ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 03 / 25

Жаахан охин байхад, яагаад ч юм намайг гуниглах үед л гэнэтхэн бороо шаагиж таардаг байж билээ. Тэгээд ч тэр үү, бүрхэг өдөр би цонхоороо хараад тэнгэр хүртэл намайг аргадахын тулд, миний өмнөөс нулимсарч байна гэж бодоход сэтгэл ээнэгшдэг байсан юм. Хамгийн сүүлд хэзээ тийм мэдрэмж авснаа ч мартаж орхиж. Магадгүй нялх багын тэр өдрүүдэд намайг байгальтай холбосон хүйн холбоо илүү бат бөх байсан юм болов уу?

Урьд нь шөнийн одод яг л дээрээс унаад ирэх гэж байгаа юм шиг ойрхон санагддаг байсан бол одоо өдөрт л нэгээр нэмэгдэх байшин барилга, өндөр хөгжилийн сүрэнд хөөрхий мичид дарагдсаар хөдөө гарахаас нааш од харагдахаа больчихжээ.

Урьд нь загас жараахай нь хүртэл гүүрэн дээрээс харагддаг байсан гэрийнхээ ойролцоох голыг нүдэн дээрээ устаж байгааг харахад, “түүний” төлөө юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагддаг ч, ядаж л өөрийн зүгээс оруулах бяцхан хувь нэмрээ 100 хувийн “гүйцэтгэл”-тэй оруулахыг хүсдэг. Үүнийг өөрийн үүрэг гэж боддог.

Байгалийг амьд гэдэгт итгэж, байгалийг “алах”-аас эмээж явдаг өр зөөлөн бүсгүйчүүддээ ирэх долоо хоногийг зориулж байна. Экологид ээлтэй өдрүүдийн хүрээнд бид:
-Хүүхдээ яаж байгальд хайртай болгох вэ?
-Эко-хоолны жор
-Гэрээ хэрхэн “ногоон” болгох вэ?
-DIY: Эко чимэглэл
-Happy hour: Байгальтай нөхөрлөх өдөр зэрэг өгөөмөр, тустай нийтлэлүүдийг хүргэх болно.
Түүнчлэн:
-Хаврын шинэ “make-up” санаанууд
-Миний анхны болзоон дээрээ хэлж байсан худал үг
-Эрчүүдийн 6 секс горьдлого зэрэг хүүхнүүдийн хорхойг хүргэдэг үндсэн сэдвүүдийг ч бас орхигдуулсангүй. Ирэх долоо хоногийн Бямба гаригт “Эх Дэлхийн Цаг” болно. Гоолингоогийн ухаантай, сайхан сэтгэлтэй бүсгүйчүүд тэр үеэр гэрлээ унтраана гэдэгт итгэлтэй байна шүү!

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Манай 10 жилийн охины ажлын газрын нэг залуу манай найзаас дугаарыг минь асуусаар байгаад авч л дээ. Тэгээд намайг уулзая гээд гуйгаад байхаар нь ганц удаа уулзаж үзэхээр шийдээд нэг пабд цаг товлолоо. Надад ч нэг их онц санагдсангүй ээ. Захиалга өгөх болсон чинь “Чи юу уух вэ” гэхээр нь “Ногоон цай” гэсэн чинь “Энэ цай чинь 1200 юм байна ш д. Ямар ид шидтэй цай вэ” гээд зөөгчөөс асуусан гээд л бодчих. Би ичсэндээ “Хүний биед сайн” гээд хэлчихлээ. Удаа ч үгүй 2 цай аваад зөөгч ирлээ. Бид хоёр цайгаа уугаад сууж байсан чинь нөгөөх чинь “Чи дуусч байна уу? Хоёулаа гарч манайд очиж цай ууя. Энд ёстой аймар үнэтэй юм байна. Манайд липтон зөндөө байгаа чи хэдийг л бол хэдийг ууж болно. Яахав шагналд нь намайг нэг үнсээрэй” гэж авдын. Миний дургүй хүрч гарах гэтэл тэр араас дуудаад “Хүүе цайныхаа мөнгийг!” гэхээр нь “Чи ер нь балай юм уу?” гэсэн чинь “Монжуулахгүй шүү” гээд юу ч болоогүй юм шиг инээхээр нь ум хумгүй мөнгө өгчихөөд бушуухан таксинд суулаа. Гэтэл араас “Аая мөнгөтэй хүн таксинд суугаад л гоё юм аа. Намайг замдаа буулгахгүй биз?” гэж хэлсэн. Ингэж эрэгтэй хүнээс нэг дор 5 тэнэг үг сонссон юм даа./60 таалагдлаа/

Энэ сэтгэгдлийг уншаад ганцаараа зөндөө инээлээ. Гоолингоогийн бүсгүйчүүдэд инээд бэлэглэсэн ккк-дээ баярлалаа. Харин үүнийг уншиж байгаа эрчүүд, хэтэрхий илэн далангүй зан эмэгтэйчүүдийн “доог” болж байгааг харж байгаа биз?

Өдөр бүр аз жаргал баяр хөөр хөнгөн гуниг нууцхан шивнээ тэр байтугай элэг хөшөөм инээдэмтэй явдлаа хүртэл энд хуваалцаж, Гоолингоотой найзалдаг уншигчиддаа хайртай!

Чиний Гоолингоо XOXO!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(981)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com