу болсон”-Уиттни Хьюстон

Одууд  | 2012 / 03 / 05

/a Tribute to Whitney Houston/

“Би одоо шувуу болсон”-Уиттни Хьюстон

Тэр хэзээ ч юм, хаана ч юм, магадгүй тайзан дээр дуу дуулж байхдаа ч юм уу, энэ үгийг хэлжээ. “Би одоо шувуу болсон”. Тэр үед юу бодож Уиттни ийн тунхагласан юм бол? Өнөөдөр тэр нээрээ бидний дээгүүр шувуу болоод нисч байгаа ч байж мэднэ. Бүх цаг үеийн шилдэг эмэгтэй дуучдын нэг, түүнийг үдэх ёслол өнгөрсөн сарын 18-нд болжээ. Тэнгэрээс ирсэн хүнийг тэнгэр лүү нь үдэх ёслол. Ирсэн газар луугаа буцаад л явж. Тэгээд тэндээ шувуу болоод үлдчихэж л дээ.

Эцэс төгсгөлгүй дарамтын хажуугаар бүсгүй хүний амтлах зовлон шаналал, аз жаргалаас хүртэж чадсан болохоор тэр ОД гэхээсээ илүү эмэгтэй хүн юм. Эндээс буцаж “тэнд” очсон гайхалтай эмэгтэйд хүндэтгэлээ илэрхийлж өнөөдөр Уиттнигийн хэлсэн үгнүүдийг, хамгийн алдартай уран бүтээл “I Will Always Love You”-гийн орчуулгынх нь хамтаар хүргэж байна.

-Би эртнээс өөртөө хэзээ ч, хэн нэгний сүүдэр дор алхахгүй гэдэг амлалтыг өгсөн. Би унасан ч, амжилтанд хүрсэн ч өөрийнхөө л замаар явах болно.

-Эцсийн эцэст би ганцаардмал байна гэдэг “гэмт хэрэг” биш гэдгийг ойлгосон. Би бусдаас бага проблемтой учраас л найз нөхөдгүй байгаа юм.

-Би эрчүүдийн ертөнцөд ч эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Тэгээд ч, эрчүүд даашинз өмсөж болдоггүй байхад эмэгтэйчүүд өмд өмсөж болдог шүү дээ.

-Ээж минь надад “Чи өөрөө л өөрийнхөө тухай үнэнийг мэдэж байвал, хүмүүс чиний талаар худал юм ярьсан ч бүү тэмц” гэж хэлсэн.

-Би охиныхоо төлөө бол үнэхээр хүн алахаас буцахгүй гэдгээ мэднэ. Би түүний төлөө амьдардаг учраас ийм итгэлтэй хэлж байгаа юм. Нөхрийнхөө, гэр бүлийнхээ төлөө ч мөн адил. Би тэднийг хамгаалахын тулд бүхнийг хийнэ. Тэд чинь миний “үүр” гэсэн үг. Хэн ч миний “үүр”-ийг сандайчих ёсгүй.

-Хүмүүс намайг ширтэж байгааг би мэдэж байсан. Хэн ч хөдлөхгүй байлаа. Яг л хагас үхлүүт хүмүүс шиг. Тэгэхээр нь би зүгээр л сүмийн цаг руу харж байгаад болиход бүх хүн алга ташиж, уйлцгааж эхэлсэн.

-Хөгжмийн гэр бүлд өссөн надад дуулж сурах нь хэлд орохтой, ярьж сурахтай л адилхан байсан.

-Би одоо шувуу болсон. (I am a bird now)

-Эхнээсээ л камер бид хоёр сайн найзууд болцгоосон. Зураг авалтанд орж байхад камерны нүд, миний нүд хоёр бие биенийхээ өөдөөс харж байх шиг санагддаг. “Тэр” надад хайртай, би ч мөн адил.

-Би нэг удаа ээждээ жирийн хүмүүсийн амьдралаар амьдармаар байна гэж, эр хүнтэй учирч, гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсч байгаагаа хэлсэн. Харин тэр “Тэр бүгд чам дээр өөрөө л хүрээд ирнэ. Бурхан ямагт зөв цагийг мэдэж байдаг. Цаг нь болмогц тэр чам луу бүгдийг явуулна” гэж хэлсэн.

-Хэн ч надаар миний хийхийг хүсээгүй зүйлийг хийлгэж чадахгүй. Юм бүхэн миний өөрийн л шийдвэр байдаг. Тиймээс миний хамгийн том дайсан бол би өөрөө. Үүнийхээ хажуугаар би өөрийнхөө хамгийн сайн найз нь байж болно. Тийм болохоор л би өөрийгөө эхлээд ойлгох хэрэгтэй байна.

Уиттни Хьюстон-Би чамайг хайрласаар байх болно

Хэрэв би үлдэх ёстой гэвэл,
Чиний л зам дээр үлдэх болно
Тиймээс би өөрөө чамаас явах нь дээр бололтой
Тэгэхдээ, алхаа бүрийнхээ тоогоор чамайг санана гэдгээ мэдэж байна

Би чамайгаа хайрласаар байх болно.
Чамайгаа үргэлж хайрласаар байх болно, хонгор минь.

Ганцаархнаа би цааш алхаж байна
Гашуун дурсамжууд л надад хань болон үлджээ
Битгий уйл даа, гуйя, одоо үүрд баяртай
Би чамд хэрэгтэй хүн биш гэдгийг
Бид хоёул мэдэж байгаа

Би чамайгаа хайрласаар байх болно
Чамайгаа үргэлж хайрласаар байх болно, хонгор минь

Хэцүү амьдрал чамд минь бүү тохиолдоосой
Хэрэгтэй бүхнээ чи минь биелүүлээсэй
Инээд хөөр, аз жаргалыг чамдаа ерөөе
Энэ бүхнээс түрүүнд чамд хайрыг л хүсье!

Өнө мөнх, үүрд, үргэлжид
Өнөөдрөөс хойшхи хугацаанд ч
Чамайгаа би хайрласаар байх болно
Чамайгаа би хайрласаар л байх болно

If I should stay,
I would only be in your way.
So I'll go, but I know
I'll think of you ev'ry step of the way.

And I will always love you.
I will always love you.
You, my darling you. Hmm.

Bittersweet memories
that is all I'm taking with me.
So, goodbye. Please, don't cry.
We both know I'm not what you, you need.

And I will always love you.
I will always love you.

I hope life treats you kind
And I hope you have all you've dreamed of.
And I wish to you, joy and happiness.
But above all this, I wish you love.

And I will always love you.
I will always love you.
I will always love you.
I will always love you.
I will always love you.
I, I will always love you.

You, darling, I love you.
Ooh, I'll always, I'll always love you.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(774)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com