ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Австрали улсад суралцах тэтгэлгийн тухай

Боловсрол  | 2012 / 03 / 23

Уншигчдынхаа хүсэлтээр энэ удаагийнхаа боловсролын булангаар Австрали улсад суралцах тухай бичхээр боллоо. Юуны түрүүнд Австрали улсын тухай мэдээллийг өгье.

Австрали улсад суралцах тэтгэлгийн тухай

Австрали нь зургаан муж, хоёр газартай холбооны улс юм. Австрали нь амьдрахад хамгийн тааламжтай улс орнуудын тоонд эхний 3-т байнга багтдаг. Үүний нэг шалтгаан нь цаг уурын гайхалтай таатай нөхцөл юм. Австралийн сургалт нь чанарараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эзэмшүүлдэг. Засгийн газар нь маш тогтвортой. Нийгмийн орчин нь дээд зэргийн тайван, галт зэвсэгний хатуу хуультай орон. Гэмт хэрэг тун бага гардаг. Арьс өнгөний үзэл бараг байхгүй. Оюутнуудад хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжийг олгодог. Нэг давуу тал нь тэнд жимс ногоо үргэлж шинээрээ байдаг.

Австрали улсад суралцах тухай
Австралийн Засгийн газраас бидэнд 2 төрлийн шалгуур өндөртэй тэтгэлгийг олгодог. AUSAID байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг юм.Тэдгээр тэтгэлгүүд нь ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг хоёр болно.

ADS тэтгэлэгийн тухай товчхон өгүүлэхэд:
Буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахуйц чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор ADS тэтгэлгийг олгодог. ADS тэтгэлгээр жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнууд бакaлавр, магистр, докторын зэрэгт суралцдаг. Монголын хувьд магистрын зэрэгт суралцуулахыг нэгдүгээрт тавьдаг.

Тэтгэлэгт тавьдаг гол шаардлагууд:
• Хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагад хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан байх
• Ажлын туршлагатай байх
• Бакалаврын зэрэг эзэмшсэн байх
• Австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагад 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх • IELTS-ийн 6.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх

Хэдий шаардлагатаа 6 оноогоор заагласан ч Австралийн их сургуульд суралцахын тулд IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноотой байх хэрэгтэй.

Хамгийн гол зүйл бол Австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ тодорхойлж, Австралид суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажил байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгод яагаад нийцэж буйг тайлбарласан эсээ бичих юм.

Австрали руу явах эцсийн бөгөөд хамгийн чухал шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг болохоор эхнээсээ сайн хичээж уг эссэг чанартай бичих ёстой. Тэтгэлгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF- Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар зохион байгуулж явуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.cabsaf.mn) ээс авж болно.

ALA тэтгэлэгийн тухай:
ADS-тай харьцуулахад уг тэтгэлэг нь маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлтгэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч:
• Бакалаврын зэрэгтэй байх бөгөөд бакалавраас дээш зэрэг эзэмшсэн байж болно
• Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байх хэрэгтэй
• Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (IELTS 6.5) байх гэх мэт шаардлагыг тавьдаг

Та дэлхийн маш олон хүмүүстэй өрсөлдөж байгаа болохоор тун сайн эсээ бичих болон англи хэлнийхээ мэдлэгийг эрчимтэйгээр сайжруулах ёстой. Өргөдлийг бичгээр болон интэрнетээр бөглөдөг. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интернэтээр бол и-мэйлээр илгээхээс гадна, www.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар бөглөж болно. Мөн Мастер докторын сургалт жилд 14000 – 18500 AUS$ – н төлбөртэй байдаг.

Австрали улсын зарим нэгэн нэр хүндтэй, сургалт сайтай сургуулиудыг жагсаавал:
• Australian National University (ANU)
• University of Sydney
• University of Melbourne
• University of Queensland (UQ)
• University of New South Wales (UNSW)
• Monash University
• University of Western Austalia (UWA)
• University of Adelaide
• University of South Australia

Эх сурвалж: uranhiromi.blogspot.com
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(996)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: badral.   2016-11-21
yaj holbogdoh ve ?zovolgoo avch bolohuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com