ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Найзууд чинь чамайг хоосруулаад байна уу?

Охид  | 2012 / 03 / 14

Заримдаа чиний хамгийн сайн найзууд түрийвчний чинь хамгийн том “дайсан” болох нь бий. Ганцаараа байхдаа чи нэг их зарлага гаргадаггүй хирнээ тодорхой хэдэн найзтайгаа уулзсаныхаа дараа үргэлж мөнгөө дэмий юманд зарсандаа харамсдаг бол энэ зөвлөгөөг уншаарай. Гоолингоо чамд нөхөрлөлөө ч, санхүүгээ ч аварч үлдэн алтан дунджийг баримтлах аргуудыг хүргэж байна.

Найзууд чинь чамайг хоосруулаад байна уу?

Үрэлгэн найз
Дэлгүүрт ороод л мөнгөний талаар огт санаа зоволгүйгээр гар сунгасан бүхнээ худалдаж авах чадамжтай найз хүн бүхэнд бий. Түүнтэй нийлж дэлгүүр хэсэхээс татгалзахын тулд загварын хорхойтой бүсгүй хүнээс лав “супер эмэгтэй”-н хүч чадал шаардагдах биз. Тэгээд л шопахолик найзынхаа хомрогонд ороод, нэг л мэдэхэд чи өөртөө огт хэрэггүй зүйлс худалдаад авчихсан байдаг.

Яаж зохицуулах вэ: ”Love it or leave it” гэдэг зарчмыг баримтал. Өөрөөр хэлвэл лангуун дээрх хувцас чамд 100 хувь таалагдахгүй л бол цүнх рүү гээ гараа явуулах хэрэггүй. Дажгүй санагдсан юм болгоныг чи авах шаардлагагүй. Нүд унамаар даашинз харсан ч, яг авах эсэхээ шийдэж чадахгүй байгаа бол шууд гэртээ харь. Тэгээд 24 цагийн дараа ч чиний толгойд тэр даашинзнаас өөр юм эргэлдэхгүй байвал очиж аваарай. Харин үүний эсрэгээр, маргааш өглөө гэхэд авах хүсэл унтарчихсан байвал тэр даашинз зөвхөн түр зуурын хорхойгоо дарах төдий зүйл байсан бололтой. Түүнчлэн ятгалгын “мастер” найзаасаа холдож байгаад ганцаараа болсон үедээ тэр даашинзны үнэ чиний эдийн засагт хэр “ээлтэй” байгааг тунгааж бод. Хэрэв данс чинь 0 заасан үед тэр чамайг mall руу дагуулж явах гээд байвал найзыгаа өөр юмаар сатааруул. “Хоёулаа тэрний оронд латте авч ууя” гэж хэл.

Найрлаж ханадаггүй найз
Түүнийг чам руу залгаад “Хэдүүлээ өнөөдөр бут авъя” гэж хэлэхэд нь чи татгалзаж чаддаггүй юу? Цоглойг хоолойны өнгө, цаанаас нь хангинах хөгжимний чимээ, олон хүний инээлдэх дуунаар чи хамаг ажлаа орхиод явахад ч бэлэн болдог биз?

Яаж зохицуулах вэ: Өөрийн ажлыг нэг бүрчлэн төлөвлөж сур. Хааяа нэг “анивчдаг газар” орж өөрийгөө мялаах хэрэгтэй байдаг ч, үүнээс болж ажлын чинь амжилт хойш татагдаж түрийвч чинь хоосрох ёсгүй. Өдөр бүр төлөвлөгөө гаргахдаа зайлшгүй хийх ёстой нэн тэргүүний ажлуудаа хамгийн эхэнд бич. Тэгээд тэднийгээ заавал хий. Зарим нэг party-г алгасч, түүнээс өөр цагийг зугаатай өнгөрүүлэх арга олон байдгийг сана.

“Зээлдэгч” найз
Өөрийнхөө хамгийн дуртай бошинзыг чи нэг л өдөр олохоо болино. Дээрээс нь юу гээч? Чиний дуртай зүүлт ч бас “учир битүүлгээр” алга болсныг чи анзаарах болно. Зээлдэгч найз чинь чамаас тэднийг хоёр сарын өмнө “Нэг хоног өмсчихөөд өгье” гэж хэлж авчихаад өөрийнх нь хувцас юм шиг л эдэлж яваа байх. Чи хэн нэгнийг хувцаслах үүрэг хүлээгээгүй шүү дээ.

Яаж зохицуулах вэ: Дараагийн удаа түүнийг чиний шүүгээнээс ямар нэг юм “түр” зээлье гэж хэлэхэд нь ашигтай наймаа хий. “Чи надад нөгөө гоё цамцаа зээлүүлчих. Тэгвэл би чамд шинэ даашинзаа түр өгье” гэж хэлээрэй. Тэр өөрийнхөө цамцыг эргүүлж авахын тулд даашинзыг чинь буцааж өгч л таараа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(763)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com